• Өнөөдөр 2024-04-20

Малын бэлчээрээс болж хоёр хүний амийг хөнөөсөн Б гэгч өөрийгөө буудсан байдалтай олджээ

2020-09-11,   529

Гэр бүлийн хоёр хүнийг малын бэлчээрт нь буудан хөнөөгөөд зугтсан этгээдийн унаж явсан мотоциклыг өчигдөр 14:00 цагийн орчим  Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвөөс 40 километр зайд байх Асгат хэмээх газраас олсон байдаг. Цагдаагийн байгууллага шуурхай эрэн, хайх ажиллагаа явуулсаны үр дүнд эл өдрийн 19:00 цагийн үед хэрэгтнийг олсон байна. Гэвч хоёр хүний амийг хохироосон иргэн Б амиа хорлосон байдалтай олдсон аж. Тодруулбал, Цогцсыг цагдаагийн алба хаагчид олсон бөгөөд амь хохирогч толгой тус газраа буудаж, амиа хорлосон байжээ. 
 
Хэргийг эргэн сануулбал, Хөвсгөл аймагт буутай этгээд хоёр хүний аминд хүрч, хэргийн газраас зугтсан хэрэг өчигдөр буюу есдүгээр сарын 9-нд гарсан байна. Хэргийг тодруулбал, тус аймгийн Жаргалант сумын II багийн малчин 23 настай Б гэгч нь бэлчээрийн маргаанаас үүдэн 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нарыг буудаж, амь насыг нь хохироосон юм. 
 

Малын бэлчээрээс болж хоёр хүний амийг хөнөөсөн Б гэгч өөрийгөө буудсан байдалтай олджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188