• Өнөөдөр 2024-05-17

“Энхсаран” сувилалд арваннэгдүгээр сарын 11-нд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдэг мэдэгдэл хүргэж байсан

 
УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
 
Энэ үеэр ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Сүүлийн үед "Энхсаран" сувиллын асуудал гарч байна. Үүнийг УОК анхааралдаа авчихсан байсан. Тусгаарлах байрыг сонгохдоо нисэх буудлаас ойрхон, байгалийн нөхцөл сайтай, үйлчилгээ сайтай гээд гуравдугаар сараас тус сувиллыг сонгосон. Ингээд сүүлийн үед үйлчилгээ суларч байгаа талаар гомдол, санал гарсан. Үүний дагуу УОК-ын шуурхай штаб хяналт хийж байсан. Хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 11-нд УОК-оос шалгалт хийж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдэг талаар мэдэгдэл хүргэсэн. Сувилалд тусгаарлалтад байсан 81 иргэнийг 17 иргэнтэй нүүлгэн шилжлүүллээ. Тусгаарлалтын хугацаа нь дууссан гурван удаа шинжилгээ өгсөн иргэд байгаа. Гэхдээ Энхсаран сувилалаас голомт илэрсэн учраас дахин шинжилгээ авч, гэрийн тусгаарлалтад шилжүүлнэ. 

“Энхсаран” сувилалд арваннэгдүгээр сарын 11-нд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдэг мэдэгдэл хүргэж байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188