БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсаар дайран өнгөрөх гэж байгаа нь зам зуураа “Цай уугаад гарах” гэж байгаа хэрэг биш юм. Тэр тусмаа дэлхий нийтийг айдаст автуулсаар байгаа цар тахлын эрсдэлт энэ үед манайхыг зорин зорин ирж байгаа нь зүгээр ч нэг тохиолдол биш. Бүр ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хурлын дараа шүү дээ.
Эдийн засгийн хувьд хамгийн сульдаатай буюу сэргэж босохоор өөдрөг төсөөлөл бараг л үгүй энэ цаг үед Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчөөр нь улираан үлдээх ганц боломж нь монголчуудыг өрийн дарамтаас бага ч болтугай чөлөөлөх явдал билээ. Бизнесийн орчинд шинэ боломж, гэрэл гэгээ бий болж, ард иргэдийн амьдрал дахь санхүүгийн бэрхшээл нүдэнд харагдаж, гарт баригдахаар багасч байж Ерөнхийлөгч Х.Баттулга ард иргэдээс оноо авна. Тойрон хүрээлэгчдийн дэмжлэг нь Ерөнхийлөгчийн суудалд ахин суулгахаар баттай биш түүнд байж болох бүх аргаар мөнгө олж ирэхээс өөр сонголт үгүй. Коронавирусийн цар тахлаас үүдэлтэй гаднын орнуудын зээл, тусламж барагтай л бүтэхгүйг анзаарах хэрэгтэй.
Энэ тохиолдолд хоёр хөршөөс түүнд удаа дараа тавьж байгаа “ШХАБ-д элсэх” санал халаасанд нь бий. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элссэнээр манай улсад одоо байхгүй эдийн засгийн олон боломж нээгдэх ч үүнтэйгээ адил цөөнгүй боломж хязгаарлагдахыг эдийн засагчид анхааруулсаар байгаа. Тэр ч бүү хэл гуравдагч хөрш, хил хязгааргүй гэх зэрэг даян дэлхийн ойлголт үгүй болж, олон орон манайхаас нүүр буруулах эрсдэлтэйг онцлон сануулагчид ч бий. Гэхдээ элсэх эсэхийг Ерөнхийлөгч, түүний ойр тойрныхон шийдэх эрхтэй учраас элсэхдээ хүрвэл энэ мэт нь тийм ч сүртэй анхааруулга биш болно.
Эдийн засгийн хувьд хамгийн сульдаатай буюу сэргэж босохоор өөдрөг төсөөлөл бараг л үгүй энэ цаг үед Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчөөр нь улираан үлдээх ганц боломж нь монголчуудыг өрийн дарамтаас бага ч болтугай чөлөөлөх явдал билээ
БНХАУ, ОХУ-ын найрамдлын гол баталгааны нэг гэж болох ШХАБ-д Монголыг элсүүлэх асуудал өмнө нь удаа дараа яригдаж байсан ч манайхан түр хүлээлгэсээр ирсэн. Гэвч сүүлийн жил орчимд өрнөсөн үйл явдлуудаас харахад, Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийнхээ хугацаанд өөрөөрөө дэнчин тавин хийх нэг ажил нь ШХАБ-д Монгол Улсыг элсүүлэх байж мэднэ. Нөгөө талаар ШХАБ-д элсэж байж ОХУ-аас БНХАУ руу очих байгалийн хийн хоолойг нутгаараа дамжуулах эрхээ нүүр бардам авна гэсэн үг. Өнгөрсөн өвөл байгалийн хийн хоолойг Монгол Улсаар дамжуулан өнгөрүүлэхээр боллоо гэхтэй зэрэгцэн ШХАБ-д элсэх эсэх асуудал шийдэгдсэн байх магадлалтай. Учир нь, ОХУ болон БНХАУ ямар нэгэн барьцгүйгээр олон жил луу унжиж ирсэн хийн хоолой дамжуулах асуудлыг гэнэт Монголын талд шийдэхгүй нь лавтай.
Хэрэв манай улс жилдээ 38 тэрбум шоо метр хий дамжуулна гэвэл тэрбум орчим ам.долларын орлого олох боломжтой ба цаашдаа 50 тэрбум шоо метрийг дамжуулна гэж тооцвол дээрх тоо өсөх нь лавтай гэх тооцоолол бий. Түүнчлэн байгалийн хийн хоолойг дамжуулснаар манай улсад орж ирэх бас нэгэн өгөөж нь хийн хоолойг барих ажлын оргил үед 3700, барьж дууссаны дараа 1300 гаруй хүн ажлын байртай болно гэсэн тооцоог Оросын “Русиа петролиум” компани гаргаснаа удаа дараа мэдэгдэж байсан билээ. Энэ мэтээр эдийн засгийн өөдрөг төсөөллүүд удахгүй хөвөрч эхлэх нь дамжиггүй боллоо. Тийм ч учраас манай Ерөнхийлөгч цар тахал дэгдэж, дэлхий нийтэд аюулын харанга дэлдсэн үед халуун амиараа дэнчин тавьж, БНХАУ-д айлчлан, хонь бэлэглэхээ амлаад ирсэн бололтой. Харин энэ удаад Ван И манай улсад зориуд саатахдаа түүнээс баттай хариу сонсохыг хүсэж ирж байгаа ч байж мэднэ. Гэвч тэд эдийн засгийн болоод бусад бүх талын хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах, улам бататган бэхжүүлэх талаар уулзалт бүхэнд онцлох нь тодорхой. Гэхдээ хамгийн чухал нь Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр хөршийн олон жилийн зүтгэлийг, өөрийнхөө дараагийн байр суурьтай хамт биелүүлэх үү, эсвэл ШХАБ-ыг дахин хүлээлгэх үү гэдэг л байна.
Тийм ч учраас манай Ерөнхийлөгч цар тахал дэгдэж, дэлхий нийтэд аюулын харанга дэлдсэн үед халуун амиараа дэнчин тавьж, БНХАУ-д айлчлан, хонь бэлэглэхээ амлаад ирсэн бололтой
| Монгол ШХАБ-д элсэх нь тодорхой болов бололтой |
|
Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай зэрэг нутгаар цасаар шуурч, хүйтэрнэ
2026-02-04 17:50:23
КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ САНГИЙН 2026 ОНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
2026-02-04 11:44:52
ОУОХ-ны 145 дахь удаагийн чуулган Милан хотод эхэллээ
2026-02-04 11:14:33
Манай тамирчдын олимпын ёслолын хувцсыг Миланы загварын тайзнаа үзүүлнэ
2026-02-04 10:43:59
Боксын “ЗАМЫН-ҮҮД ЦОМ–2026” тэмцээн эхэллээ
2026-02-04 09:13:43
"Д.Сүхбаатарын мэргэн бууч"-ийн урт бууны аваргууд өнөөдөр тодорно
2026-02-04 08:59:28
2026-02-04 07:05:00
“БАГА ДЭЛХИЙН АВАРГА” ХЭМЭЭХ “ПАРИС-2026 ИХ ДУУЛГА”-Д 528 ЖҮДОЧИД ӨРСӨЛДӨНӨ
2026-02-04 07:00:00
ТУВТ “ТАТУУЛСАН” П.САЙНЗОРИГ
2026-02-04 07:00:00
А.АМАР САЙДЫН АЧ ХҮҮ Ч.НЭРГҮЙ: 56 НАСАНДАА ХЭЛМЭГДЭЖ, ХАРЬ ГАЗАР АМИА АЛДСАН ӨВӨӨ МИНЬ НААДМЫН ӨГЛӨӨ ЦААЗЫН ЯЛ СОНССОН ГЭДЭГ
2026-02-04 07:00:00
Н.ШҮРЭНЦЭЦЭГ: МОРИН ХУУРЧ ӨВӨӨ, ШАНЗ ХӨГЖИМЧИН ЭМЭЭГЭЭ ДАГАЖ УРЛАГТ ДУРТАЙ БОЛСОН ДОО
2026-02-04 07:00:00
Б.ЦОГ ГЕНАРАЛЫГ ЦЭРГҮҮДИЙН ҮСИЙГ ХУСАХ, ХЭЭРИЙН ШОРОНД ХОРИХ ШИЙДВЭР ГАРГАХАД НЬ МӨН Ч ИХ АЙЖ БИЛЭЭ
2026-02-04 07:00:00
ДООРОВЫН НУТГИЙН УУЛЫН АЯЛГУУГ СОНСООД ИРЛЭЭ
2026-02-04 07:00:00
МҮОХ дэлхийн цомоос медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүллээ
2026-02-03 15:06:42
2026-02-03 13:39:43
“JUDO FOR TOMORROW” PROJECT сургалт эхэллээ
2026-02-03 13:14:48
“Asian open school invitational championships” тэмцээнээс 60 медаль хүртжээ
2026-02-03 13:01:21
Д.Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээнд О.Есүгэн, Э.Даваахүү нар түрүүллээ
2026-02-03 12:44:36
2026-02-03 12:32:57
Доктор Д.Эрдмаа Монгол дахь (ICOM)-ын Үндэсний хороог тэргүүлнэ
2026-02-03 11:31:24
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК НЬ “ЧИНГИС ХААН” ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 2025 ОНЫ НОГДОЛ АШИГ БОЛОХ 36 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
2026-02-03 09:12:12
Улсын гарьд Н.Өсөхбаярын цолыг хураахаар боллоо
2026-02-03 07:20:00
2026-02-03 07:10:00
СОЛОНГОСЧУУДЫН ХАЙРЫГ ТАТСАН “ИНКҮШИ”
2026-02-03 07:00:00
ААВ, АВГА АХ ХОЁРЫНХОО МӨНХИЙН ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЭСЭН М.САРНАЙ
2026-02-03 07:00:00
Э.БИЛГҮҮН буюу ЧОЙДОГ: Бусдаас онцгойрохыг бус өөрөөрөө тухтай амьдрахыг хүсдэг
2026-02-03 07:00:00
Монгол хэмээх тусгаар улс мөн гэдгийг дэлхий дахинд тунхаглаж, түүхэн үйлс бүтээсэн гавьяатан нь миний аав Дондогийн Цэвэгмид
2026-02-03 07:00:00
ТҮҮНИЙ ГУРВАН ЦАГ ДӨЧИН ТАВАН МИНУТ
2026-02-03 07:00:00
ЗАЛУУХАН ХИЛЧДЭЭР МАНУУЛСАН ЗҮҮН ХИЛ ДЭЭРЭЭС...
2026-02-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |