Тэрээр 1853 оны гуравдугаар сарын 30-нд Нидерландын Зүндерт хотноо төрсөн бөгөөд уран зургийн карьер нь нэлээн хожуу буюу 27 насанд нь эхэлжээ. Тухайн үеийн зураачид бүгд л гоё сайхан, үнэтэй зүйлсийг зурж байхад улаан толгойт эр л ядуу, жирийн иргэд хийгээд байгаль дэлхий, цэцэгсийг зурсаар байв. Энэхүү хочийг авах болсон шалтгаан нь Ван Гогийн сэтгэцийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Олон жил хий зүйлс харж, ойр ойрхон хөршүүдийнхээ анхаарлыг татаж байжээ. Гэвч тэрээр сэтгэцийн эмгэгтэйгээ тэмцэж, амьдралынхаа туршид ядуу, бараг үл мэдэгдэх нэгэн хэвээр байв.
Урлаг бол амьдралд эвдэрсэн хүмүүсийг тайвшруулах явдал юм
.jpg)
Ван Гог нь сүмийн номлогчийн хүү, зургаан хүүхдийн ууган нь. Нидерландын өмнөд хэсгийн Брабант мужийн нэгэн жижиг тосгонд төрж өссөн. Тэрээр чөлөөт цагаа хөдөө хээр тэнүүчилж, байгалиа ажиглаж өнгөрөөдөг, даруухан, биеэ даасан хүү байсан. 16 настайдаа авга ахынхаа Гааг дахь /The Hague/ урлагийн бүтээл худалддаг пүүст дагалдангаар суралцжээ.
Винсент таван дүүтэй. Хоёр эрэгтэй дүүгийнх нь том нь Теодорус (Тео) Винсент (1857–1891), түүнээс хамаагүй жаахан нь Корнелиус Винсент ( 1867–1900) юм. Харин гурван эмэгтэй дүү нь Анна Корнеля (1855–1930), Элизабет (Лиз) Хуберта (1859–1936), мөн түүний хамгийн хайртай дүү Виллемина (Вил) Жакоба (1862–1941) Винсент нар билээ.
Винсентийн бага насны тухай тийм ч их мэдээлэл байдаггүй. Түүний дүү Элизабет дурдатгалдаа Винсентийг гэр бүл, найз нөхдөөсөө илүү ганцаардлыг эрхэмлэдэг, цэцэг, шувууд, шавжийг хайрладаг, нухацтай, мэдрэмжтэй хүү байсан хэмээн дурссан. Тэрээр сайн сурдаг байсан ч дүүгийнх нь хэлснээр хувцасны сонголт, хооллох зуршил нь түүнийг бага наснаас нь бусдад бага зэрэг хачин харагдуулдаг байсан гэжээ. Винсентийн гэр бүл төдийгүй найз, хамтран ажиллагч гэхэд буруудахгүй нэгэн эрхэм бол түүний дүү Тео юм. Тэрээр ахыгаа үхэн үхтэл нь тэжээсэн гэхэд болно. Дүү нь л түүнийг анх ятгаж урлагийн амьдрал руу хөтөлснөөр барахгүй 10 гаруй жилийн турш ахынхаа амьдралд түшиг тулгуур болжээ.
Тэрээр гэр бүлийнхээ цорын ганц Винсент ван Гог байгаагүй юм. Түүний ахыг нь Винсент Ван Гог гэдэг байсан бөгөөд нас барснаар удаах хүүхдэдээ уг нэрийг дахин өгчээ. Хожим ахынхаа булшийг эргэхээр очихдоо өөртөө нь яг адилхан нэртэй булшийг харж, энэ нь сэтгэл зүйд нь маш хүндээр нөлөөлөөд зогсохгүй хэн нэгэн хүнийг орлохоор л төрсөн мэт мэдрэмжийг өгч, дутуугийн мэдрэмжтэй болгосон гэдэг.
Хүмүүсийг хайрлах шиг жинхэнэ урлаг гэж үгүй
.jpg)
1880 оны намар Ван Гог Брюссель рүү нүүж, зураач болохоор шийджээ. 1885 онд тэрбээр анхны гайхамшигт бүтээл гэгддэг "Төмс идэгчид" зургаа эхлүүлсэн юм. Тухайн үеийн Франц Улсын байдал болон импрессинтзм үзлээс болоод түүний анатомийн хувьд гажуудсан, бүүдгэр бараан зургийг сонирхох хүн даанч байсангүй. Гэсэн ч Винсент Ван Гог тосон 860 зураг, усан будган 1300 гаруй нооргоос бүрдсэн 2100 гаруй бүтээл туурвижээ. Түүний хэд хэдэн зураг өдгөө дэлхийн хамгийн үнэтэй зургуудын нэг болсон. Тухайлбал, “Цахилдаг цэцэг” 53.9 сая ам.доллароор дээд амжилт тогтоосон бол “Доктор Гачетын хөрөг” 82.5 сая ам.доллароор зарагдсан байна. Түүний амьдадаа зарсан ганц зураг бол "The Red Vineyard" бөгөөд хамгийн сүүлийн зураг нь "Wheatfield with crows" юм. Гэсэн ч түүний нэр алдар нь насан өөд болсных нь дараа л дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн нь харамсалтай.
Хэрэв чи дотроо "Чи зурж чадахгүй" гэж хэлэх дууг сонсвол ямар ч тохиолдолд зүгээр л зур, тэгвэл тэр дуу чимээгүй болно
.jpg)
Хэтэрхий ганцаардмал, зожиг тэрээр хүнтэй үг дуугарах нь байтугай, нүд рүү нь ч харж чаддаггүй байсан. Түүний амьдралд ганц л найз байсан нь Пол Гоген юм. Винсент Гоген рүү удаа дараа захидал явуулж гэртээ урьсан нь тэдний нөхөрлөлийн эхлэл байлаа. Найзууд анхандаа их л сайхан байлаа. Нэгнийхээ зургийг зурж, идэж ууж, эмсийн хүрээлэн орно, хамт хүртэл амьдардаг боллоо. Винсент дүүдээ бичсэн захидалдаа түүнийг “Гоген надад төсөөлөх хүч, урам өгдөг бөгөөд тэдгээр төсөөллийн зүйлүүд нь нууцлагдмал шинж чанарт автуулдаг” гэж бичсэн байжээ.
Харамсалтай нь найзуудын нөхөрлөл тийм ч удаан үргэлжилсэнгүй. Тэд маргалдаж, эцэст нь Гоген түүнийг орхин явснаар нөхөрлөл нь дуусгавар болов. Түүнийг явахад Ван Гог их л дургүй байжээ. Яг л тэрхэн агшинд түүний толгой доторх дуу хоолойнууд нь тэсэхийн аргагүй болгож, сахлын хутгаараа зүүн чихнийхээ омгийг тэр чигт нь тайрахад хүргэсэн юм. Тасарсан чихнийх нь тухайд яг юу болсон нь тодорхойгүй боловч гэрээсээ гарч яваад янхны газрын Ричерд хэмээх бүсгүйд өгсөн гэх таамаг бий.
.jpg)
Винсентийг нас барсны дараа Феликс Рэй түүний чихийг судалж Ирвинг Стоун руу илгээсэн захидал, (Винсент ван Гогийн зүссэн чихний зураг) 1930 оны наймдугаар сарын 18, Калифорнийн их сургуулийн Банкрофт номын сан, Беркли.
Гэхдээ Гоген орой нь дахин ирсэн бөгөөд шар байшингийн гадна тал энд тэндгүй цусаар будагдсан байв. Тэр Ван Гогийг амьсгалж байгааг хараад тайвширч, цагдаад “Өөрийг нь ирснийг битгий хэлээрэй” хэмээгээд эргэлт буцалтгүй үүрд явсан юм.
Тэрээр нэг хүнд дэндүү ахадсан гэмээр хувь тавиланг туулсан. Түүний туулсан өвчин, сэтгэцийн асуудлуудыг жагсаавал:
1889 оны тавдугаар сард тэрээр сайн дураараа Сент-Реми дэх Сент-Пол-де-Маузолийн сэтгэцийн эмнэлэгт хэвтжээ. Эхэндээ энэ нь түүнд тайвшрал өгч байлаа. Харин уран зураг нь түүний сэтгэцийн эмгэгийг арилгах хамгийн сайн арга байсан ч зурах боломжгүй болж, үүнийгээ хүлээн зөвшөөрөхөд тун хэцүү санагдаж эхлэв. Юу ч хийхгүй байх нь Винсентийг тэвчихийн аргагүй болжээ.
Винсент дахин сэтгэцийн шинэ хямралд өртөөгүй тул эдгэрэх найдвар нь нэмэгджээ. Гэвч долдугаар сард бүх зүйл дахин буруугаар эргэлээ. Тэрээр зураг зурж байхдаа шинэ сэтгэл гутралаа анзаарч эхлэв.
Түүний хуучин нөхцөл байдал эргэж ирсэн нь Винсентийг айдастай, өөртөө итгэлгүй болгосон. Бүрэн эдгэрнэ гэсэн итгэл найдвар нь ор мөргүй алга болов.
.jpg)
Винсент сэтгэцийн эмнэлэгт улам бүр дургүй болсоор, аль болох хурдан явахыг хүсэж эхэллээ. Жилийн дараа буюу 1890 оны тавдугаар сард тэрээр Францын хойд хэсэгт орших Ауверс руу явав. Тэнд тэрээр Парист амьдардаг дүү Теотойгоо илүү ойр байх боллоо. Мөн эмч Гачет түүнд анхаарал тавихыг хүсэв. Тэр өөртэй нь маш адилхан харагддаг байсан тухай дүү Теодоо хэлж байжээ.
Винсент тавдугаар сарын 20-нд Ауверсд ирсэн даруйдаа эмчтэй уулзаж, гэрт нь тогтмол очдог боллоо. Гачет эмч Винсентийг эмчлэх санал тавиагүй ч түүнтэй удаан ярилцаж, уран зураг зурахыг нь урамшуулсан байна. Гачет урлагт дуртай нэгэн байжээ. Тэрээр Винсентэд сийлбэр хийхийг зааж өгсөн бөгөөд ингэснээр Гачет эмчийн хөрөг зураг бий болсон юм. Винсент Ауверс дахь дээврийн хөндийн жижигхэн өрөөг Раву гэх гэр бүлээс хоногийн 3.5 франкаар түрээслэв. Тэрээр доод давхарт байрлах “Зурагчны өрөө”-г ашиглан зураг зурж, зургаа хадгалах болжээ. Равугийн гэр бүл түүнийг өдөр бүр зургийн хэрэгслээ аваад ойр орчмын тариалангийн талбайг зурахаар явахад нь дасал болов. Винсент орой нь дэн буудалдаа ирээд уртаас урт захидал дүү Теодоо бичихээр үзгээ авна.
Долдугаар сарын 27-ны өдөр ердийнхөөрөө тариан талбай руу явж, 21:00 цагийн орчимд ирэхдээ цээжин тус газраа сумны шархтай ирэв. Раву түүнээс юу болсныг нь асуухад "Би өөрийгөө алах гэж оролдсон юм" хэмээн хариулсан байна. Маргааш өглөө нь Тео мэдээд Парисаас түүн рүү яаран ирэхэд Винсент ухаантай байсан бөгөөд ах, дүүс сүүлийн удаа ярилцлаа. Дараа нь Тео ээждээ захидал бичив. "Винсент “Би явмаар байна” гэж хэлээд нэг цагийн дараа тэр хүслээ биелүүллээ. Амьдрал түүнд маш их хатуу хандлаа” хэмээжээ. Дараа шөнө нь урлагийн түүхэнд хамгийн том нөлөө үзүүлсэн эрхэм таалал төгссөн юм.
Оршуулгын ёслол долдугаар сарын 30-ны лхагва гарагийн 15:00 цагт сүмийн хашаанд уй гашууд автсан Теогийн удирдлага дор өрнөв. Ёслолд Парисаас найз нөхөд, Равугийн гэр бүл, хөршүүд болон Ауверс дахь Винсентийг таньдаг тосгоныхон иржээ. “Ван Гогийн булш Ауверсын оршуулгын газрын үүдэнд ойрхон, буудайны талбайн дундах нарлаг газарт" гэж Тео эхнэр Жодоо бичсэн байдаг.
Винсентийн булшны газрын 15 жилийн хугацаатай түрээсийн хугацаа 1905 онд дуусаж, шарилыг шилжүүлжээ. Хожим 1914 онд Тео Ван Гогийн эхнэр түүнийг дүүтэй нь хамт дахин оршуулсан юм.
Уйтгар гуниг үүрд үргэлжлэх болно
| Улаан толгойт галзуу эр |
|
Э.Ариунболд гавьяат тамирчин цол хүртэхээр боллоо
2026-07-07 11:25:59
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 120 УДААГИЙН ДУУДЛАГААР 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
2026-07-07 11:11:24
Лана Дел Рэй гэж хэн бэ
2026-07-07 11:00:00
3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо
2026-07-07 10:12:40
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535 болжээ
2026-07-07 10:00:20
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
2026-07-07 09:54:50
“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-07-07 09:50:00
Элчин сайд Дансрангийн Булган итгамжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-07 08:12:11
Буриад зоны “Алтаргана-2026” олон улсын наадам өндөрлөв
2026-07-07 07:52:16
2026-07-07 07:10:00
Э.Цэндбаатар, Б.Бейсен нар ОУТМХ-ны дэд ерөнхийлөгч болжээ
2026-07-07 07:00:00
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ХАРИН Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ
2026-07-07 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-07-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-07-07 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-07 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-07-07 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2026-07-07 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-07-07 06:00:00
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |