• Өнөөдөр 2024-04-30

УОК-т 7.8 тэрбум төгрөгийн хандив цугласнаас 6.6 тэрбум төгрөгийг нь зарцуулсан

Цар тахлын үед иргэдээс ирж байгаа хандив мөнгөн тусламжийг  УОК хэрхэн зарцуулж байгаа талаар шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр ОБЕГ болон УОК-т 291 аж ахуй нэгж, байгууллага, 257 иргэнээс 3.5 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив, 212 аж ахуй нэгж, байгууллага, иргэнээс 4.3 тэрбум төгрөгийн бараа материалын хандив буюу нийт 7.8 тэрбум төгрөгийн хандив цугласан. Үүнээс 6.6 тэрбум төгрөгийн хандив зарцуулагдсан. Бүх зарцуулалтыг долдугаар сарын 20-ноос эхлээд шилэн дансанд байршуулж, ил тод болгосон. Хандивын мөнгөөр хэдэн ширхэг маск авсан гэдгээс эхлээд бүгд тодорхой байгаа. Одоо бидэнд бэлэн мөнгөний хандив үлдээгүй. Үндсэндээ 1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа материалын хандив үлдсэн. 
 
Дотоодод "COVID-19"-ийн халдвар бүртгэгдсэнээс хойш хандив өргөх, сайн дурын үйл ажиллагаа явуулж, хүмүүст туслах янз бүрийн санаачилга УОК дээр ирж байгаа. Бид одоогоор хандив, сайн дурын үйл ажиллагааг хязгаарлана. Ер нь хандив цуглуулж, сайн дурын үйл ажиллагаа явуулж айл өрхөөр юм тараах нь халдвар авах эрсдэлтэй " гэлээ.

УОК-т 7.8 тэрбум төгрөгийн хандив цугласнаас 6.6 тэрбум төгрөгийг нь зарцуулсан
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188