-Та яагаад кинондоо Францын уриа үгийг сонирхох болов? Эрх чөлөө, тэгш байдал, нэгдмэл байдал?
-Би яг л “Декалог” бүтээлээ хийхээр сонирхож байсантай л адил. Арван үгээр амьдралын арван амин чухал зарчмыг илэрхийлж байсан шиг. Эрх чөлөө, тэгш байдал, нэгдмэл байдал гэдэг холбоо гурван үг түүнээс ялгаагүй утгыг илэрхийлдэг. Эдгээр идеал санааны төлөө сая сая хүн амиа зольсон байна. Миний хувьд эдгээр бодит идеал санаанууд хэрхэн бодитоор хэрэгжиж буй болон өнөөдөр ямар утга илэрхийлж буйг л мэдэхийг хүссэн юм.
-Та кино хоорондын холбоосоо хэрхэн төсөөлж байсан бэ?
-Би энэ гурван санааг өдөр тутмын амьдралд хэрхэн хэрэгжиж буйг маш ойроос ажигласан. Гэхдээ хувь хүний хараг өнцгөөс шүү. Эдгээр санаа хүний мөн чанартай зөрчилдөж байгааг анзаарсан юм. Тэдэнтэй хэрхэн харьцаж, хэрхэн амьдрахаа бид мэдэхгүй байна. Хүмүүс үнэхээр эрх чөлөө, тэгш байдал, нэгдмэл байдлыг хүсдэг үү. Энэ бидний ярих ёстой зүйл биш гэж үү. Бид үргэлж л хувь хүний үзэл бодлыг авч үздэг шүү дээ.

-Таны бүтээл зохиож буй мэт боловч бодит амьдралтай ойрхон байдаг?
-Миний бодлоор амьдрал уран зохиолоос илүү ухаалаг. Баримтат кино төрлөөр удаан жил ажилласан маань намайг адисалсан ч саад тотгор болсон тал бий. Баримтат киноны зохиол нь таныг тодорхой нөхцөлд төвлөрүүлнэ. Үзэгч түүх хэрхэн өрөхийг мэдэж чадахгүй. Зураг авалтын үед аль болох их материал цуглуулах нь чухал. Кино монтажийн хэсэг л баримтат киног бий болгодог. Өнөөдөр ч би кино найруулахдаа энэ арга барилаар ажилладаг. Авсан зураг авалт бол түүх нь биш. Бичлэгүүд бол түүхийг бүрдүүлэх элементүүдийг л агуулдаг. Зураг авалтын явцад зохиолд байхгүй деталиудыг ихэвчлэн л хаяж таардаг юм. Монтажийн үеэр маш их хэсэг хасагдана шүү дээ.
-Хэрэв та ийм байдлаар ажилладаг юм бол кино зохиолыг шалтаг болгон ажилладаг гэж бодож байна уу?

-Та уран бүтээлчдээс ялгаатай нь өөрийгөө дархан гэж нэрлэдэг шүү дээ?
-Жинхэнэ уран бүтээлчид хариултыг нь олдог. Харин гар урчуудын мэдлэг нь тэдний чадвартай салшгүй холбоотой. Жишээ нь би камерын линз, монтажны өрөөний талаар их зүйл мэднэ. Камер дээрх олон товчнууд юунд зориулагдсаныг мэднэ. Бас микрофон хэрхэн ашиглахыг бага зэрэг мэднэ. Би энэ бүгдийг мэдэх ч үнэндээ жинхэнэ мэдлэг энэ биш юм. Жинхэнэ мэдлэг бол яаж амьдрахаа, яагаад амьдарч байгаагаа мэдэх явдал юм.
-Та кино зураг авалтаа тус тусад нь авсан уу эсвэл хамтад нь авсан уу?
-Бид “Цэнхэр” киноноос эхэлж, 1992 оны есдүгээр сараас арван нэгдүгээр сар хүртэл кино зураг авалтаа хийсэн. Кинонд шүүхийн танхимд хоёр дүр нэг нэгнээ хардаг тул зураг авалтын сүүлийн өдөр “Цагаан” киноны зураг авалтыг эхэлсэн юм. Парисын шүүхийн танхимд зураг авах маш хүндрэлтэй тул ийнхүү нэг өдөр авсан юм. “Цагаан” киноны эхний хэсэг нь Парис хотод үргэлжилдэг тул киноны зураг авалтын 30 хувийг шууд авсан. Дараа нь бид Польш явж кино зураг авалтаа дуусгалаа. Арван хоног амарсны дараа бид Женевт очиж, 1993 оны гурав дугаар сарын 5-ны өдөр хүртэл “Улаан” киноны зураг авалтыг дуусгасан билээ.
-Киноны нэрүүдэд тодорхой утга бий болов уу?
-Би үзэгчдэд хялбар байх үүднээс болон дүрүүдийн онцгой шинж чанарыг тусгасан нэр олох гэж хичээсэн юм. Бодит амьдрал дээр тухайн хүнд огт тохирохооргүй мэт санагдам нэрс байдаг даа.
-“Вероникагийн давхар амьдрал” кинонд та Вероника нэрийг Госпелийг бодож өгсөн үү?
-Би дараа нь тэгсэн. Гэхдээ нэрээ сонгох гэж байхдаа биш. Хэдийгээр энэ ухаангүй хэрэг байсан ч хоорондоо сайн холбогдсон юм шиг санагдсан. Харин “Улаан” киноны хувьд би жүжигчин Ирина Яакобсоос бяцхан охин байхдаа ямар нэрэнд дуртай байсан бэ гэж асуусан юм. Тэрбээр “Валентин” гэж хариулсан юм. Тиймээс л би Валентин гэж нэрлэсэн. Харин “Цагаан” киноны хувьд би Чаплинд хүндэтгэл үзүүлэн Чарли гэж нэрлэсэн түүхтэй. Гэнэн цайлган, сэргэлэн цовоо энэ жаахан дүрд “Чаплинизм” зан бий.
(1).jpg)
-“Декалог” кинонд тохиолдлын учралууд их гардаг. Зарим нь бүтэлгүйтэх ч зарим нь амжилттай төгсөнө. Мөн “Гурван өнгө”-д нэг бүтээлээс нөгөө бүтээлд дүрүүд тааралддаг шүү дээ?
-Би тохиолдлын уулзалтуудад дуртай. Амьдрал тийм учралаар дүүрэн шүү дээ. Өдөр бүр бид анзааралгүй олон хүнтэй зөрдөг гэдгийг л мэдэх хэрэгтэй. Яг энэ мөчид бид энэ кафед үл таних хүмүүсийн хажууд сууж байна. Тэд бүгд босоод л өөрсдийн замаараа явах болно. Тэд дахиж хэзээ ч уулзалдахгүй. Ахин уулзлаа ч тэд өмнө тааралдсан гэдгээ мэдэхгүй шүү дээ.
Трилогийн уулзалт “Аллагын тухай богино” кинонд гардаг учралтай харьцуулахад ач холбогдол багатай. Ирээдүйн алуурчин, өмгөөлөгч хоёрын уулзаж чаддаггүй нь гол түлхүүр. Харин трилогит нэг киноноос нөгөө кино руу чиглүүлэх цэгийг олох дуртай киночдод зориулж оруулж өгсөн юм. Энэ бол тэдний хувьд тоглоом шиг л зүйл.
-Кино бүрт хогийн саванд лонх хийх гэж буй хөгшин хүн гардаг шүү дээ. Үүний утга нь юу юм бэ?
-Зүгээр л хөгшрөлт биднийг хүлээж буй бөгөөд нэг л өдөр бидэнд лонхыг хогийн саванд хийх хүч үлдэхгүй байж мэднэ гэж бодсон юм. “Цэнхэр” кинонд энэ хэсэг ёс суртахууны шинжтэй санагдахаас зайлсхийхийн тулд би дүр төрхийг нь илүү хэт гаргасан. Жулия тэр хөгшин эмэгтэйтэй уулзахгүй бөгөөд өөрийг нь юу хүлээж байгааг ухаараагүй гэж бодсон юм. Учир нь тэр хэтэрхий залуу байна. Хэзээ ч нэг өдөр хэн нэгний тусламж хэрэг болно гэдгийг тэр мэддэггүй. Цагаан кинонд Кэрол өөрөөсөө дор нэгнийг олж харсан болохоор инээмсэглэдэг. Харин “Улаан” кинонд бид Валентины өрөвдөх сэтгэлийг олж хардаг шүү дээ.
-Валентин нэгдмэл байдлын захаас мэддэг бол Жулия ахин хайрлахыг сурна. Та нэгдмэл байдал, эрх чөлөөний тухай дурссан ч хайр гэдэг нь үг дээр л дуусах шиг?
-Тийм хэдий ч “Улаан” бүтээл тань таныг нэгдмэл байдалд итгэдэг гэж хэлэх шиг. Харин Жулия уйлж чаддаг болохоор “Цэнхэр” киноны төгсгөл өөдрөг болох шиг?
-Чи тэгж бодож байна уу. Миний хувьд өөдрөг үзэл бол хосууд нар жаргах үеэр хөтлөлцөн алхах явдал юм. Эсвэл нар мандах хүртэл ч юм уу. Ямар ч хамаагүй аргаар таны сонирхлыг татна.
Гэхдээ “Цэнхэр” кино өөдрөг төгсгөлтэй гэвэл яагаад болохгүй гэж. Хачирхалтай нь жинхэнэ аз жаргалтай төгсөл “Цагаан” кинонд нуугдаж байгаа гэж бодож байна.
-Шоронд эхнэртэйгээ уулзахаар очсон хүн үү. Та үүнийг аз жаргалтай төгсгөл гэж бодож байна уу?
-Гэхдээ тэд нэг нэгэндээ хайртай шүү дээ. Тэдний нэг нь Варшавт, нөгөө нь Парист хоёул чөлөөтэй ч нэг нэгэндээ хайргүй төгсгөлөөр төгсөөсэй гэж хүсээ юу.
.jpg)
-Тэгш байдлыг сэдэв “Цагаан” кинонд анхандаа тийм ч тод гардаггүй?
-Үүнийг янз бүрийн аргаар олж болно л доо. Эхнэр нөхрийн хооронд, хүсэл эрмэлзлийн түвшинд, санхүүгийн түвшинд гэх мэт. “Цагаан” бүтээл тэгш байдал гэхээс илүүтэй тэгш бус байдлын тухай өгүүлдэг. Польшид “Хүн бүр илүү эрх тэгш байдлыг хүсдэг” гэж хэлдэг. Бараг зүйр болсон үг.
Энэ нь тэгш бус байдал байх боломжгүй гэдгийг харуулж байна. Учир нь хүний мөн чанартай зөрчилдөж байна шүү дээ. Тиймээс л коммунизм нурсан. Гэхдээ бид тэгш байдлыг бий болгохын тулд бүх хүч чадлаараа хичээх хэрэгтэй гэдэг үг бий. Аз болоход бид үүнд хүрч чадахгүй гэдгийг санаарай. Жинхэнэ тэгш байдал бол олноор нь хорих лагерьт хорихтой адил нөхцөл байдлыг бий болгодог.
-Та Франц Улсад нэг жилийн турш ажиллаж байна. Энэ танд эрх чөлөөний тухай ойлголтыг өөрчлөхөд нөлөөлсөн үү. Тиймээс “Цэнхэр” бүтээл төрсөн үү?
-Үгүй ээ. “Цэнхэр” бүтээл өмнөх хоёр бүтээл шиг улс төрийн ямар ч ач холбогдолгүй. Би дотоод эрх чөлөөний тухай ярьж байна. Хэрэв би өнгөн талын эрх чөлөө буюу хөдөлгөөний эрх чөлөөний тухай кино хийх байсан бол Польшийг зорих байсан. Тэнд бүх зүйл өөрчлөгдөөгүй нь ойлгомжтой. Нэг жигтэй жишээ хэлэхэд та паспортоороо Америк явж болно. Харин би чадахгүй. Францад ажилласан цалингаараа Польш явж болох ч эсрэгээрээ бол боломжгүй. Гэхдээ дотоод эрх чөлөө хүн бүрт бий.

-“Цэнхэр” бүтээл тань “Декалог 9”-ийн элементийг агуулсан “Вероникагийн давхар амьдрал” киноны үргэлжлэл шиг санагдлаа. Бид үргэлжлүүлж үзээд л, үзээд л. Таны нэг кино нөгөө киноныхоо тоймыг өгдөг мэт?
-Мэдээж шүү дээ. Би адилхан киноны зураг авалтыг хийж буй болохоор. Гэвч үүнд эх хувь гэж байхгүй. Бүх кино бүтээгчид адил бүтээл хийдэг бөгөөд зохиолчид үргэлж ижилхэн ном бичдэг. Би “мэргэжлийн хүмүүс” гэж хэлээгүй зохиолчид гэж хэлсэн. Уран бүтээлчдийг хэлээгүй, зохиолчдыг хэлсэн гэдгийг анхаараарай.
-“Гурван өнгө”-ийг Европын орнуудад зураг авалтыг нь хийсэн. Энэ нь Европын кино үйлдвэрлэлд үүрэггүй байсан гэж үү?
-Европын кино үйлдвэрлэл гэдэг бүрэн хиймэл санаа. Сайн кино, муу кино л гэж бий. Тэгээд л боллоо.
Бид эдийн засгийн шалтгааны улмаас “Улаан” киноны зураг авалтыг Швейцарт авсан. Швейцар Улс хамтарч продюсерлож байна. Гэвч зөвхөн үүнээс ч биш, би “Улаан” шиг түүх хаана өрнөх вэ гэж бодсон юм. Би эхлээд Лондон, дараа нь Италийг бодсон. Гэвч төвөөсөө жаахан хөндий байхыг хүсдэг Швейцар улс төгс зохицно гэж сонгосон юм. Үүний нотолгоо нь тус улсын Европтой холбогдох бүх нийтийн санал асуулга юм. Швейцар улс тусгаарлагдсан улс байхыг хүсэж байна. Энэ бол Европын дундах тусгаарлагдсан арал шүү дээ. “Улаан” ч мөн тусгаарлагдсан түүх юм.
-Франц хэлний мэдлэггүй бол зураг авалт хийх хэцүү байсан уу?
-Мэдээж хэрэг. Гэхдээ надад өөр сонголт байгаагүй. Эндээс би санхүүжилт авсан. Бусад газар зөвшөөрөөгүй. Үүнээс гадна мэддэг газраа ажиллахаас илүү энэ нь илүү сонирхолтой санагддаг. Миний алслалтыг тэлж өгдөг гэх үү дээ. Би үнэхээр төвөгтэй, өөр, баян хэлийг мэдэрч байна. Энэ минь бүтээлийн харилцан ярианд ялимгүй өөрчлөлт оруулсан талтай. Хүн бүр Францад над дээр хүрч ирээд засах түмэн арга хэлж өгдөг.
-Та трилогиороо Европын симфони зохиожээ?
-Магадгүй Франц, Англи, Польш, Герман хэл гээд цугларсан байж мэднэ. Гэхдээ бид бүгд тохь тухтай уур амьсгалыг бүрдүүлсэн болохоор надад олон үндэстний хүмүүстэй ажиллахад асуудал байхгүй.
-Тэгэхээр одоо Европ хүн гэдгээ мэдэрч байгаа гэсэн үг үү?
-Үгүй ээ. Би Польшийг мэдэрч байна. Бүр тодруулбал би Польшийн зүүн хойд хэсэгт орших бяцхан тосгоны байшиндаа цагаа өнгөрөөх дуртай хүн гэдгээ мэдэрдэг. Гэхдээ би тэнд ажилладаггүй.

| КШИШТОФ КИЕСЛОВСКИЙ: Хайр бол кино урлаг дахь эсрэг дүр |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |