• Өнөөдөр 2024-05-17

Л.ЭНХ-АМГАЛАН: Засгийн газраас зарласан 23 арга хэмжээ хэнд чиглэсэн нь тодорхойгүй байна

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан эхэллээ.
 
Өнөөдрийн хуралдаанаар цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонсох бөгөөд Засгийн газарт чиглэл өгөх УИХ-ын тогтоолын төслийг танилцуулах юм. Цар тахлын үед хэрэгжүүлж байгаа араг хэмжээний талаар Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа. Танилцуулгатай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
 
УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН:Засгийн газар, УОК цаг наргүй ажиллаж байгаа. УИХ-ын Түх хороо бас ойрхон хуралдаж баймаар байна. Иргэд мэдээлэл хомс байгаа талаар санал хүргүүлсэн. Тухайлбал, Засгийн газраас зарласан 23 арга хэмжээ хэнд чиглэсэн нь тодорхойгүй байна. Бид арван сар ковидтэй хамт амьдарлаа шүү дээ. Энэ хугацаанд цар тахлын үеийн нэлээд хэдэн арга хэмжээ авсан. Үр дүн нь юу байв. Энэ дээр судалгаа хийсэн үү. Төрөөс гаргаж байгаа шийдвэрүүд нь орон нутгийн байгууллага дээрээ хэрэгжихээрээ зөрөөд байна. Энэ нь иргэдэд хүндрэл учруулж байгаа гэх санал их бий.
 
Шадар сайд Я.СОДБААТАР: Онцгой нөхцөл байдлын үед мэдээллийг нэг цонхоор хүргэн арга хэмжээ авч байгаа. Мэдээллийг иргэдэд ойлгомжтой байлгах чиглэлээр арга хэмжээ авч байна. Өмнө нь Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгийн талаар мониторинг хийлгэсэн. 1.7 сая хүний хөл хориог хязгаарлах тухай шийдвэрийг хумилт хийхдээ өмнөх өдрийн машины ачаалал, хөдөлгөөний ачааллыг харж байгаад гаргасан. Үүнээс өөр гарсан шийдвэр буцсан зүйл байхгүй. Шийдвэр бүр бүх хүнд таалагдах боломжгүй, УОК зайлшгүй авах арга хэмжээг авч байна.

Л.ЭНХ-АМГАЛАН: Засгийн газраас зарласан 23 арга хэмжээ хэнд чиглэсэн нь тодорхойгүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188