• Өнөөдөр 2024-04-30

Гаднаас авсан зээл тусламжийг хэрхэн зарцуулж байгааг танилцуулж байна

Засгийн  газар гаднаас авсан зээл тусламжийг хэрхэн зарцуулж байгаа талаар мэдээлэл өгч байна. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "УИХ-д энэ асуудлыг нээлттэй ярилцах санал оруулж байв. Засгийн газар нийт 9.3 их наяд төгрөгийн зээлийг хаасан. 
 
БНХАУ-аас 700 мянган ам.долларын буцалтгүй тусламж авсан. 5000 ширхэг мэс заслын зориулалттай амны хаалт, 100 мянган ширхэг Н95 амны хаалт зэргийг авсан. Мөн Европын холбооноос авсан 50 сая еврогийн зээл бий. Гэхдээ ковидтой холбоогүй шүү.
 
ОУВС-гаас яаралтай санхүүжилтийн нөхцөлөөр 99 сая ам.доллар авч, НДШ-ийг тэглэх, хүүхдийн мөнгө олгоход зарцуулсан.        
 
Дэлхийн банкны гэрээний үнийн дүн 70 сая ам.доллар. Одоогоор 19 сая ам.доллар аваад байна. Дахин хуваарилалт хийж, өмнө авсан зээлийн зориулалтыг өөрчилсөн. Цахим эрүүл мэнд төсөлд зарцуулах байсан мөнгийг уушгины аппарат гэх мэтэд зарцуулсан. 
 
Боловсролын чанарын шинэтгэл төслөөс 5 сая ам.долларыг аравдугаар сарын хүүхдийн мөнгөнд зарцуулсан. 
 
"Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл"-өөс 15 сая  ам.долларыг Нийгмийн даатгалын сан руу шилжүүлсэн" гэв. 
     

 


Гаднаас авсан зээл тусламжийг хэрхэн зарцуулж байгааг танилцуулж байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188