... “1993 оны намар, арваннэгдүгээр сарын дундуур. “Хил зөрчиж орж ирсэн этгээд олдохгүй байна” гэх мэдээлэл аваад хилийн цэргийнхэн надаар мөр хөөлгөж байлаа. Намрын адаг сар гэхэд жигтэйхэн хүйтэн өдрүүд байсан юм. Машинаас буусан хүн хөлдчих гээд л, тамхиа ч гадаа татаж чадахааргүй тийм л хүйтэн жил байлаа. Болжмор хөлдөж үхээд, хүүхдүүд шуудайгаар хөлдөж үхсэн болмжмор түүчихсэн байсан гэхээр их хүйтэн байсан байгаа биз. Намайг нялх хүүхэдтэй гэхгүй, хилийнхэн мөр хөөлгөх хэрэг гарвал аваад л явдаг байсан цаг үе л дээ. Ингээд мөнөөх хил зөрчигчийг 10-аад хоног хайсан.
“ШӨНӨ ЯВСАН ХҮНИЙ МӨР АНДАШГҮЙ, БУТ, СӨӨГ ДУНДУУР ЧИГЭЭРЭЭ АЛХААД ЯВЧИХСАН БАЙДАГ”

Багахан цастай, хүний мөр нь төдийлөн мэдэгдэхээргүй цасанд дарагдчихсан. Хоёр, гурван өдрийн өмнөх бүдэгхэн мөр орж, гараад хэр барагтай мэдэгдэхээргүй л болсон байв. Тэгээд мөрөө баллах гэж аль бартаа ихтэй, уул хадтай өгсүүр замаар явсан байгаа юм. Эхний хэдэн өдөр мөрийг нь гаргаж чадахгүй бага зэрэг будилсан. Гурав бил үү, дөрөв дэх өдрөөс нь эмэгтэй хүний мөр гэдгийг нь мэдлээ. Хөнгөн алхаатай, хөл нь цуцсан бололтой хааш яаш гишгэж явсан байлаа. Ингээд л олсон мөрөө дагаад, тэмдэглэж аваад л бартаатай газраар явган алхаж байгаа юм. Зарим өдөр 4-5 км зайд хайгаад эрлээс буух үе ч байсан. Хүн мал явахад хэцүү уул, хадаар амь тэмцэж явсан өдрүүд ч бий. Эрлийн багийнханд хоол, унд дөхүүлж өгөхөөр ирсэн нэмэлт хүчнийхэн бас биднийг олохгүй төөрөхөөр тийм хэцүү замаар явна. Эрэлд олон хүн авч явахгүй, мөр баллачихна гээд би залуухан ахлагчтай хоёулахнаа явж хайж байлаа.
Тэрбээр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул, энгийн нэгэн малчин эмэгтэй. Энгийн хэрнээ эгэлгүй баатрын нэг гэж болно. 10 гаруйхан настай балчирхан охин байхаасаа алдуул малынхаа араас өдөр шөнөгүй мөрөөр нь мөшгөж, хөөсөөр олчихдог сүрхий сэргэлэн нэгэн байжээ, тэр. Тиймээс ажигч гярхай энэ занг нь нутгийн хөгшид үнэлж, мал хуйгаа алдсан хүмүүс мөр хөөлгөхөөс гадна хил зөрчиж орж ирсэн, хулгай дээрэм хийгээд тэнэж алга болсон хүмүүсийг хайлгах үүрэг хүлээлгэдэг байсан нь энэ. Хэдийгээр тэр тангараг өргөж, команд аваагүй ч дархан хилийнхээ үнэнч манаач нь байсаар ирсэн түүхэн гавьяатай нэгэн.
“БӨӨСӨНДӨӨ БАРИГДСАН ХҮНТЭЙ Ч ТААРЧ БАЙЛАА”
.jpg)
Л.Сүхээ гуай үргэлжлүүлэн “Хүүхэд байхаасаа эхлээд алдуул мал хайсан би үндсэндээ 50 гаруй жил хүн, амьтны мөр хөөжээ. Олон ч мөр дагасан, одоо 70 хүрсэн би заримыг нь бүүр мартаж орхиж. Хоног алдаж, олон хоног хайсан уу, гэхээс биш, огт олохгүй алдаж, дагасан мөр нэг ч байхгүй. Түүнээс хамгийн хүндхэн нь дээр ярьсан хил зөрчиж орж ирсэн эмэгтэй л байсан даа. Хилийн цэргийн заставынхан нэг удаа 70 гаруй ишиг алдсан гээд мөрийг нь гаргах гэж их сандарч байсан. Нөгөөдүүл нь хулангийн сүрэг дунд ороод давхичихсан. Мөр нь мэдэгдэхгүй, хоёр хоног хайж байж олсон. Хулангийн мөр ер нь хүнийхтэй төстэй шүү. Тэмээний мөр бол өөр. Хоёр хумстай, түүнийгээ шигтгэж явсан байдаг юм. Манай энд зээр, хулан, чоно гээд зэрлэг амьтан олон бий” хэмээн хуучлав. Мөн “Монголын хил рүү хятадууд их орж ирнэ ээ. Юмаа алдчихсан, алга болгочихсон гэж худлаа хэлдэг ч хүн олон бий. Тэр бүрд нь би хилийн манаач, тангараг өргөсөн цэрэг шиг л застав руу мэдэгддэг байлаа. Ширхэг тамхины иш олсон ч хилийнхэнд мэдэгддэг шүү. Бөөсөндөө баригдсан хүнтэй ч таарч байсан. Мөр гэдэг чинь цасан дээр гараад томоор үлдчихдэг юм биш шүү дээ. Олон мал, зээрийн мөртэй нийлчихвэл олоход тун бэрх. Олсон ганц мөрөө модоор зураад, шамдуухан хөөсөөр гаргаж авдаг юм” гэж хуучлав.
Л.Сүхээ гуай 1955 онд Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд 10 хүүхэдтэй айлын долоо дахь хүүхэд болж мэндэлжээ. Тэднийх хүүхэд тогтдоггүй айл байсан учир аавынх нь том ах Лоолой гэгч хүнд манцуйтай бяцхан охиноо өргүүлснээр Сүхээ гуай Лоолойгийн ганц охин болж өссөн түүхтэй. Тэрбээр энэ тухай “Манай аав Лоолой 1950-аад оны үед Бор-Овоогийн застав, VII отрядод агент хийдэг байсан гэсэн. Тиймдээ ч хилийнхэнтэй тун ойр. Манайхаар цэргийн хүмүүс их орж гарна аа. Ээж минь намайг зургаан настай байхад нас барчихсан юм. Би Баян-Овоогийн бага сургуульд дөрөвдүгээр анги төгстлөө сураад, сургуулиас гарсан. Аавдаа хань бараа болж, багаасаа тэмээ, мал малласан. Хөөрхий аав минь ч бас урт наслаагүй. Намайг 14-тэй байхад нас барж, би аавынхаа үлдээсэн нэгдлийн 100 гаруй тэмээг маллах хүндхэн үүрэгтэй үлдсэн дээ. Аавыгаа нас эцэслэснээс хойш ганцаараа амьдардаг боллоо. Төрсөн ээж, аавыгаа мэддэг байсан учраас хааяа тэдэндээ очно. Олон хүүхэдтэй тэд минь намайг эвийлж, энхрийлэх сөхөө байгаагүй биз ээ. Гэлээ ч манайхаас 70 гаруй км-ийн зайтай. Миний төрсөн аав бас эрт нас барсан. Ээж минь нэгдлийн 300 гаруй тэмээ малладаг. Би очихоороо тэмээг нь усалж өгнө. Ингээд 19 настайдаа хүнтэй сууж, амьдралаа шинээр эхлүүлсэн дээ.
Би 10 төрж, долоон хүүхэдтэй үлдсэн. Хүнээ алдана гэдэг их хэцүү зовлон шүү. Долоон хүүхэд минь хүний дайтай сайхан залуус, бүсгүйчүүд болж өссөн. Би одоо хорвоогоос эрт буцчихсан том охиныхоо хоёр сайхан хүүхэдтэй нь хамт амьдардаг. Эрдэм номын мөр хөөлгөж байна, энэ хоёрыгоо. Өвгөн минь 2011 онд насан эцэслээд, би ч хагацахын зовлонг насаараа туулж яваа хүн” хэмээн хоолой нь зангирлаа. Ийн хэсэг дуугаа хурааснаа “Одоо миний гурав дахь охин надтай хамт бий. Ажил алба гээд л орхиод гарчихна. Би яах вэ, сурсан зангаараа одоо ч хэдэн малынхаа хошууг эргүүлээд, хань бараа болох санаатай мөрийг нь чиглүүлээд сууж байна даа” хэмээв.
ХИЛИЙН ЦЭРГИЙН ТУСЛАХ ХҮЧИН БОЛСОН НЬ

Түүнээс “Та яаж мөр хөөж сурсан юм бэ” хэмээн асуухад “Мөр хөөхийг хүнээр заалгаад байсан юм байхгүй. Тэмээгээ шөнө тушаад тавьчихаар зарим нь алга болчихсон байдаг байлаа. Тэмээгээ хайхаас эхлээд л мөрөөр нь хөөхийг сурч, ажиглаж эхэлсэн дээ. Арай дөнгүүр болоод ирэх үед цэргийн ангийнхан малаа алдчихаад надад ханддаг боллоо. 1980 онд Хилийн цэргийн туслах хүчний гишүүн болж байлаа. Би чинь 0131 дүгээр ангийн туслах хүчин нь шүү дээ. Үүнээс хойш цэргийн хүн шиг л даалгавар аваад явдаг болсон доо. Хөдөлмөрөө үнэлүүлж, ойн медаль олныг авсан. Түүнээс онц хилчин шагналыг хоёр удаа авч байлаа” хэмээн инээв.
“Та эх орныхоо төлөө олон үүрэг гүйцэтгэж явсан гавьяатай хүн. Нялх хүүхдүүдээ орхиод л мөр хөөдөг байсан гэсэн үү” хэмээн асуухад тэр “Тийм ээ, тэрсхэн жаахан хүүхдүүдээ орхиод явна. Ээж нь үүрэгт ажилд гарсан бол аав нь хүүхдүүдээ харна. Сүүлдээ том нь багыгаа хараад үлддэг болсон доо” гэлээ.
Л.Сүхээ гуай хилчдийн дунд домогт мөрч хэмээн алдаршсан нэгэн. Түүний хайсан мөр бүхэн улсынхаа аюулгүй байдалд үнэтэй хувь нэмэр оруулж, хилийнхээ үнэнч манаач байж ирсэн. Эцэст нь, тэрбээр “Хил, хэл, мал гурав Монгол Улсын баялаг. Хилийнхээ ширхэг чулууг хайрлахаас эх орноо гэх сэтгэл эхэлдэг юм шүү дээ. Монгол цэргийн сүр хүч, сэтгэл зүрх хэчнээн агуу болохыг хөгшин миний бие хэдхэн жилийн хугацаанд бие, сэтгэлээрээ мэдэрч байсан болохоор эр цэргүүд, ялангуяа хилчдэдээ хайртай байдаг” хэмээн яриагаа өндөрлөсөн юм.
| ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР |
|
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |