Энэ долоо хоногийн сүүлчээр орон нутгийн иргэдийг зохион байгуулалттай гаргана

УОК-ийн шуурхайн хуралдаан болж, мэдээлэл өглөө. Энэ үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-Уул уурхайн салбарт ажиллаж байгаа иргэд хотоос гарах боломжтой юу?

-Уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүс хотоо гарах боломжгүй. Аймаг, сумдын орох гарах хөдөлгөөнийг хаасан. 
 
-Хөл хорионы дэглэм удаан үргэлжлэвэл аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсэхээр байна. Засгийн газар энэ талаар ямар арга хэмжээ авах вэ?
 
-Ерөнхий сайд Сангийн сайдад чиглэл өгч, Сангийн сайд Монголбанкны төлөөлөл зэрэг холбогдох хүмүүстэй ажиллаж байгаа. Иргэдийн зээлтэй холбоотой асуулт маш их ирж байгаа. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг ирэх лхагва гарагт шийднэ. С. Өнгөрсөн зургаадугаар сард хэрэгжүүлж эхэлсэн ажил байгаа. Зээлийг царцаах зэрэг. Эцсийн шийдвэр гарсны дараа тодорхой мэдээлэл өгнө. Одоо бол иргэд хэрэглээний зээл дээрээ банкуудтай бүтцийн өөрчлөлт оруулж болох юм билээ.
 
-Орон нутгийн иргэдийг явуулах талаар тодорхой мэдээлэл өгөөч?
 
-Орон нутгийн 500-800 гаруй хүн хотод түгжигдсэн байна. Хамгийн түрүүнд ойрын болон дам хавьтлын хүмүүсийн шинжилгээний үр дүнг харна. Ингээд энэ долоо хоногийн сүүлээр орон нутаг руу гарах хөдөлгөөнийг тусгай журмын дагуу зохион байгуулна. Иргэд эрүүл мэндийн төвүүд дээр шинжилгээ өгч, шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд гаргана. Орон нутагт байгаа хүүхэд хамгааллын асуудлаар Засаг дарга нартай холбогдож мэдээлэл авч байгаа гэв.
 

Энэ долоо хоногийн сүүлчээр орон нутгийн иргэдийг зохион байгуулалттай гаргана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188
ergelt.mn@gmail.com