• Өнөөдөр 2024-05-06

УИХ-ын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж, Төрийн ордонд хөл хорио тогтоов

 
УИХ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэл хийлээ. Тодруулбал, коронавирусийн халдвар дотоодод илэрсэнтэй холбоотой УИХ, Засгийн газар онцгой дэглэм мөрдөж ажиллахаар болжээ.
 
Иймд чуулган болон Байнгын хорооны хуралдааныг цахим хэлбэрт шилжүүлэн ажиллуулахаар болсон байна. Цахим хуралдаан УИХ-ын дэгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу үргэлжилнэ гэдгийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар хэллээ. Түүнчлэн Байнгын ажиллагаатай парламент үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар болжээ.
 
Мөн Төрийн ордонд хөл хорионы дэглэм тогтоож, хэвлэл мэдээллийн байгууллагыг түр журмын хүрээнд хязгаарлалттай ажиллуулахаар болсон байна. 

УИХ-ын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж, Төрийн ордонд хөл хорио тогтоов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188