Мөрөөдлийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагайтай ярилцлаа.
-Хар сувдны нууц-2 кино үзэгчдийн хүртээл болоод удаагүй байгаа. Энэ кинонд та хэрхэн тоглосон тухайгаас яриагаа эхлүүлье?
-“Хар сувдны нууц”1 киноны зураг авалт Вьетнам Улсад хийгдэж байсан. Түүнээс хойш таван жилийн дараа хоёр дахь цуврал нь Туркийн Истанбул хотод сар гаруйн хугацаанд хийгдэж, өнгөрсөн наймдугаар сарын 21-нд нээлтээ хийлээ. Үзэгчид маань кино уран бүтээлээр их цангасан байна. Кино маань энэ намрын хит киногоор шалгарлаа. Одоо хүртэл үзэгчид Хар сувдны нууц-2 киног маань үзсээр байна. Турк Улсад 20 гаруй уран бүтээлч очиж ажилласан. Олуулаа гадагшаа явах амаргүй. Санхүү, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал олон гарна. Бид одоо “Хар сувдны нууц” киноны гуравдугаар ангийг хийх төлөвлөгөөтэй байгаа.
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
-OI энтертайнментийн бүтээл, “Гайхамшигт ертөнц” хэмээх уран сайхны кинонд Билэг гэх гол дүрийн залуугийн дүрд тоглож байгаа. Зураг авалт нь эхлээд 15 орчим хоног болж байна. Киноны хувьд маш их мөнгөтэй хүн өөрийн хөрөнгөө хүнд өвлүүлэх хэрэгтэй болно. Одоогийн нийгэмд насаараа цуглуулсан хөрөнгөө хүмүүст шууд өгч болохгүй болчихсон. Тийм болохоор хүмүүсийн хүн чанарыг шалгах үүднээс цахим сүлжээнд “Аавыгаа худалдана” гэсэн зар тавьдаг. Ядуу хүн яаж хандах нь, баян хүн яаж хандах нь сонирхолтой болж эхэлнэ. Энэ кинонд миний бүтээж байгаа Билэг гэх гол дүр маш их ажиллагаатай дүр. Арваннэгдүгээр сард уг кино маань бүх кино театраар нээлтээ хийнэ.
.jpg)
-OI энтертайнментийн “Гайхамшигт ертөнц” кино уран бүтээлд ажиллаж байгаа гэсэн. Үүнээс гадна цаашид өөр ямар уран бүтээлүүд дээр ажиллах зорилго, төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Одоогоор “Orange”, OI энтертайнментийн хоёр уран бүтээл дээр зэрэг ажиллаж байна. Мөн “Малчин залуус” гээд арван ангитай киноны цагдаагийн дүрд тоглож байгаа. Дээр нь хоёр гурван ч кинонд дүр бүтээх санал ирээд байгаа. “Мөрөөдлийн театр”-ын 10 жилийн ой 2021 онд болно. Тэр үеэр үзэгчиддээ зориуланбүрэн хэмжээний жүжиг тавихаар төлөвлөж байна.
-Танд хамгийн их ухаарал, сургамж хайрласан ямар дүр байсан бэ. Жүжигчин бүрт хайртай дүр байдаг шүү дээ?
-Бүтээсэн дүр болгоноосоо авах зүйлээ авч, гээх зүйлээ гээдэг. Надад сургамж болсон, ухаарал хайрласан олон дүр байдаг. Намайг анх үзэгчдийн танил болгосон Улсын тэргүүний уран сайханчын дүр, “Мойлхон” киноны Содном буюу солиотын дүр, “Аравт” киноны Уужим гэх мэт надаас төрөн гарч байгаа дүр бүхэндээ маш их хайртай. Аливаа дүрийг бүтээхийн тулд тухайн дүрээ судлах хэрэгтэй. Жишээ нь, Мойлхон киноны Содном гэдэг дүрийг гаргахын тулд тэр хүний ааш аяг, бүхий л зүйлийг нь судлах хэрэгтэй болно. Энэ мэт жүжигчний мэргэжил амьдралыг илүү олон өнцгөөс харах боломж олгодог. Зөвхөн Алтаншагай гэдэг хүний өнцгөөс харахгүй. Энэ нь надад их таалагддаг. Уран бүтээлч хүний хамгийн гол зорилго цаг наргүй хөдөлмөрлөдөг, уранбүтээл нь ар араасаа цувардаг байх ёстой. Шинэ бүтээл төрсний дараа үзэгчдээс ирж байгаа алга ташилт, халуун дулаан энерги хамгийн гоё байдаг. Мэргэжлийн онцлогоос хамаарч хүмүүсийн нүдэнд ил байдаг учраас үлгэр жишээч, зөв хүн байх ёстой. Учир нь, томчууд, бага насны хүүхдүүд урлагаар дамжуулан биднээс үлгэр дууриалал авдаг. Тиймээс аль болох зөв явах юмсан гэж боддог. Урлагийн хүний хамгийн эхний хичээл бол хүнлэг, энэрэнгүй байхын тухай байдаг.
-Ер нь өдийг хүртэл хэчнээн уран бүтээлд дүр бүтээв. Та тоолж үзсэн үү?
-Уран бүтээлчийнхээ хувьд би архив хөтөлдөг. Саяхан жагсаалтаа харахад 40 гаруй кино, 20 гаруй жүжигт ажилласан байна лээ. Уран бүтээлийн маань 50-аас илүү хувь нь инээдмийн төрөлд багтана. Мөн Драмын театрт 2006-2010 онд ажиллахдаа олон жүжгүүдийн гол болон туслах дүрд тоглож байлаа.
-Кино урлаг, хошин урлаг гэх өөр өөр жанрын уран бүтээлд дүр бүтээхийн ялгааг хэлж өгөөч. Жүжигчнээс ямар ур чадвар шаарддаг бол?
-Миний хувьд хошин урлагт илүү сонирхолтой. Оюутан байхаасаа л инээдмийн төрлийн уран бүтээлд тоглож, өөрөө ч дуртай байлаа. Хоёрдугаар курст байхдаа “Театр-Шинэ үе” уралдаанд оролцоод “Шилдэг эрэгтэй дүр”-ийн шагнал хүртэж байсан. Үүний дараа “Шинэ үе” продакшны ах нар хамтлагтаа орох санал тавьсан. Энэ нь миний амьдрал дахь бас нэгэн том азтай үйл явдал болж байлаа. Хошин урлагийн төрлөөр жүжигчний сууриа тавьсан гэхэд болно. Ер нь жүжигчин хүн бүх төрлийн дүрд хувирч, бүх л жанрт ажиллаж, тоглож чаддаг байх ёстой. Кино урлагийн хувьд бүтээсэн дүр нь эргэж засагдах боломжгүйгээр хальсанд үлддэг бол тайзны уран бүтээл үзэгчдийн хандлага, хэрхэн хүлээн авч байгаагаас шалтгаалж, жүжиглэлтээ өдөр бүр сайжруулах боломжтой байдаг.
-Таны хувьд адал явдалт, зодоон тулаант төрлийн кинонд нэг их тоглоод байдаггүй. Энэ чиглэлээр дүр бүтээх сонирхол байдаг уу?
-Надад ихэвчлэн инээдмийн кинонд дүр бүтээх санал ирдэг. Хэрэв зодоон тулаант, адал явдалт кинонд тоглуулах санал ирвэл сайн бүтээл гаргахын тулд хичээнэ. Өөрөөр хэлбэл, жүжигчин тухайн үед кино найруулагчаас ирж байгаа санал ямар төрлийн киноных байна түүнийг л сайн бүтээх ёстой гэсэн үг.
| Г.Алтаншагай: “Хар сувдны нууц” киноны гуравдугаар ангийг хийнэ |
|
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
М.Нямжаргал “Европын өсвөрийн лиг”-т уригдан очиж шүүж эхэллээ
2025-12-17 17:11:35
ШИНЭ ЖИЛИЙН ОРОЙН СОШИАЛД ТАВЬСАН БИЧЛЭГЭЭС БОЛЖ ГЭР БҮЛ САЛАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА
2025-12-17 15:00:00
ӨВЛИЙН АМРАЛТАА ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРӨӨХ АРГУУД
2025-12-17 14:18:25
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-12-17 12:05:17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн гэрээг байгуулжээ
2025-12-17 10:12:17
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭРТ АМИА АЛДСАН ҮЙЛЧЛЭГЧ ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭВЭЛ ГЭРЧҮҮДЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ, НОТЛОХ БАРИМТ ХАЙЖ ЭХЭЛНЭ
2025-12-17 09:26:40
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-17 07:50:32
Допингийн хориглох 2026 оны заалтыг (WADA)-аас зарлалаа
2025-12-17 07:21:00
Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров
2025-12-17 07:10:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-17 07:00:00
ДЭД САЙД НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ
2025-12-17 07:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-17 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ЦӨМӨӨХЭЙ
2025-12-17 07:00:00
2025-12-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |