• Өнөөдөр 2024-05-01

Я.Содбаатар: УИХ-ын гишүүдийн туслахтай ойрын хавьтлын хүмүүс байгаа шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цар тахлын үеийн нөхцөл байдлыг хэлэлцэж гишүүд УОК-ын гишүүд болон холбогдох албаныхнаас асуулт асууж, үг хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан “УИХ-ын гишүүд гэрээсээ ажилмааргүй байна. Улаанбаатарын гишүүд ч тойрогтоо ажиллаж байна.  Хөдөө орон нутгийн гишүүд тойрогтоо ажиллах хэрэгтэй. Тусгай үүрэг гүйцэтгэгчээр тойрогтоо очиж болох уу. УОК-т бэлэн юм алга. Бужигнасан юм л байна. Ойрын болон хэтийн бодлого байна уу. Ерөнхийлөгчийн саналыг яагаад Засгийн газар дэмжсэнгүй вэ. Хамгийн чухал саналыг нь унагачихсан байна лээ. Энхсаран дээр ямар арга хэмжээ авах вэ” гэв.  Шадар сайд Я.Содбаатар "УИХ-ын гишүүд ч гэсэн вирус тусаж болно. Гишүүд туслах, зөвлөхөө дагуулж явах болно. Одоо бид бүрэн хүрээгээ хумиж чадаагүй учраас хэн нь туссан гэдгийг нь мэдэх боломжгүй байна. УИХ-ын гишүүдийн туслахтай ойрын хавьталд орсон хүн байгаа шүү дээ. Тэднийг шинжилгээнд хамруулчихсан. Энэ улсын онцгой нөхцөл шүү. УОК-оос нэгдсэн төлөвлөгөө гэж гаргачихсан байгаа” гэлээ. 
 
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Ерөнхийлөгч өрх бүрт нэг сая төгрөг олгох санаачилга гаргасан. 900 тэрбум төгрөг шаардлагатай. Засгийн газар үүнийг нь хүүхдийн мөнгөөр дамжуулж олгоно гэж байгаа юм. Нийгмийн халамжийн мөнгийг мөн нэмэгдүүлсэн. Тиймээс Засгийн газрынх илүү гэж үзсэн. Ерөнхийлөгчийн саналд 180 бэлнээр үлсэн нь цаасаар гэж байгаа. Үндсэний үйлдвэрлэгчид цаас өгчихөөр аж ахуйн нэгжид хүндрэл үүснэ" гэлээ.

Я.Содбаатар: УИХ-ын гишүүдийн туслахтай ойрын хавьтлын хүмүүс байгаа шүү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188