• Өнөөдөр 2024-05-11

Байнгын хороод хуралдана

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр УИХ-ын зургаан Байнгын хороо хуралдахаар төлөвлөжээ. Тус Байнгын хороод ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.
 
1.Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
 
Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл. 
2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
 
Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нарын 17 гишүүн 2020.08.28-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
 
Бусад.
 
3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
 
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
 
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-нд өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;
 
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.09.30-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
 
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл.
 
4.Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “Үндсэн хууль” танхимд:
 
УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хийх ажлын төлөвлөгөө.
 
5.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
 
Үндсэн хуулийн цэцийн 2020 оны есдүгээр дүгнэлт;
 
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.03.05-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
 
6.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
 
Үндсэн хуулийн цэцийн 2020 оны есдүгээр дүгнэлт.

Байнгын хороод хуралдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188