Ахмад настнаа хүндэтгэж, айл саахалтынхаа мэндийг мэдэж, хамаатан садантайгаа учран золгодог Цагаан сарын баяр айсуй. Энэ баярыг дорнын улсууд өөр өөрсдийн заншлаар тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл Монголын Цагаан сарыг үзсэн Их Британи Улсын иргэн Элла Аттертон, Канад Улсын иргэн Жоанна Хосен, Миша Гофорт нарын баярын талаар төрсөн мэдрэмж, сэтгэгдлийг нь хуваалцлаа.
Би 2018 онд Монголд амьдарч байхдаа анхны Цагаан сараа тэмдэглэж билээ. Тэр үед би Монголд ирээд таван сар болж байсан. Сайн найз маань Цагаан сарын өдрүүдээр гэр бүлтэйгээ баяр тэмдэглэхийг урьж, би зөвшөөрсөн юм. Тухайн үед найзын маань гэр бүл намайг бараг л өргөж авсан гэж хэлж болно. Найзын маань ээж надад яг л охин шигээ хандсан. Цагаан сарын баяр тэмдэглэхийн тулд надад дээл авахаар бид Дүнжингарав руу явлаа. Бид бараг бүх лангууны дээлийг өмсөж үзсэн байх. Маш ихээр сэтгэл догдолсон зүйл гэвэл өмсөх дээлээ сонгох байлаа. Тэгээд эцэст нь хамгийн гоё, хар дээл сонгосон доо. Тэр нь өвлийн улиралд өмсөхөд тохиромжтой зузаан, дулаахан дээл байсан.
Цагаан сарын шинийн 1-ний өглөө найзынхаа гэрт очоод гэр бүлтэй нь хамт Цагаан сард бэлтгэж, өөрсдийгөө үзэсгэлэнтэй болгосноор баяр эхэлсэн. Бидний хамгийн анхны очсон айл түүний нагац ахынх байлаа. Тэр ах нь бөө. Биднийг өдрийг сайхан өнгөрөөхийг ерөөж, Цагаан сарын анхны буузаа тэднийд идсэн дээ. Гэвч би олон бууз идэж чадаагүй. Тэр өдөр нийт 15 бууз л идсэн байх. Түүнээс олныг идэх угаасаа боломжгүй байсан. 15 бууз идчихээд хөдөлж ч чадахгүй байсан шүү. Би зууш, нийслэл салад, ааруулд их дуртай. Тиймээс буузны уралдаанд түрүүлэхээс илүү бусад зуушийг нь сайн идэж байсан. Дараагийн гурван өдөр бид маш олон айл хэссэн маань одоо бодоход сайхан дурсамж үлдээсэн дээ. Айлд орох болгондоо "Сайхан шинэлж байна уу" гэдэг үгийг зөв дуудлагатай хэлэх гэж их хичээсэн. Миний уулзсан хүн бүр маш сайхан хувцаслаж, үзэсгэлэнтэй харагдаж байсан. Хамгийн гайхалтай нь би найзынхаа 90 настай хамаатныд зочилсон юм. Түүнд үзүүлсэн хүндэтгэл маш гоё санагдсан.
Миний төрсөн газарт мөн гэр бүлээрээ цуглардаг баяр бий ч ганц хоёрхон дотно гэр бүлийн хүрээнд л өрнөдөг. Монголд маш олон гэр бүл цуглаад, баяраа тэмдэглэж байгаа нь сайхан хийгээд талархууштай санагдсан. Хамаатан саднаараа халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, баяраа тэмдэглэж байгаа нь тухайн үндэсний ойр дотно байдлыг илтгэж буй мэт санагддаг.

/Буузнаас азын зоос олсон нь/
Би азтай нь Монголд гурван Цагаан сарыг үдсэн. Миний анхны Цагаан сарын баяраар найзууд маань надад бууз хийхийг зааж, үнэхээр гайхамшигтай дурсамжуудыг бүтээсэн шүү. Хийсэн бууз маань гоё хэлбэр дүрстэй болоогүй ч амттай байсан. Цагаан сар тэмдэглэсэн анхны жил шинийн 2-нд би найзуудынхаа гэрт зочилсон юм. Найзын маань эмээ тэвчээртэй нь аргагүй Цагаан сарын уламжлал, түүх, соёлын тухай надад ярьж өгсөн нь санаанаас гардаггүй. Жил бүр найзуудынхаа 3-5 гэр бүлд зочилж, шинэлсэн. Айл бүр баяраа янз бүрээр тэмдэглэж байгааг харах сайхан байсан. Айл бүрд бууз, ааруул, цай байх ч ёс, уламжлал нь өөр өөр. Найзуудтайгаа хамт Цагаан сар тэмдэглэхэд гэр бүлийнх нь нэг гишүүн мэт угтсанд үнэхээр баяртай байсан. Мөн ажлынхантайгаа Цагаан сар тэмдэглэхэд оффис дээрээ маш их айраг ууснаа санадаг. Энэ гайхалтай дурсамжууд надтай хамт үлджээ. Нэг л өдөр Цагаан сараар ахин бууз хийнэ дээ.


/Хоёр дахь жилийн Цагаан сараар/
Монголд ирдэг жил найзууд болон ажлын хамт олонтойгоо Цагаан сар тэмдэглэх завшаан олдсон юм. Цагаан сарын бууз хийсэн маань миний хувьд маш онцгой дурсамж. Жил ирэх тусам миний бууз хийх чадвар сайжирсан байх шүү. Цагаан сарын бэлтгэл ажил, хоол унд бэлдэж байхыг харах үнэхээр гайхмаар байлаа. Харин Цагаан сарын баярын онцлог болон соёлын тухай найзууд болон ажлынхныхаа гэрт зочлохдоо мэдэж авсан даа. Айл бүрийн бууз, цай, нийслэл салатын амтыг амтлахад үнэхээр онцгой санагдаж байсан. Жилийн хамгийн хүйтэн үед хүмүүсийн өгөөмөр зан, бусдад цаг гаргаж буй нь, хоолоо хуваалцаж буй нь надад халуун дулаан уур амьсгалыг өгсөн.

/Ажлынхантайгаа бууз хийж байгаа нь/
.jpg)
| Миний үзсэн Монголын Цагаан сар |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |