"Gimme Gimme Gimme A Man After Midnight", "Money Money Money", "Mamma Mia", "Dancing Queen", "Happy New Year” зэрэг үзэгч, сонсогчдын хүндэтгэлийн хүлээсэн олон дуу гаргаж, дэлхийн урлагт хайртай залуусыг өөрсдийн дуу хоолой, өнгө төрхөөрөө дагуулсан домог “АВВА” хамтлаг 50 нас хүрч байна.
Хоёр эрэгтэй, хоёр эмэгтэйгээс бүрдсэн тус супер хамтлаг 1974 онд Шведийн нийслэл Стокгольм хотод байгуулагджээ. “АВВА” хамтлаг 1972-1983 оны үед идэвхтэй уран бүтээл хийж байсан бөгөөд тухайн цаг үеийнхээ тод өнгө болж дэлхий даяар нийт 375 сая хувь хуурцаг борлуулсан амжилттай байдаг. Түүнчлэн тус хамтлагийн дөрвөн гишүүн хоорондоо гэр бүл болсон бөгөөд “ABBA” дэлхийг байлдан дагуулж байх үед буюу 1971 онд Бьорн, Агнета, 1978 онд Бэнни, Анни-Фрид нар гэр бүл болсон билээ. Гэсэн ч домогт “ABBA”-гийн түүхэн цаг хугацаа удаан үргэлжлээгүй бөгөөд хамтлагийн гишүүн тус бүр хувь уран бүтээлчийн замналаа хөөснөөр хамтлаг тарсан юм.
Тэгвэл домогт “АВВА” хамтлагийн 50 жилийн ойг тохиолдуулан тус хамтлагийн дуучин Агнета Фельтскогийн Нидерландын сэтгүүлд өгсөн 1988 оны нэгэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Тэрбээр тухайн үед Италийн Ром хотод амьдарч байсан бөгөөд “АВВА” хамтлаг тарж, Агнета хувийн уран бүтээлийн ажлаа эхлүүлээд байсан үе аж.
-Саналыг минь эелдгээр хүлээн авч ярилцах болсон баярлалаа. Ярилцлагаа таны Ром хотод өнгөрүүлж буй цаг хугацаа тухай яриагаар эхлүүлье. Ром хот тань хэр санагдаж байна вэ?
-Сайхан хот. Би энд байх дуртай. Мөн хөл бөмбөгийн тоглолт үзнэ. Би чинь "Рома" клубийн улаан фэн шүү дээ. Хотынхон намайг их хүндэлдэг шүү.

-Та 1995 онд "Куртёсо" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би хэзээ ч уран бүтээлээс хөндийрч чадахгүй гэж байсан. Урлагаас яагаад хөндийрөв?
-Дуулна гэдэг хүнээс байнгын бэлтгэл, тогтмол хэмнэл бас хэдэн настайгаас нь ихээхэн хамаарна. Яагаад гэвэл хүний нас явах тусам хоолойны цар хүрээ улам багасдаг. Хэрэв байнгын бэлтгэл хийхгүй л бол хоолойны хэмнэл алдагддаг.
-Тэгвэл дуулна гэдэг наснаас хамаарна гэсэн үү. 70, 80-н настай хүмүүс сайхан дуулсаар байдаг шүү дээ?
-Тийм ээ. Таны зөв. Гэхдээ миний дуулдаг хэв загвар төдийлөн нийтлэг биш. Харин тийм өндөр түвшинд дуулж байгаа хүн бол тун цөөхөн. Улс орон бүрт ганц л байгаа болов уу. Тэгэхээр үүнийг байгалиас заяасан бэлэг гэдэг биз дээ.
-Хамтлагийн тухайд ярья. 1982 онд хамтлаг тарахад хэвлэл мэдээллийнхэн янз бүрээр тайлбарлаж байсан. Мөн хамтлагийн гишүүд үүнийг нууцалдаг?
-Нууц гэдэг чинь утгагүй. Тарах болсон шалтгаан нь бид хамтран уран бүтээл хийхэд хэтэрхий асуудалтай болсон. Энэ нь бидний хувийн харилцаанаас үүдэлтэй. Нэг жишээ дурдвал, Би Бьёрнтой хайр сэтгэлийн холбоотой болсон ч бидний амьдрал бүтээгүй.
Үүнийг заримдаа эргэн санахад сайхан байдаг шүү. Мөн биднийг 1978 оноос хамтлаг тарах хүртэл хэвлэл мэдээллээр "Хоорондоо хайр сэтгэлтэй боллоо", "Агнета хамтлагаасаа гарахаар шийдлээ" гэх мэтээр бичдэг байв. Бид ч үүнийг төдийлөн тоогоогүй. Бие биедээ хамгаас илүү итгэдэг байлаа. Гэвч хэвлэлийнхний бичсэн ёсоор болсон шүү дээ.
-Үүнийг эргэн дурсахад ямар санагддаг вэ?
-Заримдаа хэцүү л байдаг. Хамтлагаараа байсан мөчөө дурсахад тэр цаг хугацаанд буцаад оччихмоор санагддаг шүү.

-Та нар эргээд нийлэх гэж хэд хэдэн удаа оролдсон шүү дээ. Яагаад бүтээгүй вэ?
-Бид тарчихаад тус тусын уран бүтээлээ хийхээр "дөрвөн зүг"-т одсон. Үүний дараа 1985 онд Бенни бид гуравт эргэн нэгдье хэмээн хэлсэн юм. Саналыг нь зөвшөөрч Берлин хотын Уйлаш студид дуу бичүүлэхээр тохирсон. Гэсэн хэдий ч таван хоногийн дараа буцаад л тарсан даа. Дараа нь 1990 онд дахин нэгдэж гурван шинэ дуу бичүүлсэн. Тэгсэн хэрнээ хамтлаг дахиад л тарсан.
-Хамгийн сүүлд Шведэд болсон "Мамма Миа" киноны нээлтэд хамтлагаараа байсан байх аа?
Гэхдээ бидний цуулсныг хэвлэл мэдээллийнхэн мэдээгүй. Учир нь киноны нээлтийн ажиллагаа өдөр болж, жүжигчдийн хүлээн авалт 19.00 цагийн үед дууссан. Бид дараа нь Хостёр гэдэг газар очсон. Тэгэхдээ л дээрх цууг дуулсан юм.
-Дахин тайзнаа гарах хүсэл бий юү?
-Миний хувьд байна. Харин тэд надтай адилхан бодолтой байгаа эсэхийг мэдэхгүй юм. Хэрэв хэн нэгэн нь надад санал ирүүлбэл хүлээн авахад бэлэн. Ульвеус хэвлэлд “Бид тайзнаа дахин гарахгүй” гэсэн мэдэгдэл хийсэн байна лээ. Гүүний хувьд ингэж хэлэх хэрэггүй байсан болов уу. Учир нь тэр ч гэсэн "АВВА" дахин нэгтгэхийг хүсэж байгаа.
-Тэгэхээр хамтлаг нэгдэж магадгүй байх нь ээ?
-Боломжгүй асуудал биш. Харин олны хүсэлт шаардлага ихээхэн чухал шүү. Бидний амжилтын оргилд хүрч байх үеийн хүмүүс бүгд үүнийг хүсэж байгаа. Гудамжаар явахад "Хамтлаг дахин нэгдэх үү", “Та нар шүтэн бишрэгчдээ бодооч” гэх мэт хүсэлтүүд иргэд их тавьдаг.
-Та юу гэж хариулдаг вэ?
-Би эргэн нэгдэх тухайд ярилцаж байгаа. Төдийлөн шийдвэрт хүрч чадахгүй байна хэмээн хариулдаг. Шууд үгүй гэвэл би болон асууж байгаа хүн маань эвгүй байдалд орно. Хамгийн аймшигтай жишээ бол 1996 онд болсон юм. Тэр үед Алжирын иргэн Иайро бидэнд сар болгон захидал илгээдэг байсан. Захианд "Хэрэв та дөрөв дахин тоглохгүй бол би амиа хорлох болно" шүү хэмээдэг байв.
Тухайн үед бид өөр өөрсдийн уран бүтээлээ хийж байсан. Тэгтэл тэр өдрөөс гурван хоногийн дараа Иайрог цагдаагийн ажилтнууд гэрээс нь олж, амиа хорлож нас барсаныг бидэнд мэдэгдсэн юм.

-Харамсалтай хэрэг болж. Иайрогийг гэр бүлийнхэн та нарт ямар нэгэн гомдол ирүүлээгүй юү?
-Үгүй ээ. Харин түүний эхнэр нь Шведэд ирж Аннитай уулзсан гэнэ лээ. Би энэ талаар сайн мэдэхгүй. Хэвлэлээр Иайрогийн эхнэрийг "Их хэмжээний мөнгө нэхэмжилжээ", "Анниг дарамталсан", "Иайрогийн эхнэрт "АВВА" хамтлаг 100 сая ам.доллар өгөхөөр боллоо" хэмээн бичсэн. Үнэндээ түүний эхнэр Аинигаас бидний таван цомгийг л аваад явсан гэнэ лээ. Учир нь цомгуудыг Иайрогийн хамт оршуулсан юм. Энэ мэт жишээ дахин хэзээ ч гарахгүй гэдэгт итгэлтэй байна.
-Та 1997 онд Парист амьдарч байсан. Тухайн үед хэвлэлээр таныг хар тамхи хэрэглэсэн гэх мэдээлэл цацагдсан. Энэ үнэн үү?
-Үнэн. Би тэр үед их сэтгэлээр унаж, яах учраа олохгүй хэцүү байсан. Тэгэхдээ хар тамхи хэрэглэж өөрийгөө жаахан ч атугаа тайвшруулдаг байв. Үүнийг сэтгүүлчид мэдчихсэн байна лээ. Гэхдээ би тийм ч удаан хэрэглээгүй. Хоёр сар л болсон. Мөн цагдаагийн газрын нэхэмжилсэн мөнгийг нь төлсөн. Харин дахиж хэзээ ч хар тамхи татаагүй. Бидний үеийг бодвол одоогийн залуучууд их хэрэглэдэг болж. Энэ бол харамсалтай хэрэг.
-Хэрхэн гарсан тухайгаа ярихгүй юу. “АВВА”-гийн туулсан зам залууст хэр үнэтэй сургамж болох бол?
-Тэгвэл хүн өөрийгөө маш завгүй байлгах хэрэгтэй. Мөн өөрийгөө шинэчил. Хар тамхи бодогдоод байвал өөр зүйлд ухаанаа зарцуул. Жишээлбэл, ном, зохиол бич. Тэгвэл чи мартана. Энэ бол боломжгүй биш шүү. ДОХ-той хүн эдгэрч байхад хар тамхинаас гарч чадна.

-Та одоо уран бүтээл хийж байгаа юу?
-Үгүй дээ. Гурван жилийн өмнө уран бүтээл хийхээ зогсоосон. Миний дуучны замнал өндөрлөсөн. Заримдаа сайн санааны үйл ажиллагаад оролцож, ая дуугаа өргөдөг.
-Цаашид юу хийх вэ?
-Шведээс сайн хамтлаг гаргамаар санагддаг. Өөрөөр хэлбэл, "АВВА"-ын залгамжлагчдын илрүүлэх, тэдгээртэй ажиллах хүсэлтэй байна. Биднээс өөр хамтлаг байхгүй шүү дээ. Мөн ДОХ-ын эсрэг хандивын сан байгуулах санаа бий. Гэхдээ үүнийг зүгээр ч нэг байгуулчихдаггүй юм билээ.
| АГНЕТА: "ABBA" ЕРТӨНЦӨД ХӨГ АЯЛГУУ, ГЭГЭЭ НЭМСЭН. ТЭР ГЭРЭЛ ОДОО Ч "АМЬД" |
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |