• Өнөөдөр 2024-05-05

УОК, Засгийн газар дахин шуурхай хуралдаан зарлажээ

Коронавирусийн халдвар илэрсэн жолоочийн нэгдүгээр хавьтлын 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан, шинжилгээ авахад хариу нь эхнээсээ эерэг гарч буй.
 
Тодруулбал, халдвартай жолоочийн хадам ээж, дүү хоёрынх нь PCR шинжилгээний хариу эерэг гарсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн. 
 
Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комисс дахин шуурхай хуралдаж байна. Үргэлжлүүлэн 21.00 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар болсон байна. Хуралдааныг бид эргэн мэдээллэх болно.

УОК, Засгийн газар дахин шуурхай хуралдаан зарлажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188