“Энэ сайд болно, Тэр сайд болох байх” гэх бөхийн таавар шиг яриа олны дунд хүчээ авлаа. Тэдний яриагаар бол эртнээс хусагдах нь тодорхой хэмээгдэж байсан өнөө л ажил нь бүтдэггүй, амалсандаа хүрдэггүй ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Соёлын сайд Ч.Номин, Зам, тээврийн сайд Л.Халтар, Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарыг солих нь тодорхой гэцгээж байна.

Харин Засгийн газар дээрх эрхмүүдийг хэнээр, яаж сольвол өгөөжтэй байх шоогоо аль эрт буулгачихсан гэх. Хэрвээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэр гарчих л юм бол УИХ-д хамгийн олон жил ажилласан гишүүдээ сайд болгох тохироо хийчихсэн, гишүүд нь бүр яараад сууцгааж байгаа гэх яриа бий. Тухайлбал, үүнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Учрал, С. Бямбацогт, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Ж.Мөнхбат, Х.Болорчулуун нар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар багтах таамаг байгаа. Гэхдээ Засгийн газар хямралтай энэ үед ард түмнийхээ дургүйг хүргэчихгүй, Үндсэн хуулийн өөрчлөлтийг намдуухан өнгөрөөхийн тулд чулуу хөөлгөж байж мэдэх юм. Энэ бол мөн л МАН-ын үндсэн арга, хийдэг мэхүүдийнх нь нэг. Тодруулбал, шинэ сайд, дарга томилогдох бүрд жинхэнэ эзнийг нь тас нууж, зохион байгуулалттайгаар өөр хэн нэгний нэрийг барьж, ард түмний шүүмжлэл, шуугианыг хэсэг намдааж байгаад нууц хөзөрөө дэлгэдэг. Энэ аргаа ч олон удаа хэрэглэж байгаа. Тиймээс хэрвээ дан дээлтэй сайд нарыг давхар дээлтэй гишүүдээр солихоор болвол дээрх аргаа мөн л хэрэглэж байхыг үгүйсгэх аргагүй.
Тодруулбал, 2020 оны долдугаар сард сайд нар нь давхар дээлтэй байх дөрвөн яам тодорсон гэх мэдээлэл гарч байсан. Тодруулбал, тухайн үед Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайд нар давхар дээлтэй байхаар ярьж байсан. Тухайн үед Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх бүлгийнхээ хурал дээр “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-аас дөрвөөс илүү сайд томилохгүй. Сайд нарын ганц, хоёрыг нь улираана. Бусад нь УИХ-ын гишүүний ажлаа хийнэ” хэмээж байсан. Харин одоо сайд нарыг арван хэдээр солих дээрээ тулаад байгаа юм. Харин Л.Оюун-Эрдэнийн хань болгож авч үлдэх давхар дээлтэй сайд нараас Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарын нэр дурдагдаж буй. Бүр Х.Нямбаатарыг ЗГХЭГ-ын дарга, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учралыг томилно гэх таамаг, яриа бий. Гэхдээ олны үг ортой гэдэг шиг төрийн ордноор нисдэг "бор шувуунууд" үнэн байх нь ч бий. Үнэхээр хамгийн олон жил ажилласан гишүүдийг сайд болгох юм бол М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Ж.Мөнхбат тэргүүтэй хэсэг хүн сайдын суудалд залрах эрх мэдлээ тэсэн ядан хүлээж суухаасаа илүү хийх ажлаа хүлээж, хариуцлагатай байгаасай билээ.
| САЙДУУДЫН МАРАФОНД М.ОЮУНЧИМЭГ, Н.УЧРАЛ НАР ӨНГӨТЭЙ БАЙНА |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |