• Өнөөдөр 2024-05-06

У.Хүрэлсүх: Төрийн хууль биелүүлдэггүй танхай нөхдүүдэд төр төмөр нүүртэй гэж харуулах хэрэгтэй

 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар нараар ахлуулсан албаныхан өнөөдөр МХЕГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.
 
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улс коронавирусийн халдвар дотооддоо алдаагүй цөөн улсын нэг. Өнгөрсөн нэгдүгээр сараас хил, гаалиа хааж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан. Монгол Улс ковидод бүслэгдсэн.  Бид ковид гэдэг дайсантай хориглон хамгаалах тулалдаан хийж байгаа. Хүнд нөхцөл байдалд байлдааны ажиллагаа явуулж байна. Төрийн хяналт шалгалтын хуульд зааснаар Мэргэжлийн хяналтын байгууллага хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүх салбар чиглэлд судлан нэгтгэж, тэдгээрийг боловсронгуй болгох саналаа Засгийн газарт танилцуулах ёстой. Гэвч энэ ажил бүрэн хэрэгжихгүй байгаа. 
 
Ингэснээр санхүүгийн хараат бус хөндлөнгийн шалгалт хийгдэхгүй байна. Үүнтэй холбоотой төсвийн зарцуулалт, төрийн өмчийн хадгалалт хамгаалалтад тавих хяналт суларсан. Санхүүгийн сахилга бат үүнийг дагаад суларч, татвар төлөгчдийн мөнгийг дураараа зарцуулдаг гажуудал үүсчихээд байна. Иймээс санхүүгийн хяналтыг мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоонд буцаан шилжүүлэхийг үүрэг болгож байна. Хоёрдугаарт, МХЕГ 2013 оноос хойш барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох ажиллагаанд оролцохоо больсон. Иймд олон чанаргүй барилга, зам баригдаж байна.  Үүн дээр хяналт тавих хэрэгтэй. Гуравдугаарт, ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл эзэмшигчдийн жил бүрийн уулын ажлын төлөвлөгөөг хянаж баталгаажуулах ажлыг мэргэжлийн хяналтын байгууллагаас салгасантай холбоотой байгаль орчны бохирдол нэмэгдэж байгаа. Нөхөн сэргээлтийн ажил хийгдэхээ больсон.
 
Монгол төрийн өмчийг өөрийн мэт боддог, хуульгүй мэт ажилладаг нөхдүүд бий. Тэдэнд төр засаг, ард түмэн бий гэдгийг мэдүүлэх хэрэгтэй. Монгол төрийн цагдаа, хууль төрийн алба хаагч нар хэн нэгэн танхай балмад этгээдийн өмхий шүлс нь үсэрч байдаг нүүр биш. Монгол төрийн нүүр царай юм шүү. Ийм төрийн хууль биелүүлдэггүй танхай нөхдүүдэд төр төмөр нүүртэй гэж харуулж байх хэрэгтэй. Монголын төр хүчирхэг байх хэрэгтэй гэж би  хэлдэг” хэмээсэн юм

У.Хүрэлсүх: Төрийн хууль биелүүлдэггүй танхай нөхдүүдэд төр төмөр нүүртэй гэж харуулах хэрэгтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-11 14:30:27
    Болд: Сэтгэцийн хөөрөлтэй хүн щүү дээ. Ярьж л байхаас.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-11 07:06:53
    pop: pop gulug
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-10 23:39:40
    7876548: Mundag shuu zuv shiidwer bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-10 22:47:52
    Зо: Худлаа хуцаж болоогүй юу. Үе үе солиорол нь хөдлөх юм зайлуул
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-10 22:24:20
    ..гадаадад гацаагдсан хун: ..дотроо пль хэдийнээ алдчтхсаан.."шудгуй арслан.,поп новш хурэлсуг ээ..худлаа ярьж ард олноо уймуулэх хэрэг бга юм уу??унэнээ хулээн зовшоорох хэрэгтэй шу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-10 21:31:02
    Сэлэнгэ Дамдин: Агаар дуслын замаар халдварлаж буй аюулт цар тахал тархсан энэ үед эв эеэ хичээн эв нэгдэлтэй амьдарч ард иргэд бид эрүүл энх амар мэнд даван туулахын тулд ЗГ- с гаргаж байгаа шийдвэрүүдийг бид биелүүлэх нь зөв зүйтэй гэж бодож байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-10 20:54:23
    Улсын байцаагч: Санхүүгийн хяналт очсоноор төрийн нүүр төмөр болох юм байна даа.дэлхий нийт хатуу хяналтаас татгалзаж байхад манаых хүсээд л бас хяналтууд дутаагүй дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-10 18:12:37
    Зочин: Корона хүндэрч байгаа энэ үед мааскаач зүүхгүй,баахан хүн цуглуулаад загнаад явах юмаа,Путин шиг нэг нэгээр нь өрөөндөө дуудаад загнаж болдоггүй юм уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-10 18:09:25
    Зочин: МХЕГ ажлаа хийхгүй байгаа нь үнэн шүү,хил гаалиар хортой хүнсний бүээгдэхүүн чөлөөтэй орж ирж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-10 17:27:15
    Иргэн: Төрийн хяналт суларсан. Чангархаар хаалаа боолоо гэх.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-10 17:24:21
    зочин: зссс төмөр нүүрээ харуулах хүмүүстээ харууж чадхгүй байж. ичихгүй попроноо нээрээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188