• Өнөөдөр 2024-05-18

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталлаа

УИХ-ын дэгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын чуулган цахимаар хуралдаж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа билээ. Төсөв батлах хуулийн хугацаа энэ сарын 15-нд дуусгавар болж байгаа. УИХ-ын гишүүд хуулийн төслтэй холбоотой асуулт асууж дууссанаар Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжинэ гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Улмаар гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжиж, баталлаа.
 
Үргэжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188