• Өнөөдөр 2024-04-30

Ө.Шижир: Ерөнхийлөгчийн санаачлалгыг Засгийн газар хүлээж авахгүй бол хэлэлцээрийн ширээний ард сууна

Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга Ө.ШижирЕрөнхийлөгчөөс өрх бүрт нэг сая төгрөг олгох Засгийн газарт хүргүүлсэн саналын талаар мэдээлэл өглөө.
 
Тэрбээр “Өрх бүрт нэг сая төгрөг өгөх Ерөнхийлөгчийн санаалчлага тодорхой эдийн засгийн үндэслэлтэй. Ерөнхий сайд, Сангийн сайд үүнийг танилцуулах байх. 2020 оны шинэ жилийн мэндчилгээндээ тэтгэврийн зээл тэглэх талаар мэдээлж үүнийг эдийн засгийн үндэслэлтэй танилцуулсан.
 
Ер нь аж ахуйн нэгжүүдээ дэмжихгүй бол улсын төсвийн орлого бүрдэхгүй. Тиймээс урьдилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой. Ерөнхийлөгчийн хувьд 800 мянган төгрөгийг нь ваучир хэлбэрээ олгох санаачлага гаргасан. Дэлхийн 55 улсад ийм хэлбэрээр санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа юм билээ. Эдгээр улсын эдийн засгийн нөхцөл байдал нь манайхаас өөр. Гэхдээ Монгол Улс улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна эдийн засгийн эргэлтэд оруулж болох нэмэлт боломжууд байгаа. Улсын хэмжээнд 13 мянга орчим хүнсний зах, дэлгүүр ажиллаж байна. Үүний ашиглаж түгээлт хийвэл бөөгнөрөл үүсэхгүй, тараах боломжтой. Гол нь зохион байгуулалтын арга хэмжээг сайн авах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн гаргаж байгаа санаачлага нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих. Монгол  Улсад 897 мянган өрх бүртгэлтэй байна. Үүнийг эдийн засгийн тооцооллоор бодоод үзэхэд сарын 900 орчим тэрбум төгрөгийг дотоодын үйлдвэрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч эдийн засгийн эргэлтэд оруулох боломж байна. Засгийн газрын мэдээллийг сонсоогүй байна. Хэвээ Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авахгүй бол хэлэлцээрийн ширээний ард суух байх” гэв
 

Ө.Шижир: Ерөнхийлөгчийн санаачлалгыг Засгийн газар хүлээж авахгүй бол хэлэлцээрийн ширээний ард сууна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-18 12:45:21
    dudde: солиорооч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-18 12:45:21
    dudde: солиорооч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-18 12:45:20
    dudde: солиорооч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-18 12:45:20
    dudde: солиорооч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-18 12:45:19
    dudde: солиорооч
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188