ОХУ, Украины дайн эхэлснээс хойших 67 дахь өдөр. Улстөрчдийн мэдээлснээр үзвэр, үйлчилгээний газрууд нь агаарын дайралтаас сэрэмжлүүлэх дохиотой, дэлгүүртээ ширхэг талх, наран цэцгийн тостой, гаднын тусламжаар л “амь зууж” байгаа гэх. Харин албан мэдээллээр Украины зүүн нутагт Оросын талын довтолгоо эрчимжиж, Азовсталийн гангийн үйлдвэрт хоригдсон 1000 гаруй энгийн иргэн “сураггүй” болжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Ялаа ч дамжин өнгөрөөлгүй Азовсталийн үйлдвэрийн газрыг битүүмжил” гэж тушаасны дагуу Украины зүүн нутаг дахь Мариупол хотод байгаа орос цэргүүд Азовсталийн гангийн үйлдвэр рүү довтолгоогоо эрчимжүүлж, бүс газрыг эзэлсэн. Одоогоор тус үйлдвэр 1000 гаруй энгийн иргэн хоригдоод байгаа гэх албан мэдээлэл байгаа бөгөөд энгийн иргэдийг суллах тухай хэлэлцээ үргэлжилж байгаа ч, төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа гэнэ. Харин Оросын тал Азовсталийн гангийн үйлдвэрийг эзэлснээс хойш анх удаа буюу өнгөрсөн амралтын өдөр тус “үйлдвэрийн газраас 25 энгийн иргэн гарсан” гэж ОХУ-ын нэр бүхий хэвлэлүүд мэдээлжээ. Гэсэн ч үйлдвэрээс гарч чадсан гэх энгийн иргэдийн талаарх тодорхой мэдээлэлгүй байгаа юм.
.jpg)
Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Киевт айлчилж байх үеэр хоёр ч удаа дэлбэрэлт болсон талаар Украины аврах албанаас мэдэгдсэн. НҮБ-ын тэргүүний айлчлалын үеэр болсон дэлбэрэлтийн улмаас 10 гаруй хүн шархдаж, хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн нь Оросын талаас НҮБ-ыг өдөөн хатгаж байгаа үйлдэл болсон талаар олон улсын улстөрийн тоймчид байр сууриа илэрхийлж байна.
.png)
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин парламентын гишүүдэд үг хэлэх үеэрээ Украин Улсад явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаанд ямар нэг улс хөндлөнгөөс оролцвол хариу цохилт өгөх талаар мэдэгджээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Ямар нэг орон энэ дайнд хөндлөнгөөс оролцож, стратегийн аюул учруулбал ОХУ-аас “аянга цахилгаан” мэт хариу цохилт өгнө. Бидэнд зэр зэвсэг бий. Би энэ дэлхийн өөр хэнд ч үгүй зэвсгийнхээ талаар гайхуулахгүй. Гэвч шаардлагатай бол ашиглана” гэсэн байна.
![]()
Өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас “Кинжал” гэж нэрлээд байгаа шинэ төрлийн дуунаас хурдан баллистик пуужингаа Украинд ашигласан талаараа мэдэгдээд байв. 2018 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин парламентын хурлын үеэр “ОХУ хэт авианы хурдтай ялагдашгүй байлдааны пуужин бүтээсэн” гэж хэлж байжээ. Дуунаас хурдан “Кинжал” пуужинг МиГ-31 сөнөөгч онгоцоор харвасан нь “Юутай ч зүйрлэшгүй хүч чадалтай болсон” талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн байна.
ОХУ-аас таарамжгүй харилцаатай гэж тодорхойлсон орнууддаа байгалийн хий болон газрын тосны бүтээгдэхүүнээ зөвхөн рублиэр худалдаалах шийдвэр гаргасан. Тэгвэл үүний эсрэг Европын холбооноос өнгөрсөн сарын 8-нд ОХУ-ын импортын нүүрсэнд хориг тавьсан билээ. Эдийн засгийн салбарт ОХУ, Украин хоёулаа гол тоглогч. Харин энэ салбарын гол тоглогчдын дундах дайн дэлхийн эдийн засгийг шинэ хямралд хөтөлж байгаа тухай албаны хүний ярилцлага “Mining” сайтад гарчээ. Зөвхөн ОХУ л гэхэд Европын орнууд руу экспортолдог байгалийн хий, газрын тосны бүтээгдэхүүнээсээ өдөрт нэг тэрбум ам.долларын орлого олдог. Олонх Европын орон байгалийн хийнийхээ 40 хувь, газрын тосныхоо 25 хувийг ОХУ-аас авч, хэрэглээгээ хангадаг.
(9).jpg)
Дэлхийн хоёр дахь үйлдвэржсэн орон байсан ЗХУ задран унаснаас хойш магад анх удаа ийм нөхцөл байдалтай учирч байгаа талаар албаны мэргэжилтнүүд онцолж байна. Хэрэв хоёр орны хоорондын нөхцөл байдал хүнд байсаар дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлбөл барууны орнууд ойрын хэдэн жилдээ ОХУ-аас авах газрын тос, байгалийн хийн хэрэглээг нь орлох эх үүсвэрээ олж чадахгүй гэнэ.
ОХУ-ын зөвхөн байгалийн хий, газрын тосноос гадна никель, палладин, хөнгөн цагааны томоохон экспортлогч орон байгаа нь дэлхийн эдийн засагт их нөлөө учруулж байгаа аж. Гаднын уул уурхай эдийн засгийн нэгэн агентлагаас гаргасан тайланд ОХУ, Украины дайны улмаас дэлхийн эдийн засаг 2022 онд 2.5, 2023 онд 0.7 хувь болж буурч болзошгүй гэж мэдэгджээ. Харин ийм үед ОХУ шиг дэлхийн эдийн засгийн томоохон тоглогчийг зах зээлээс хасвал дэлхий даяар бараа, бүтээгдэхүүний үнэ “тэнгэрт хадаж”, инфляц “гүйцэгдэхгүй” болох эрсдэлтэй байгаа аж.

“Devex” санхүүжилтийн компанийн цуглуулсан мэдээллээр ОХУ, Украины дайн эхэлснээс хойш буюу өнгөрсөн хоёрдугаар сарын 24-өөс дөрөвдүгээр сарын 25-ны хооронд Украин Улс 4.2 тэрбум ам.долларын буцалтгүй хүмүүнлэгийн тусламж авч, 13.6 тэрбум ам.долларын зээл болон эргэн төлөгдөх санхүүжилт авсан байна. Харин Украин Улсад тусламж үзүүлэхээ мэдэгдсэн ч, хараахан биелэлээ олоогүй 10.1 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж, зээлийн багц байгаа юм. Украин Улсын аваад байгаа хүмүүнлэгийн тусламжийг задалж үзвэл,
Европын холбоо
Европын холбооноос Киевт 353 сая болон 535 сая ам.долларын хоёр томоохон хүмүүнлэгийн тусламжийн багц зарласан. Үүнээс 90 сая евротой тэнцэх мөнгөөр хүнс, эрүүл мэнд, орон байр болон бусад хэрэгцээнд хэдийнэ олгож, санхүүжүүлсэн байна. Жишээлбэл, Украинаас харийн орон руу дүрвэсэн иргэд болон одоо ч Украинд байгаа эмзэг бүлгийн хүмүүст энэ тусламж хүрсэн гэнэ.
АНУ
АНУ-аас Украинд маш том буюу 13.6 тэрбум ам.долларын яаралтай тусламжийн багц зарлав. Уг тусламжийн багцаас хоол хүнс, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон бусад төрлийн тусламжид 2.65 тэрбум ам.доллар, Украинаас дүрвэсэн иргэдэд 1.4 тэрбум ам.долларын тусламж үзүүлээд байгаа талаар “Нью-Йорк таймз” сониноос мэдээлсэн байна.
Их Британи
Их Британиас Киевт нийт 400 сая фунт стерлинг буюу 530 сая ам.доллартой тэнцэх мөнгө олгоно гэж мэдэгдсэн. Харин 530 сая ам.доллар нь бүхэлдээ хүмүүнлэгийн тусламж биш бөгөөд 100 сая фунт стерлингийг буцалтгүй тусламжид зориулж, үлдсэн мөнгөн дүнг эргэн төлөгдөх санхүүжилт хэлбэрээр олгож байгаа аж.
Дэлхийн банк
Дэлхийн банк болон Олон улсын валютын сангаас Украинд үзүүлэх 2.2 тэрбум, гурван тэрбум ам.долларын хоёр багц зарлаж байв. Тэгвэл өнөөг хүртэл Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас Украинд хүмүүнлэгийн тусламжаас гадна 13.6 тэрбум ам.долларын зээл олгож, бусад эргэн төлөгдөх санхүүжилтийг хариуцаж байгаа юм байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тушаалаар Оросын тал Украин Улсад цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ. Хоёр орны мөргөлдөөний үеэр олон хот нь сүйдсэн Украинд сонгодог урлаг эргэн ирсэн гэнэ.
“Эрхэм зочид оо, хэрэв агаарын дайралтаас сэрэмжлүүлэх дохио дуугарвал арга хэмжээг яаралтай орхиж, театр дотор орших бөмбөгдөлтөөс хоргодох газар руу очих ёстой” хэмээн эхэлсэн “Львовын дуурь” жүжиг дайны дунд үзэгчдэдээ хүрч, эрх чөлөө тунхагласан явдал болсон байна. Тус дуурийн удирдаач Васил Вовкун “Дайн хүн бүхэнд нөлөөлж байгаа. Гэхдээ гэрэл харанхуйг ялж, амьдрал үхлийг ялах ёстойг ойлгож байна. Бид үүнийг л батлахыг хүссэн юм” гэжээ.

| 18 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН “ҮНЭТЭЙ” ЭРХ ЧӨЛӨӨ |
|
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
“Тусгаар тогтнол” Бошиг сахигч кинонд Чин ван Ханддоржийн дүрийг Г.Эрдэнэбилэг, Сайн ноён хан Намнансүрэнгийн дүрийг найруулагч Б.Тамир бүтээжээ
2026-02-23 17:31:24
Жүжигчин Т.Нямдоржид төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-02-23 16:48:19
ЦЕГ: Зөрчлийн шинжтэй 86571 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ
2026-02-23 13:19:54
"Бүргэдийн баяр-2026" арга хэмжээг өргөжүүлэн анх удаа "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" болгон зохион байгуулна
2026-02-23 13:17:51
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулна
2026-02-23 12:45:01
“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилжээ
2026-02-23 12:42:36
“Чингис хаан” музейд дэлхийн хамгийн том дээл дэлгэгдлээ
2026-02-23 12:08:50
Цагаан сарын амралтын өдрүүдэд хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1123 дуудлага иржээ
2026-02-23 12:02:17
Халхгол сумын Засаг дарга Э.Бямбажаргал: Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэний цогцсыг олж, осгосон аав, хүүг эмнэлэгт хүргэсэн
2026-02-23 11:54:48
Манай тамирчид Япон, Солонгосын марафонд амжилттай оролцжээ
2026-02-23 11:30:49
Б.ХЭРЛЭН: УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АСУУДЛЫГ ЁС ЗҮЙН ДЭД ХОРООГООР ХЭЛЭЛЦЭНЭ БАЙХ
2026-02-23 11:28:44
Герман дахь монгол хүүхдийн үндэсний бөхийн барилдаан болжээ
2026-02-23 10:58:06
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРА АРХИНУУДАА АЛДАХААС ӨМНӨ Ц.НЯМДОРЖ, Л.ГҮНДАЛАЙ НАР МӨНГӨН АЯГА, ҮНЭТ ЭДЛЭЛЭЭ АЛДАЖ БАЙЛАА
2026-02-23 10:15:40
"Үгүйлэгдсэн хайр" жүжгийг дахин тоглоно
2026-02-23 10:11:03
1072 хувьцааны ногдол ашиг болох 63 мянган төгрөгийг ирэх дөрөвдүгээр сард багтаан иргэдэд олгохоор болжээ
2026-02-23 10:09:49
2026-02-23 10:08:57
Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгаалжээ
2026-02-23 10:02:55
ЦАГ АГААР: Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2026-02-23 09:57:56
Б.Баттүшиг АНУ-ын олимпын аварга хоккей багийн шагналыг гардуулав
2026-02-23 09:51:33
ЧИНГИС ХААНЫГ АРАВ ГАРУЙ ЖИЛ СУДАЛСАН, ДАНДАР БААТРЫН ХУУРАЙ ДҮҮ Р.РАВДАНДОРЖИЙНХ
2026-02-23 09:05:00
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ХӨВСГӨЛӨӨС АВЧИРСАН БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ МЭРГЭЖИЛТЭН Ш.ЭНХТУУЛЫН НӨХӨР АВТО ЗАМЫН ТЕНДЕРҮҮДИЙГ ХУУ ХАМЖ БАЙНА
2026-02-23 09:00:00
УЛСЫН ХАРЦАГА Б.ЗОРИГТБААТАРЫН ААВ Б.БАТСҮХ: ХҮҮГЭЭ ЗОРИМОГ, ХУРДТАЙ, ТЭСЭРЧ БАРИЛДАЖ БАЙГААГ НЬ ХАРАХ САЙХАН БАЙДАГ
2026-02-23 09:00:00
ВЬЕТНАМААС ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА НУТАГТАА “ГҮЙЖ” ИРСЭН ХУЛГАР ХҮРЭН АЗАРГАНЫ ГАЙХАМШИГТ ТҮҮХ
2026-02-23 08:08:09
“МИЛАН-КОРТИНА-2026” өвлийн олимпын хаалт боллоо
2026-02-23 07:10:00
Ахмад боксчид цугларч сар шинийн золголт хийлээ
2026-02-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |