• Өнөөдөр 2024-05-18

Өнөөдрийн 23:00 цагаас явган хүний болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлана

Засгийн газар УОК-ын хуралдаанаар олон нийтийн хөл хөдөлгөөнийг чангатгах шийдвэр гаргасан байна.
 
Коронавирусийн халдвар дотоодод илэрч, голомтлон тархаж байгаатай холбоотой  өглөөний 06:00 цагаас улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Гэвч энэ хөл хорионы дэглэм хангалтгүй байна гэдгийг цагдаагийн байгууллагаас санууллаа. ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан "Өнөө өглөөнөөс хөл хорио тогтоосон ч автомашинтай болон явган зорчигчид дэглэмийг сайн сахихгүй байна. Тиймээс өнөөдрийн 23:00 цагаас эхлээд Улаанбаатар хотод явган болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шаардлага тавьж эхэлнэ. Маргаашнаас цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт гэх мэт холбогдох албаныханыг дайчилж, иргэдэд шаардлага тавьж ажиллана. Тандалт судалгааны хугацаанд дэглэмээ чангатгана. Дам хавьтлын хүмүүсийн байршлыг тогтоосон. Шинжилгээ тандалтын ажил ойрын хоёр хоногтоо дуусгана" гэв.
 
Мөн энэ үеэр гадуур явж байгаа иргэд зорилгоо тодорхой болгож, гэрийн ойролцоох хүнсний дэлгүүр, эм, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх хэрэгтэй гэв. 
 

Өнөөдрийн 23:00 цагаас явган хүний болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188