Ленинтэй ярилцлага хийхийн тунд олон хүндрэлийг давах хэрэг гарна. Учир нь баргийн хүн түүнд ойртож чадахгүй. Владимир Ленин үргэлж гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлж, хамгаалж байдаг. Оросын бусад комиссараасаа илүү ажилладаг Ленинд “Цаг хугацаа хамгийн үнэ цэнтэй”.
Кремл рүү орох хаалганы хамгаалалт чанга. Энэ хаалга Букингемийн ордон аль эсвэл Нийтийн танхимынх шиг бус маш хатуу хамгаалалттай. Дэлхий нийт олон жилийн турш Владимир Ленинийг хятадууд хамгаалдаг гэж ярьдаг байсан. Харин энд нэг ч хятад хамгаалагч байсангүй. Гүүрний цаахна талд иргэдийн үнэмлэхийг шалгадаг хэдэн орос цэрэг зогсоо харагдана. Би ч Кремлийн хашаагаар орж, толгод дээрээс ажиглаж байгаад Александрын хөшөөний хажуугаар Лениний барилга руу явлаа.

Владимир Лениний амьдардаг барилгын доод шатны дэргэд цэргүүд бий. Сайн харвал хоёр орос цэрэг. Бас л хятад хүн байсангүй. Шатаар дээш гурван давхар хүртэл гарахдаа дахин хэд хэдэн хамгаалагч, цэргүүд харсан ч, алинд нь ч хятад хүн байгаагүй юм.
Бичиг хэргийн ажилтнуудын өрөөний хажуугаар өнгөрөхдөө малгай, хүрмээ өлгөж үлдээв. Явсаар Ардын комиссаруудын зөвлөлийн Гүйцэтгэх хороонд хүрч ирлээ. Өөрөөр хэлбэл, ЗХУ-ын Засгийн газрын танхим. Владимир Лениний өрөөнд орж ирэхэд түүний туслах өөртэй нь хүн уулзахаар ирсэнийг дуулгахаар явлаа. Лениний өрөөнд түүнийг хүлээж өнгөрүүлсэн хэдэн хоромд би ажлынх нь өрөөнөөс ямар ч сүр жавхлан мэдрээгүй.
Түүний өрөө маш сайн, хатуу тавилгуудтай. Зөвлөлийн танхимын бүх зохион байгуулалт нь энгийн санагдсан ч шаргуу хөдөлмөрийн уур амьсгал мэдэрч байлаа. Төд удалгүй Ленин орж ирэв.
Түүний дуу хоолой хүмүүсийн анхаарлыг татахаар гайхалтай өвөрмөц байсан бөгөөд ярилцлагын туршид ямар ч эргэлзээгүй төвөггүй хариулж байлаа. Хүний сэтгэл сэргээх мэт өөрийгөө тод, тодорхой илэрхийлэх Ленин надад гүн сэтгэгдэл үлдээсэн ярилцагчдын маань нэг болсон.

Ярилцлагын эхэнд Ленин орчуулагч хүсэхгүй байгаагаа илэрхийлэв. Хэрэв намайг эсэргүүцэхгүй бол тэр надтай ярьж дуусах хүртлээ англиар ярьж чадна гэсэн юм. Би зөвшөөрч, бидний яриа эхлэхэд тэр хэлсэн шигээ сайн англи хэлтэй хүн аж. Харин хаа нэг үгээ буруу хэлэх ч тэр дор нь утгыг нь дахин засаж хэлж байлаа.
Би энд яах гэж орж ирсэн, хүмүүст юу хүргэх гэсэн талаараа бодох үедээ сониуч зангаа хаяж, оносон гурван асуулт асуув. Тэр гурван асуултад зөвхөн ЗХУ-ын Засгийн газрын тэргүүн Владимир Ленин шиг эрх мэдэлтэй хүн л хариулж чадна.
Ленин миний хэн болох, юу хүсэж байгааг маш сайн мэдэж байсан. Тиймээс ч түүнд хариулах гэж бэлдэх хэрэг үгүй. Ингэж бодсоныхоо дараа би асуухаар шийдсэн, дотроо бодсон бүхнээ нэг дор асууж эхэлсэн юм.
ЗХУ-ын Засгийн газрын тэргүүн Владимир Ленин эхний асуултын минь хариуд “Америкийн дипломатч, ноён Буллитт Парист болсон бага хуралд миний дэвшүүлсэн саналууд хэр үр дүнтэй хэрэгжиж байгааг мэдэхийг хүссэн. Парисын бага хурлаас хойш цэрэг, хүчний нөхцөл байдал ч өөрчлөгдөж, сайн хэвээр л байна. Буллиттэй хийсэн гэрээнд цэргийн байр суурийг өөрчлөх нь дахин шинэ өөрчлөлт авчрах боломжтой гэж заасан” хэмээсэн юм.
Тэрээр үргэлжлүүлэн “Буллитт Британи болон Америкийн капитализмын хүчийг ойлгоогүй. Гэхдээ “Хэрэв би АНУ-ын Ерөнхийлөгч байсан бол энх тайван тогтоох болно” гэсэн юм даа” гэв. Харин би Лениний өмнөөс Оросын эзэнт гүрнийг салгаж, тусгаар тогтнолоо зарласан жижиг орнуудад ЗХУ ямар хандлагатай байх тухай асуудлыг хөндөж, асуултаа асуусан юм. Ленин “Би 1917 оны арваннэгдүгээр сард Финландын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед Бүгд Найрамдах Финланд Улсын тэргүүн Свинхуфвуд биечлэн албан ёсны мэдэгдлээ надад хүлээлгэж өгсөн. ЗХУ өмнө нь нэг ч цэрэг гартаа зэвсэгтэй хилээр гарахгүй гэж мэдэгдэж байлаа. Гэхдээ ЗХУ өөрийн газар нутаг болон Эстонийн хооронд төвийг сахисан зурвас буюу бүс нутаг байгуулахаар шийдсэн. Эцэст нь Башкирын Бүгд Найрамдах Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. ЗХУ-ын зарчим нь бүх жижиг үндэстний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх байсан юм” хэмээн нэмж хэлэв.

Намайг гурав дахь асуултаа “Хэрэв ЗХУ бусад оронтой харилцаа нээвэл, ард түмний дундах суртал ухуулгын эсрэг юу хийх вэ” гэж асуусан юм. Харин Владимир Ленин “Буллитт албан ёсны суртал ухуулга хийхгүй байх гэрээнд гарыг үсэг зурахад бэлэн гэдгээ мэдэгдсэн” гэлээ. “Тэд Засгийн газрын хувьд ямар ч суртал ухуулга хийхгүй байх үүрэг хүлээхэд бэлэн байгаа. Хэрэв тийм зүйл болбол үйл ажиллагаа явуулж буй улсынхаа хууль тогтоомжийг дагаж мөрдөн суртал ухуулга хийж, хамтын ажиллагаагаа эрсдэлд оруулах ёсгүй.
Гадаад орны суртал ухуулгын эсрэг хууль Орост байдаггүй. Харин Британид л бусдын суртал ухуулгын эсрэг хууль байдаг. Тиймээс Орос илүү либерал үзэлтэй.
Хэрэв Их Британи, Франц эсвэл Америкийн Засгийн газар албан ёсоор суртал ухуулга хийхийг хүсвэл зөвшөөрнө. Хаанчлалыг хамгаалах тухай хуулийг эсэргүүцэж байгаа Францын хэвлэлийн эрх чөлөөг сайшаамаар байна. Би Францын хэвлэлийн эрх чөлөөний тухай Хенри Барбюсийн “Кларт” романыг уншиж байгаа.
Чөлөөт, ардчилсан Францад роман, зохиолуудад цензур тавьдаг. Зөвлөлтийн системийн хамгийн шилдэг нь англи ажилчид. Хэрэв олон улсын хөдөө аж ахуйн салбар үүнийг мэддэг бол хүлээн зөвшөөрөх болно. Энх тайван тогтсоны дараа Их Британийн Засгийн газар ЗХУ-ын Үндсэн хуулийг хэвлэн нийтлэхийг хориглохгүй гэж найдаж байна. Ёс суртахууны хувьд Зөвлөлтийн тогтолцоо одоо ч ялж байгаа. Үүний нотолгоо нь чөлөөт, ардчилсан орнууд Зөвлөлтийн уран зохиолыг хавчиж, хааж байгаа явдал юм.
“The Guardian” сонины 1919 оны аравдугаар сарын 21-ний өдрийн дугаар.

| ВЛАДИМИР ЛЕНИНТЭЙ хийсэн ярилцлага |
|
АРДЫН ЖҮЖИГЧИН Ж.БҮРЭНБЭХ: Гурван цаг гаруй тасралтгүй хөдлөхөд ер ядралгүй хөгжмийн гайхамшигт увдист илбэдүүлдэг хүн чинь удирдаач шүү дээ
2025-12-16 07:00:00
“ЭРДЭНЭС АЛТ РЕСУРС” ХХК-ИЙН ХӨРС ХУУЛАЛТААС ЭХЛЭЭД ХООЛНЫ ТЕНДЕРИЙГ ХҮРТЭЛ БАЯНХОНГОРЫНХОН ХУУ ХАМЖ БАЙНА
2025-12-16 07:00:00
Г.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |