Ард түмний дунд өдгөө МАН-аас рейтинг өндөр яваа ганц хүн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Энэ ч утгаараа элдэв шийдвэр, ийм тийм заргаа У.Хүрэлсүхээр хэлүүлчихэд ард түмэн нэг их эсэргүүцээд, сүйд болоод байхгүй гэсэн тактикаар тус намынхан хоёр жил гаруй хугацааг үдээд буй. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх МАН-ынхны хувьд “Нохойд барьдаг мод” нь болоод удсан. Энэ ч утгаараа түүнийг ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлүүлэн нэр дэвшүүлэхээр зэхэж буй. Гэхдээ түүний улс төр дэх одоогийн дүр төрхийг Ерөнхийлөгч Х.Баттулгаас салгах боломжгүй. Тэрбээр Ерөнхийлөгчтэй хоршоод хоёр жил орчим хугацаа өнгөрч байгаа. Энэ ч үүднээс Ерөнхийлөгчийн зарим байр суурь, бодлогыг сурталчилаад авдаг. Үүнийг батлах хамгийн том жишээ бол өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үр дүн бөгөөд тэдний бэлтгэсэн зохиолоор сонгууль өрнөсөн явдал юм.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн гадаадад хийсэн хэд хэдэн айлчлалын зорилго, үр дүн, цөөнгүй бодлого, шийдвэрийг тэд хамтдаа төлөвлөж, гаргасныг ойр тойрныхон нь хэлдэг. Тэр ч бүү хэл, тэд Монголын улс төр дэх намуудын хувь заяаг өөрсдийнхөөрөө схемчилж, хэрхэхийг нь хамтдаа шийдэж суугаа. Үүний хамгийн тод жишээ бол МАН-ын дотоод задралыг тэд гардан зохион байгуулж, 33, 32-ын тойрог гээчийг үүсгэж, хүчгүй албатууд бий болгоод амжсан. Үүний дараа АН-ын уналтыг тэд томьёолж, фракцуудыг нь бутаргаж, өдгөө Ардчилсан хүчнийг нэр төдий нам болгочихоод сууж буй. Ингээд зогсохгүй жижиг намуудыг ч бодлогын хувьд барьж, тэгсхийгээд гол зогоох боломжоор нь хангадаг гэх. Түүнчлэн тэд хууль, хяналтын бүх шатыг хамтдаа атгаж, өмнөөс нь үг дуугарч мэдэх, хүчийг нь сулруулж чадах, байр суурийг нь эзлэх боломжтой бүхнийг төмөр торны цаана ямар нэгэн хэргээр оруулчихаад байгаа. Одоогийн байдлаар аавынд оруулах ёстой хүмүүсийнхээ нэлээд хувийг явуулчихаад, үлдсэнийг нь илгээх цаг нөхцлийг сэтгэл догдлон хүлээж суугаа. Улс төрд ийм хорон хоршил өмнө өрнөсөөр ирсэн ч, ялгаатай нь эсрэг намын хоёр ийн түшилцэж, хөшигний ард маш нягт баг болж, олны өмнө нэгнийгээ тодруулж буй явдал билээ.
Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн хүчтэй харагдаж байгаа, Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн зангарагтай нүүдэл хийж байгаа зэрэг нь тэдний зам сайн нийлж байгаагийн илрэл гэгддэг. Гэвч тэдний энэ хоршил ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиар эцэслэгдэнэ. Учир нь, одоогийн Ерөнхийлөгч хугацаагаа сунгахыг хүсэх нь тодорхой. Ерөнхий сайд ч Ерөнхийлөгчийн сэнтий рүү санаархах, өөрөө хүсээгүй ч намын даалгавараар Ерөнхийлөгчид нэр дэвшинэ. Энэ уулзвар тэдний одоогийн нам гүм мэт боловч хорон, хоржоонтой хоршлыг дуусгавар болгох нь дамжиггүй. Үүний эхлэл тавигдаж, тэднийг “зодолдоод” эхэлсэн гэх “бор шувуу” ч ойр тойрныхноос нь хөврөөд эхэллээ. Тухайлбал, тэд тус тусдаа сонгуулийн ажилдаа идэвхийлж эхэлсэн бөгөөд У.Хүрэлсүхийн “Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд би нэр дэвшихгүй. Харин чамайг дэмжиж ажиллана” хэмээн амласан амлалтыг сануулахаар Ерөнхийлөгч цөөнгүй бэлэг төлөвлөөд байгаа гэнэ. Тухайлбал, Ерөнхий сайдын ойрын хүмүүс болох Ж.Энхбаяр, Я.Содбаатар, У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр нарыг ЖДҮХС-гаас албан тушаал, эрх мэдлээ ашиглан их хэмжээний зээл авсан асуудлаар нь шалгаж эхлэх бололтой. Цаашлаад зөвхөн У.Хүрэлсүхтэй холбоотой нэгэн ноцтой бичлэгийг олон нийтэд цацаж ч мэдэх гэнэ. Харин У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд ханиндаа хийсэн зарим нэг заль булхайгаа Ерөнхийлөгчид хамааруулан хэвлэлээр сэвэхээр зэхэж суугаа гэх. Өөрөөр хэлбэл, хэн хэнийгээ хүлээнгээ дор дорынхоо төлөвлөгөөг боловсруулж, дотооддоо зодолдоод эхэлжээ.
| Тэд зодолдож эхэлжээ |
|
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ “НҮҮДЛИЙН ЗАМ УУ, НҮҮРСНИЙ ЗАМ УУ” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-10 17:39:55
П.Бат-Амгалан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-11-10 15:06:02
У.ХҮРЭЛСҮХ: Монгол түмний минь билиг оюун мохошүй хурц, мөхөшгүй бат байг
2026-11-10 13:28:54
Элчин сайд Д.Сэргэлэн Кувейтийн морин спортын ёслолд оролцов
2026-11-10 12:21:45
Элсний нүүлтийг сааруулах 50 га талбайд нөхөн сэргээх ажил хэрэгжүүллээ
2026-11-10 12:11:05
С.ДЭМБЭРЭЛ: Эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, хөдөлмөр, гавьяат үйлсийг үнэлсэнд талархаж байна
2026-11-10 12:08:19
2026-11-10 11:50:21
Н.УЧРАЛ: “Шинэ цагийн малчин” төслийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгоно
2026-11-10 11:44:14
Хятадын Элчин сайд сэргээн засах төхөөрөмж хандивлав
2026-11-10 11:38:11
Багануурын сургууль, цэцэрлэгүүдэд 300 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2026-11-10 11:10:54
Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль нээгдлээ
2026-11-10 10:52:29
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |