Өнгөрсөн нэгдүгээр сарын 17-ны өдөр Алексей Навальныйг эх орондоо ирэхэд баривчилсанд бухимдсан олон мянган хүн ОХУ-ын өнцөг булан бүрт эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Түүнийг шоронд орсноос хоёр өдрийн дараа Алексей Навальный гэх ютүб хуудсанд "Путиний ордон" хэмээн баримтат кино цацагдсан даруйд олон хүнд хүрч, жагсаал газар авахад нөлөөлсөн юм.
Ийнхүү нэгдүгээр сарын 23-ны өдөр ОХУ-ын өнцөг булан бүрт мянга мянган хүн жагсаж, гурван мянга гаруй хүнийг баривчлаад байв. Жагсаалын үеэр цагдаа нар эсэргүүцэгчдэд хүч хэрэглэж буй зураг, бичлэг ихээр цацагдсан юм.

Үүнээс долоо хоногийн дараа Навалыйг дэмжигчид ахин жагссан бөгөөд энэ удаагийн жагсаалд өмнөх жагсаалаас олон мянган хүн оролцож, 5000 гаруй хүнийг баривчилсан юм. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Путин "Баримтат кинон дээр дурдсан 1.3 тэрбум ам.долларын ордон минийх биш" хэмээн мэдээлсэн. Энэхүү явдлын дараа Москвагийн шүүх Алексей Навальныйн 3.5 жилийн тэнсэн харгалзах ялыг 2.8 жилийн хорих ял болгосон юм.
Гэвч энэхүү явдлын дараа ч хүмүүс тэмцсээр байна. ОХУ-д өнгөрсөн ням гарагт Навальныйг дэмжигчид гэрэл асааж, эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэхүү тайван жагсаалын үед ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гараагүй байна. "Хайр айдсаас хүчтэй" хэмээн хаштаг ашиглан гар чийдэн, лаатай зургаа хүмүүс цахим ертөнцөд оруулж үзэл бодлоо илэрхийлжээ.
Уржигдар буюу энэ сарын 15-ны өдөр коронавирустэй тэмцэж буй эмч хамгаалалтын хувцсаа өмсөж, утасны гэрлээ асаан Навалныйг дэмжиж буйгаа илэрхийлсний төлөө түүнийг ажлаас нь халжээ.Тэрбээр олон нийттэй адил үзэл бодлоо илэрхийлсэн боловч ажлаас нь халсан байна. Эмч Сулаймонов "Би аюултай бүсэд ажилладаг болохоор гадаа зураг авах боломжгүй байсан болохоор эмнэлэгт Навальныйг дэмжиж буйгаа илэрхийлэхээр шийдсэн" гэжээ. Ийнхүү Навалньныйг 2.8 жил хорих ял оноосон ч хүмүүс эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

| Навальныйг дэмжигчид эсэргүүцлээ илэрхийлсээр байна |
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |