• Өнөөдөр 2025-03-15

Б.Пүрэвдорж: Ирэх оны төсөв Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2021 оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Үүнтэй холбоотой гишүүд асуулт асууж үг хэлж байна.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Ирэх жилийн төсөв бол Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв болж байна. Яагаад гэвэл миний Төсвийн зарлагын хяналтын дэд хороон дээр гаргасан 149 төсөл хөтөлбөрийг царцааж, 405 тэрбум төгрөгийг гаргаж үүнийгээ жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулах саналыг унагаасан. Тэгэхээр энэ төсөвт хэд хэдэн барилга, замын ажил зэрэг Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөл тусгасан. Тиймээс төсвийн тодотголыг яаралтай оруулж ирэх хэрэгтэй” гэв.
 

Б.Пүрэвдорж: Ирэх оны төсөв Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188