Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ өсгөсөнтэй холбоотойгоор дэлхийн эдийн засаг сүүлийн хоёр жил савлагаатай өнгөрөв. Зөвхөн АНУ-ын банкны салбар бус дэлхийн олон оронд арилжааны банк, аж ахуйн нэгжүүдэд хямралд орж, эхнээсээ хаалгаа барьж, дампуурлаа зарласан. Түүнчлэн БНХАУ-ын Ардын банкнаас бодлогын хүүгээ бууруулсантай холбоотой үл хөдлөх салбарын уналт Азийн бүсийн эдийн засагт хүнд цохилт болж байв. Тэгвэл энэ жил дэлхий даяарх банкны салбарыг хямралд оруулаад байсан Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ ойрын ирээдүйд бууруулах тухай мэдээлэл хийсэнтэй холбоотойгоор банк, үл хөдлөх хөрөнгийн салбар эргэн сэргэж, түүхий эдийн эрэлт, нийлүүлэлт сайн байгаатай холбоотойгоор дэлхийн эдийн засаг өсөлт үзүүлж байна.
Азийн бүсийн 2023 оны эдийн засгийн өсөлтийг Азийн хөгжлийн банкнаас 4.7 хувь гэж тооцож байсан. Харин чипний худалдаа, борлуулалтыг хязгаарласан хориг арга хэмжээ тавигдаж, бүсийн хэмжээнд түүхий эдийн эрэлт, нийлүүлэлт эргэн сэргэснээр өнгөрсөн жил хөрөнгө оруулалтын банк, сангуудын төсөөллийг давж, Азийн бүсийн эдийн засгийн өсөлт 4.9 хувьтай гарсан байдаг. Тэгвэл Зүүн өмнөд Азийн орнууд хамтарсан санхүүжилтээ нэмэгдүүлж эхэлсэнтэй холбоотойгоор өнгөрсөн жил олон улсын таамгийг давсан өсөлт үзүүлсэн Азийн эдийн засаг энэ жил ч дахин өсөж, дэлхийн эдийн засгийн хамгийн том нөлөөлөгч байх гэнэ.

Тухайлбал, Азийн эдийн засгийн төлөв байдал, интеграцийн үйл явцын 2024 оны шинэ тайланд Азийн бүсийн эдийн засаг энэ онд 4.5 болон түүнээс дээш хувиар өсөлт үзүүлэх тухай дурджээ. Мөн бүсийн худалдан авах чадварын паритет өнгөрсөн онтой харьцуулахад 0.5 пунктээр өсөж, энэ онд Азийн эдийн засгийн нийт хэмжээ дэлхийн ДНБ-ий 59 хувийг бүрдүүлэх төлөвтэй байгаа гэнэ. Өөрөөр, Ази дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болох бөгөөд дэлхийд тэргүүлэгч эдийн засгуудыг БНХАУ тэргүүлсэн хэвээрээ байна. Хэдий БНХАУ-ын томоохон арилжааны банкууд чанаргүй зээлд баригдаж, улс дахь чанаргүй зээлийн хэмжээ нь дээд хэмжээндээ хүрээд байгаа ч эсрэгээрээ Ардын банкных нь цэвэр ашиг өнгөрсөн оныхоос 3.9 хувиар өсөж, 269 тэрбум юань буюу 37.3 тэрбум ам.доллар болсон тухай мэдээлэл бий. Мөн дэлхийн гурав дахь том эдийн засагтай орныхоо байрнаас бууж дөрөвдүгээр байр руу унасан Япон энэ оны эхнээс инфляцийн түвшнээ бууруулах бодлого баримталж, I улиралд 2.9 хувь болгож сааруулаад байгаа бөгөөд өнгөрсөн жил 7.2 хувийн эдийн засгийн огцом өсөлт үзүүлсэн Энэтхэг ч бүсийн хэмжээнд томоохон байр суурьтай байгаа юм байна.

Түүхий эдийн эрэлт, нийлүүлэлттэй холбоотойгоор өнгөрсөн онд чамгүй өсөлт үзүүлээд байсан Европын бүсийн эдийн засаг энэ онд сайнгүй байх нь. Тухайлбал, дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллагуудын гаргасан судалгаагаар Европын гол эдийн засгууд тогтвортой байж чадахгүй байгаа бөгөөд оны эцэс гэхэд ДНБ-ийхээ тодорхой хувийн эрсдэл хүлээж болзошгүй байгаа аж. 2024 оны эхний улиралд Европын хамгийн том эдийн засгуудын нэг Их Британийн эдийн засаг 0.3 хувиар буурч, ДНБ нь өнгөрсөн оны IV улирлаас буурсан үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчинд анхаарлаа хандуулж байгаа Францын эдийн засаг ердөө 0.9 хувиар өссөн бол Германы ДНБ-ий хэмжээ 0.3 хувиар буурсан байна.
Олон улсын эдийн засагч, шинжээч, судлаачид Европын бүсийн эдийн засгийн тогтворгүй байдлыг ОХУ, Украины дайнтай холбон тайлбарлаж буй. Тодруулбал, Украин дахь дайн даамжирч, хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа энэ үед Европын хэмжээнд нийлүүлэлт буурснаас шалтгаалан Европт байгалийн хийн үнэ тав дахин өсөөд байгаа. Түүнчлэн Европоос нийлүүлдэг шингэрүүлсэн байгалийн хийн экспорт дэлхийн орнуудын ОХУ-д тавьсан хориг арга хэмжээний улмаас хязгаарлагдаад байгаа бөгөөд өнгөрсөн жил шинэ гарц гэж яригдаж байгаа өргөжүүлэх зам ч хоригт ороод байгаа юм байна.

Харин нөгөө талд Америкийн эдийн засаг өнгөрсөн жилд үзүүлсэн сүүлийн зургаан сар үргэлжилсэн эдийн засгийн өсөлтөө хадгалж, энэ онд инфляцийн түвшнээ дахин бууруулж байр сууриа хадгалах төлөвтэй байна. АНУ цар тахал гарснаас хойш буюу 2022, 2023 онд LNG төрлийн газрын тосны нийлүүлэлтээрээ Катарыг гүйцэж, дэлхийн хамгийн том экспортлогч орон болсон. Мөн 2024 оны эхний сард 353 мянга, хоёрдугаар сард 251 мянган ажлын байр шинээр бий болгоод байгаа бөгөөд ажлын хүчний хомстлоо нөхсөнөөр инфляцаа тогтвортой барьж цаашлаад бууруулах шинэ алхам болж буйг “The Telegraph” сэтгүүлийн шинжээчид онцолжээ. Түүнчлэн Америкийн эдийн засгийн өсөлтөөс үл хамааран өсөлт үзүүлж буй салбарын жагсаалтад эрчим хүчний экспорт, бизнесийн хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө, өндөр технологийн салбар багтаж байгаа юм байна.

| ТОЙМ: АЗИ, АМЕРИКИЙН ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭЖ, ЕВРОПЫНХ “ШАЛДАА БУУЖ” БАЙНА |
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |