• Өнөөдөр 2025-03-15

А.Амбасэлмаа: Төмөр замаар дамжин халдвар тархаж байж болзошгүй

       Сэлэнгэ аймгийн бүх иргэнийг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ

 
         УОК хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг танилцуулж байна. ХӨСҮТ-ийн тандалт судалгааны хэлтсийн дарга А.Амбасэлмаа “Улсын хил дотор батлагдсан 22 тохиолдол байна. Голомт гараад байгаа мэтээр ойлголт нийгэмд үүсээд байна. Хоёр шинэ голомт нь Улаанбаатар, Сэлэнгэд байгаа. Улаанбаатар хотод энэ сарын 10-наас анхны тохиолдол илэрсэн. Ойрын хавьтлын 445 хүнийг илрүүлэн шинжилгээнд хамруулсан. Анхны болон давтан шинжилгээгээр вирус илэрч, батлагдсан 10 тохиолдол байна. Ихэнх нь ойрын хавьтал болсон. Харин дам хавьтлын 5000 гаруй иргэнээс вирус илрээгүй.
         Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдол дөрвөн байна. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдолтой нэг голомт биш. Сүүлийн үед ОХУ-д халдвар нэмэгдсэн учраас магадгүй боомтоор вирус дамжиж, шинэ голомт үүсэж байна гэж мэргэжлийн байгууллагынхан харж байна. Үүний хүрээнд хариу арга хэмжээ авах ажил үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн класстер өвчлөлтэй холбоотой Дархан-Уул аймагт дахин нэг тохиолдол бүртгэгдсэн. Төмөр зам, ачаа тээвэртэй холбоотой халдвар үүсэж байгаа гэж тооцоолж байна. Иймд Сэлэнгэ аймгийн бүх иргэнийг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ” гэв.
 
Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
 
-Чартер нислэг цуцлагдсанаас болж гадаадад гацсан иргэд хүнд байдалд байна. Энэ асуудлыг судалж байгаа юу?
 
Хилийн чанадаас 3800 хүн эх орондоо ирэх хүсэлт ирүүлсэн. Нислэг цуцлагдсантай холбоотой Гадаад харилцааны яам судалгаа хийж байгаа. Тизээ захиалсан иргэдийн хувьд хүндрэл үүсэж байгаа асуудал байгаа. Үүнийг мөн харьяа газрууд судалж байна.  Судалгааг нэгтгээд Засгийн газрын хуралдаанд танилцуулна.    
 
-Хүүхдийн мөнгө, халамж олгож эхэлсэнтэй холбоотой иргэд банкаар үйлчлүүлж чадахгүй байна. Үүнийг яаж шийдэх вэ. Мөн зуслан руугаа явж болох уу гэж их асууж байна.
 
-Халамж, хүүхдийн мөнгө өнөөдөр иргэдийн данс руу орсон. Монголбанк, Банкны холбооноос мэдээлж байгаагаар энэ сарын 17 хүртэл арилжааны банкууд цахимаар ажиллах хүсэлт өгсөн гэсэн. . УОК-т хандаж тоо хягаартай, тусгай өрөөнд үйлчилгээ үзүүлэх банкууд зөшөөрөл авсан. Энэ Монголбанкны хариулах асуудал. Хүүхдийн мөнгө авдаг хүмүүс ихэвчлэн цахим банктай. Орон нутгийн банкны салбарууд ажиллаж байгаа.
 
Зуслангийн асуудлын тухайд өмнө нь агаарт гарахыг зөвшөөрсөн. Нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа учраас хөл хөдөлгөөний хязгаарлаж, дүүрэг хооронд шилжихийг хориглосон байгаа. Маргааш Засгийн газрын хуралдаан болно. Эдийн засаг, нийгэм, цаг үеийн асуудлын маргааш дэлгэрэнгүй шийднэ.
 
-Иргэд шинжилгээ өгөхдөө хүлээлт үүсгэх асуудал гарч байгаа юм билээ. Ялангуяа дотуур байрны оюутнууд шинжилгээ өгөхөөр 3-4 хоног хүлээж байна гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
 
-18 цэгт шинжилгээ авч байгаа. Мөн ХӨСҮТ-ийн хоёр цэгт авч байгаа.
 
-Дархан-Уул аймагт илэрсэн тохиолдол хаанаас халдвар авсан юм бэ. Батлагдсан тохиолдолуудын маршрутыг тодорхой болгомоор байна?
 
-Анхны батлагдсан тохиолдлын маршрутыг зарласан. Үүний дагуу манайд иргэд идэвхтэй хандаж байна. Шаардлагатай тохиолдолд бид маршрутыг зарлаж байгаа. Дархан-Уул аймгйн тухайд төмөр зам, ачаа тээврээс авсан байж болзошгүй . Сэлэнгэ, Дарханыг төмөр замыг багц голомт гэж үзэж байгаа. Сэлэнгэд баг ажиллаж байгаа. Нэгдүгээрт бид түргэвчилсэн тестээр үзээд PCR-аар шинжилж байгаа. Учир нь хавьтлыг хурдан илрүүлэх зорилго боломжтой.
 
 
 
 
 

А.Амбасэлмаа: Төмөр замаар дамжин халдвар тархаж байж болзошгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-17 16:28:15
    Зочин : Нууцаар оруулсан хятадуудаас
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188