Тэрээр 1853 оны гуравдугаар сарын 30-нд Нидерландын Зүндерт хотноо төрсөн бөгөөд уран зургийн карьер нь нэлээн хожуу буюу 27 насанд нь эхэлж байсан. Тухайн үеийн зураачид бүгд л гоё сайхан, үнэтэй зүйлсийг зурж байхад тэр л ядуу, жирийн иргэд хийгээд байгаль дэлхий, цэцэгсийг зурсаар байв. Эргэн тойрны хүмүүс нь түүнийг “Улаан толгойт галзуу эр” гэж хочилно. Учир нь гэвэл Ван Гогийн сэтгэцийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой ажээ. Олон жил хий зүйлс харж, ойр ойрхон хөршүүдийнхээ анхаарлыг татаж байсан ч тэрээр сэтгэцийн эмгэгтэйгээ тэмцэж, амьдралынхаа туршид ядуу, бараг үл мэдэгдэх нэгэн хэвээр байв. Амьд ахуй насандаа зөвхөн ганцхан зураг зарж чадсан түүний онцлох баримтуудыг хүргэж байна.

Ван Гог 27 наснаасаа нас барах хүртлээ ердөө 10 жил уран бүтээл туурвисан юм. Тэрээр 900 гаруй уран зураг, 1300 гаруй ноорог зурсан бөгөөд бараг 36 цаг тутамд шинэ уран бүтээл дээр ажилладаг байсан гэхэд буруудахгүй.

Ван Гог олон зуун уран бүтээл туурвихын зэрэгцээ ижил хэмжээний буюу 800 гаруй захидал бичдэг байсан. Эдгээрт ихэвчлэн өөрийн дүү Тео Ван Гогд бичдэг байсан бөгөөд хамгийн алдартай бүтээлүүдийн анхны тойм зургууд ч багтдаг байлаа.

Тэрээр гэр бүлийнхээ цорын ганц Винсент ван Гог байгаагүй юм. Түүний ахыг нь Винсент Ван Гог гэдэг байсан бөгөөд нас барснаар удаах хүүхдэдээ уг нэрийг дахин өгчээ. Хожим ахынхаа булшийг эргэхээр очихдоо өөртөө нь яг адилхан нэртэй булшийг харж, энэ нь сэтгэл зүйд нь маш хүндээр нөлөөлөөд зогсохгүй хэн нэгэн хүнийг орлохоор л төрсөн мэт мэдрэмжийг өгч, дутуугийн мэдрэмжтэй болгосон гэдэг.

Түүний хамгийн алдартай уран зургийн нэг болох “Одтой шөнө” зургаа зурахдаа сайн болсон гэж огт бодоогүй. Энэ зургийг зурах үед тэрээр хий зүйл харах, сонсох сэтгэцийн эмгэгтэй байсан нөлөөлсөн төдийгүй Ван Гог өөрийгөө болон уран зургуудаа бүтэлгүйтсэн гэж боддог байсан юм.

Тэрээр маш ядуу байсан тул ихэвчлэн талх, кофегоор л амиа болгодог байжээ. Архи хэтрүүлэн хэрэглэснээс болж донтож байсан төдийгүй гар нь үргэлж гаанстай байдаг байсан. Дүү Теодоо бичсэн захидалдаа жилийн хугацаанд ердөө зургаан удаа л халуун хоол идсэн хэмээн бичсэн байдаг.

Зурсан зургийг нь авах хүн байдаггүй байсан түүнд дүү Тео нь мөнгө явуулдаг байсан ч Винсент өөрийнхөө эрүүл мэнд, хоол хүнсэд зарцуулалгүй зургийн хэрэгсэл авахыг илүүд үздэг байлаа.
.jpg)
Мөн нэгэн алдартай цуу яриа бол Винсентийн тасарсан чих билээ. Өөрийн сайн найз болох Гогентэй муудалдсанаас болсон гэж үздэг бөгөөд хамгийн сайн найзаа алдаад өөрийгөө буруутган чихээ тайрсан гэж үздэг. Үүнд мөн түүний сэтгэцийн өвчин (хий юм сонсох, шизофрени, нойргүйдэл) нөлөөлсөн байж болзошгүй.

Түүнийг пост импрессионист селфигийн (өөрийн хөрөг зураг) анхдагч зураачдийн нэг гэж үздэг бөгөөд тэрээр өөрийн 43 хөргийг зурсан юм. Модел авах мөнгө байгаагүй учраас өөрийгөө яг бодитоор бус, сэтгэл хөдлөл, өнгө, хэлбэрийн мэдрэмжээрээ зурсан нь өдгөө түүний хамгийн алдартай зургуудийн нэг болоод буй.
/дүү Теодорус Ван Гог/
Винсент Долдугаар сарын 27-ны өдөр ердийнхөөрөө тариан талбай руу зураг зурахаар явж, 21:00 цагийн орчимд ирэхдээ цээжин тус газраа сумны шархтай ирэв. Түүний дүү Тео яаравчлан түүн дээр ирж ах дүү хоёрын сүүлчийн уулзалт болсон бөгөөд дараа нь Тео ээждээ "Винсент “Би явмаар байна” гэж хэлээд нэг цагийн дараа тэр хүслээ биелүүллээ. Амьдрал түүнд маш их хатуу хандлаа” хэмээн захилдал бичсэн байдаг. Дараа шөнө нь урлагийн түүхэнд хамгийн том нөлөө үзүүлсэн эрхэм таалал төгссөн юм.
27 насандаа уран бүтээлийн гараагаа эхэлж 37 насандаа хорвоогийн мөнх бусыг үзсэн тэрээр өөд болсон хойноо л алдар нэрийг олсон нь юу юунаас илүү харамсалтай. Амьд ахуй насандаа өөрийгөө зөвхөн бүтэлгүйтэл, хэн нэгнийг орогч, галзуу эр хэмээн боддог байсан түүний сүүлчийн хэлсэн үг бол
Уйтгар гуниг үүрд үргэлжлэх болно
Винсент Ван Гогийн амьдралын түүхийг энд дарж уншаарай.
| ПОСТ ИМПРЕССИОНОСТ СЕЛФИГИЙГ АНХДАГЧ ЭРХЭМ |
|
Б.БАТБААТАР САЙД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЛЭЭ
2025-12-24 18:05:31
УГТЭ: 2025 ОНД МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАВАН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ АМЖИЛТТАЙ НУТАГШУУЛЛАА
2025-12-24 15:15:52
С.Мөнхзул Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэнэ
2025-12-24 12:12:41
Р.ЧИНГИС: Бид цэргийн алба хаасан учраас зовлонг нь мэддэг, тиймээс дүрмийн бус харилцааг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй
2025-12-24 11:19:03
ЗГ: Баян-Өлгий аймгийн 319 уул, усны Казах нэрийг Монголоор сэргээн нэрлэх тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
2025-12-24 11:00:05
Д.МАНЛАЙБААТАР: ХУВЦАС СОЛЬДОГ КАМЕРГҮЙ ӨРӨӨНД ЦЭРГҮҮД НЭГНЭЭ ЗОДСОН ХЭРЭГ ГАРСАН
2025-12-24 10:57:20
ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна
2025-12-24 10:52:57
2025-12-24 10:04:49
МАН-ЫХАН АН-ААС “АЙЖ” ДЭД САЙД НАРАА ЭГҮҮЛЭН ТАТАХ УУ
2025-12-24 08:35:53
Б.САРАНТУЯА: "ЦАГААН ШӨНӨ" ДУУГ БИ МОНГОЛЧУУДЫН ХАЙРТАЙ БҮТЭЭЛ БОЛГОЖ ЧАДСАН
2025-12-24 07:23:37
2025-12-24 07:15:00
Таеквондо-гийн холбооны 2025 оны тайлангийн хурал боллоо
2025-12-24 07:10:00
Б.МИШЭЭЛ: ДАШТ-Д ӨӨРИЙГӨӨ АМЖИЛТ ГАРГАЖ БАЙГААГААР ЗУРСАН МИНЬ БИЕЛЭХЭД ЗҮҮДЭЛЖ БАЙГАА ЮМ ШИГ Л САНАГДСАН
2025-12-24 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДЛЫН ГОЛ БУРУУТАН НЬ ХАМГИЙН ОЛОН НААДАМД ЯВСАН Г.ДАМДИННЯМ ЮМ БИШ ҮҮ
2025-12-24 07:00:00
ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН “ХОНГИОН ГОЛ”-ЫН ОХИН
2025-12-24 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2025-12-24 07:00:00
Спортын 11 төрлийн 78 тамирчинд, 2025 онд 2 тэрбум, 130 сая төгрөг олгожээ
2025-12-23 14:12:14
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
2025-12-23 12:59:54
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад орууллаа
2025-12-23 11:00:00
Эрүүгийн 872 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2025-12-23 09:49:27
ТАНИЛЦ: ХУДАЛДААНЫ ЗАХЫН БОССООС ХАМГИЙН ТОМ САЛБАРЫН ДЭД САЙД БОЛЖ ДЭВШСЭН Б.ЭНХТҮВШИН
2025-12-23 09:00:00
Ц.Анандбазар, Францын Элчин сайд Коринн Перэратай уулзлаа
2025-12-23 07:15:00
2025-12-23 07:10:00
ХҮН НАМД ХҮН ҮЛДЭХ НЬ ҮҮ Т.ДОРЖХАНД ДАРГА АА
2025-12-23 07:00:01
МОНГОЛЫН САЙД, ДАРГА НАРЫН ХЭН НЬ ОХУ-ААС ШАТАХУУН ЦАРАЙ АЛДАЖ ГУЙХ ВЭ
2025-12-23 07:00:00
"ХҮНИЙ ТӨЛӨӨ" КИНОНООС "ЭЦСИЙН ЗОГСООЛ II" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮД
2025-12-23 07:00:00
2025-12-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |