• Өнөөдөр 2025-03-15

Хөвсгөл аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тэг зогсолт хийлээ

Хөвсгөл аймагт эрсдэлтэй нөхцөл үүссэн тул өнөөдөр 22:00 цагаас маргааш өглөө 22:00 цаг хүртэл хөл хорио тогтоохоор болжээ. Аймгийн хэмжээнд нийт 700 гаруй иргэнд тандалтын шинжилгээ хийхэд сэжигтэй тохиолдол илэрсэн гэдгийг тус аймгийн онцгой комиссоос мэдээллээ. Улмаар аймгийн хэмжээнд 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж Мөрөн сумын зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийхээр болсон байна. Сэжигтэй тохиолдлыг PCR-аар шинжилсний дараа хөл хориог сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг аймгийн эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр онцоллоо. 
 
Хөвсгөл аймгийн цагдаагийн дарга, дэд хурандаа Д.Дашням "Мөрөн сум руу гарах хөдөлгөөний 24 цаг хязгаарлаж, орох хөдөлгөөн хэвийн байна. Харин сум руу нэвтэрч байгаа иргэд 24 цагийн хугацаанд гарах боломжгүй. Буяны болон эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөлтэй иргэд хөдөлгөөнд оролцоно. Бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой төрийн байгууллагууд 15 хүртэлх хувиар ажиллаж, бусад байгууллага хөл хорионы дэглэмийг сахина. Хүнсний зах, дэлгүүрүүд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ажиллах ёстой" гэв.
 


Хөвсгөл аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тэг зогсолт хийлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188