Энэ сарын 17-нд эх орондоо ирсэн хуульч, блоггер Алексей Навальныйг дэмжигчид ОХУ-ын багадаа 85 хотод жагсаж байна. Түүнийг ХБНГУ-д эмчлүүлж байхад "Новичок"-оор хордуулсныг тогтоосон бөгөөд эх орондоо ирэхэд нь шоронд хорьсонд иргэд бухимдлаа илэрхийлэн жагсжээ. Түүнийг шоронд хорьсноос хоёр хоногийн дараа Алексей Навальный гэх ютүб хуудаснаа "Путиний ордон" хэмээх баримтат кино цацагдсанаар иргэд өөрсдийн эсэргүүцлээ зарлав. Уг баримтат кинонд Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар Навальныйг хордуулсан хэмээсэн бөгөөд Путин болон эрх баригчдын үнэн мөнийг илчилсэн ажээ.
"Путиний хамгаас айдаг хүн Навальный" хэмээн Wallstreet сонинд бичиж байжээ.Доорх баримтуудаас үзвэл үнэн байх магадлалтай аж.
Ийнхүү Алексей Навальныйг дэмжих жагсаалын үеэр улсын хэмжээнд 3300 гаруй хүнийг баривчлаад буй бөгөөд зөвхөн Москва хотод 855 хүнийг саатуулаад байна.
Оросын эрх баригчид Засгийн газраас жагсагчдад тусгай зөвшөөрөл өгөөгүйгээс гадна эсэргүүцлийн жагсаал хийхийг хоригложээ. Жагсаал болохоос өмнө Навальныйтай холбоотой хүмүүсийг шоронд хорих болон торгох шийтгэл ногдуулаад байжээ. Мөн жагсаал цуглааныг сурталчилсан хувь хүн болон хэвлэл мэдээллийг татан буулгах тушаал өгөөд байгаа аж. Ийнхүү жагсаалын үеэр болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Орон нутгийн цагаар бямба гарагийн өглөөний 08:19 цагт:
"ОХУ-ын Владивосток хотод 2000 хүн эсэргүүцлээ илэрхийлэв" хэмээн "Новая газета"- мэдээлсэн бөгөөд цагдаа нар хүчээр тараасан байна.
08:20 цагт:
Хабаровск хотод арав гаруй хүн эсэргүүцэл үзүүлэхэд цагдаа нар хананд шахаж хүч үзүүлсэн хэмээн мэдээлэв.
09:10 цагт:
Сибирийн Эрхүү хотод 500 гаруй хүн эсэргүүцлээ илэрхийлжээ.
09:29 цагт
Хойд Сибирийн -50 хэмийн хүйтэнд хүмүүс жагсав.
.jpg)
09:30 цагт:
Сибирийн Чита хотод 300 орчим хүн эсэргүүцлээ үзүүлж, дөрвөн хүн саатуулагдсаны нэг нь насанд хүрээгүй хүүхэд байжээ.

10:00 цагт:
ОХУ-ын 13 хотод эсэргүүцлийн цуглаан болж хамгийн багадаа 48 хүнийг саатуулаад байна хэмээн цагдаагийн албанаас мэдээллээ.
10:30 цагт:
Сибирьт өрнөсөн эсэргүүцэл үргэлжилж, Новосибирск, Томск, Улан-Үд болон Кемерово хотод эсэргүүцлийн жагсаал боллоо.
11:00 цагт:
Владивосток хотын үймээнийг дарсан бөгөөд "Нэг хүнийг цагдаагийн фургон руу ухаангүй байхад нь чирсэн" хэмээн "Новая газета" мэдээлжээ.
.jpg)
11:30 цагт:
ОХУ-ын Сибирийн нутагт үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалд дор хаяж 15 мянган хүн оролцож байна. Одоогийн байдлаар 25 хотод 174 хүнийг баривчлаад байна гэв.
11:50 цагт:
Москва дахь жагсаал хоёр цагийн дараа эхэлнэ хэмээн мэдээлжээ.
12:00 цагт:
ОХУ-ын дөрөв дэх том хот болох Екатеринбург хотод 5000-11000 гаруй хүн -30 хэмийн хүйтэнд жагсжээ.
.jpg)
12:28 цагт:
Хоёр цагийн дараа жагсаал эхлэх ёстой байсан ч Москва хотын төвд, Пушкиний талбайд үймээн үүсэж, жагсаалыг тарааж, хүмүүсийг саатуулжээ. Уг мэдээллийн дагуу хэдэн зуун эсэргүүцэгчид цугласан байжээ.
13:42 цагт:
Москва хотод саатуулагдсан хүмүүс дунд насан хүрээгүй хүүхэд байсан төдийгүй тик ток аппликейшнээр эсэргүүцэлд уриалан дуудсан хүмүүсийг тэмдэглэж авсан бөгөөд их дээд сургуулийн оюутнуудыг жагсвал сургуулиас нь хөөнө хэмээн сүрдүүлэв.
13:48 цагт:
Екатеринбург хотод жагсагчид, цагдаа нарын дунд мөргөлдөөн гарч офицерууд цасан бөмбөг, утаат гранат эсэргүүцэгчид рүү хаясан хэмээн мэдээлэв.
15:00 цагт:
Навальныйн эхнэр Юлия Навальная Москвагийн талбайд ирж эсэргүүцлээ илэрхийллээ.

15:05 цагт:
Санкт Петербург хотод жагссан хүмүүсийг баривчилж эхэллээ.
15:10 цагт:
Жагсагчид "Эрх чөлөө", "Огцор", "Путин бол хулгайч", "Навальныйг сулла" "Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө" хэмээн лоозон барьж эсэргүүцлээ илэрхийлэв. Москва хот дахь жагсагчид нэмэгдэж Пушкиний хөшөөнөөс Кремлийн хажуу дахь Манежийн талбай хүртэл алхлаа.
15:26 цагт:
Навальныйн эхнэр Юлия Навальная цагдаагийн машинд саатуулагдсан зургаа цахим ертөнцөд байршуулав.
16:03 цагт:
Москва хотод жагсагчид болон цагдаа нарын хооронд гарсан мөргөлдөөн хяналтаас гарав.
16:37цагт:
Москва хотод жагсагчид дор хаяж 40 мянган хүн байна хэмээн мэдээлжээ. Жагсагчид, цагдаа нарын мөргөлдөөн үргэлжилсээр байна.

16:54 цагт:
Москвагийн жагсаалын үеэр дор хаяж дөрвөн сэтгүүлч гэмтжээ.
17:23цагт:
Цагдаа нар жагсагчдыг санамсаргүй байдлаар сонгон саатуулж эхэлжээ. Үүнийг эсэргүүцэн тэмцэгчид цагдаа нар руу цасан бөмбөг шидэж эхэллээ.
17:33 цагт:
ОХУ-ын эрх баригчид АНУ-ын элчин сайдын яамыг Навальныйн жагсаалыг зохион байгуулахад оролцсон хэмээн тайлбар шаарджээ.
17:59 цагт:
Улс даяар өрнөсөн жагсаалын үеэр 40 орчим цагдаа шархадсан хэмээв.
18:22 цагт:
Эсэргүүцэгчид албаны машинууд руу дайрсан бөгөөд нэгэн жолоочийн нүд нь бэртэж, эмнэлэгт хүргэгдэв. Цагдаа нар зэвсэггүй, тайван жагсаж буй олон руу дайрч буй бичлэг цацагдлаа.
18:45 цагт.
Навальныйн эхнэрийг сулласан бөгөөд зарим эсэргүүцэгч Навальный хоригдсон шоронг чиглэн алхлаа.
18:53 цагт:
Нэгэн эмэгтэй цагдаагаас "Та яагаад баривчилж байгаа юм бэ" хэмээх асуултад гэдэс рүү нь цохиж, зам дээр цохисон бичлэг цацагдаж, эмэгтэйг түргэний машинаар эмнэлэгт хүргэжээ.
19:15 цагт:
Алексей Навальныйг дэмжих баг дараа долоо хоногт ахин жагсана хэмээн мэдээлэв.
19:49 цагт:
Эсэргүүцэгчид Навальный хоригдож буй шоронгийн үүдэнд хүрч иржээ. Тэмцлээ үргэлжлүүлжээ.
Эх сурвалж: moscowtimes
| ОХУ-д өрнөсөн жагсаалын ТОЙМ |
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |