ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Монгол Улсад айлчилж байна. Хамгийн сүүлд Улаанбаатарт айлчилснаасаа хойш Украинтай дайтаж, Олон улсын эрүүгийн шүүхээс “Дайны гэмт хэрэгтэн” хэмээн цоллуулсан хойд хөршийн төрийн тэргүүний энэ удаагийн албан айлчлалаар хоёр орны хувьд чухал асуудлууд яригдаж, томоохон мега төслүүдийг хөдөлгөж эхлэх төлөвтэй байгаа. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалаар яригдах чухал сэдэв, хөдөлгөж эхлэх мега төслүүдийг тоймлон хүргэж байна.

ОХУ-ЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ АЙЛЧЛАЛЫН ЭРГЭН ТОЙРОНД:
Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны есдүгээр сарын 3-ны өдөр буюу өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тухайлбал, энэ онд Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ байгуулагдсаны таван жилийн ой тохиож байгаа. Харин энэ хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоос гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох төлөвтэй байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь Монгол Улсад 2000, 2009, 2014, 2019 онд айлчлал хийснээрээ манай оронд хамгийн их айлчлал хийсэн хойд хөршийн төрийн тэргүүн болсон. Хамгийн сүүлд буюу 2019 онд Монгол Улсад хийсэн айлчлалаараа В.Путин Халх голын байлдааны ялалтын ойн баярын ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, манай орны төрийн тэргүүнтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх асуудлаар санал солилцож байв.
Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгч В.Путины Монголд хийх төрийн айлчлалаар яригдах хамгийн чухал асуудлуудын нэг нь "Сибирийн хүч-2" байгалийн хийн хоолойн төсөл. Түүнчлэн хийн хоолойн бүтээн байгуулалтын асуудлаас гадна басхүү чухал тооцогдох хэд хэдэн асуудал байгаа нь барууны орнуудын шахалт, шатахууны нийлүүлэлт, бага оврын атомын цахилгаан станцын асуудал.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долдугаар сард Казахстаны нийслэл Астана хотод болсон ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын төрийн тэргүүнүүдийн Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохдоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, хэд хэдэн асуудалд тодорхой байр сууриа илэрхийлж, санал солилцсон. Уг уулзалтаар ОХУ-ын төрийн тэргүүний зүгээс Монгол Улсад бага оврын атомын цахилгаан станц барьж өгөх санал тавьж байв.
Тодруулбал, Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ тодорхой хувийг ОХУ-аас, тэр дундаа Иркутскэнерго эрчим хүчний систем, Буриадын эрчим хүчний системийн цахилгаан станцуудаас авдаг. Тодруулбал, ОХУ-ын талаас манай оронд 345 МВт эрчим хүч нийлүүлдэг. Харин Монголд шаардлагатай 345 МВт эрчим хүчийг нийлүүлдэг хойд хөршийн цахилгаан станцад гэмтэл гарч, ОХУ-аас манайд нийлүүлэх эрчим хүчээ 150 МВт болгоход л манай орон дотооддоо цахилгаанаа хязгаарлах болж байв.
.png)
Манай орны цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувь өсөх болсон. Энэ хэрээр Монголын эрчим хүчний хэрэгцээ даган өссөөр буй. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн уулзалтаараа манай орны эрчим хүчний хэрэгцээ өсөж байгаа асуудлыг онцолсон. Мөн тэрбээр манай орны эрчим хүчний хангамжийн асуудалд туслах зорилгоор ОХУ-ын дотооддоо барьж буй бага оврын атомын цахилгаан станцын загвараар ижил төстэй станц барьж өгөх санал тавьсан байдаг. Ташрамд дурдахад, Ерөнхийлөгч В.Путины санал тавьсан бага оврын атомын цахилгаан станцын талаар ОХУ-ын Шадар сайд Виктория Абрамченко Улаанбаатар хотод болсон Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд дурдаж байв.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хоёр жилийн өмнө манай оронд айлчлахдаа "Эгийн голын УЦС-ын асуудлаар ЮНЕСКО-д улс төрийн дэмжлэг үзүүлэх"-ээ мэдэгдээд байсан. Тэгвэл олон жил яригдаж, олны анхаарлын төвд орж байсан Эгийн голын УЦС-ын төсөл ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалаар нэг тал руугаа гарч байгаа гэнэ. Тухайлбал, Сэлэнгэ мөрний ай савд Эгийн голын усан цахилгаан станцыг байгуулахтай холбогдуулан байгаль орчны хамтарсан үнэлгээ хийх шаардлагатай байгаа тул хоёр улсын Засгийн газар хоорондын ажлыг эрчимжүүлэх санамж бичгийг хойд хөршийн төрийн тэргүүн В.Путины айлчлалын үеэр байгуулахаар болсон байна. Урьдчилсан байдлаар хоёр тал Эгийн голын УЦС-ын төслийг урагшлуулах асуудалд хамтран ажиллахаар ярилцсан бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын үеэр санамж бичиг байгуулж, тодорхой асуудлуудыг хэлэлцэж, санал солилцох юм байна.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн хуралдааны 15 дугаар тэмдэглэлийн дагуу Дулааны гуравдугаар цахилгаан станцад түшиглэн цахилгааныг 300 МВт-аар, дулааныг 395 МВт-аар үе шаттай өргөтгөх төслийг эрчимжүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор хэлэлцээрийн төслийг боловсруулж, өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-ын Эрчим хүчний сайдад хүргүүлсэн байна. Харин тус Эрчим хүчний яамнаас хэлэлцээрийн төсөлд холбогдох яамдын саналыг тусгаад, өнгөрсөн долдугаар сард манай талд хариу ирүүлсэн аж. Хоёр улсын Эрчим хүчний яамд харилцан зөвшилцөж, хамтран ажиллах болсон уг хэлэлцээрийн төсөл нийт 11 зүйлтэй. Жишээлбэл, Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын (1x50 МВт) блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын (4x12 МВт) блок станцыг буулгаж, сууринд нь 250 МВт-ын (2x125 МВт) блок станц шинээр барих төслийн зураг төсөл боловсруулна. Зураг төсөл боловсруулах ажлын үр дүнд Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн барилга угсралтын нийт төсөвт өртөг, хугацааг нарийвчлан тодорхойлж, цаашид ОХУ-ын Засгийн газрын экспортын зээлийн нөхцөл, барилга угсралтын ажил гүйцэтгэх зэрэг асуудлыг Оросын талтай тохиролцох нөхцөлийг бүрдүүлэх суурь баримт бичиг болох талаар манай тал мэдэгдээд байгаа билээ. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилж буйтай холбоотойгоор Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийн төсөл ч мөн чухал сэдвийн хүрээнд яригдах юм.

Монгол Улс нийт эрчим хүчнийхээ тодорхой хувийг ОХУ-аас импортолдогийн сацуу тэр хэмжээний түлш, шатахууныг хойд хөршөөсөө татдаг. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түлш, шатахууны нийлүүлэлтэд ямарваа нэгэн асуудал гаргахгүй гэсэн байр суурь илэрхийлээд буй ч сүүлийн үед олон улсын хэвлэлүүдээр "ОХУ ирэх есдүгээр сараас эхлэн гадаад орон руу түлш, шатахууны экспортоо хязгаарлана" гэх мэдээлэлтэй холбоотойгоор түлш, шатахууны асуудал хоёр Ерөнхийлөгчийн ярианы гол сэдэв болох төлөвтэй байна.
ОХУ-ын зүгээс Монгол Улстай байгуулсан гэрээнийхээ дагуу түлш, шатахуун болон эрчим хүч нийлүүлдэг. Гэсэн ч сүүлийн үед цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан олон хүндрэл гарч, дотоодод түлш, шатахууны хомстолд орох тохиолдол цөөнгүй байв. Шатахуун тасарч, дотоодод хомстол үүсэхэд шатахуун импортлогчид ОХУ-ын талаас “крант”-аа хаачихлаа гэдэг тайлбар өгдөг. Тэгвэл уг асуудлыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн уулзалтаараа онцолж, В.Путин “Манай талаас түлш, шатахууны нийлүүлэлтэд ямар нэгэн асуудал гаргахгүй. Харин ямар нэгэн асуудал гарвал та ямар асуудал, хэн үүсгээд байгаа талаар надад мэдэгдээрэй” гэсэн байр суурь илэрхийлсэн байдаг. Тиймээс Кремль, Курскийн нөхцөл байдалтай холбоотойгоор хэзээ ч хамаагүй "крант"-аа хаачихаж мэдэх эл асуудал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалаар яригдах бас нэг гол сэдэв байх юм.

Монголын нутгаар дамжин ОХУ-аас БНХАУ руу жилд 50 тэрбум орчим шоо метр хий тээвэрлэх хүчин чадалтай "Сибирийн хүч-2" байгалийн хийн хоолойн төсөл цар тахлын өмнөхнөөс эхлэн сүүлийн хэдэн жил идэвхтэй яригдаж буй. Уг хийн хоолойн бүтээн байгуулалт нь ОХУ байгалийн хийгээ БНХАУ-аас эхлэн бусад Азийн орон руу чиглүүлэн нийлүүлэлтээ нэмж, Зүүн Хойд Азийн эрчим хүчний диманикийг өөрчлөх чухал ач холбогдолтой төсөл. Гэсэн ч цар тахалтай холбоотойгоор хойшлогдож байсан "Сибирийн хүч-2"-ын бүтээн байгуулалт эцэслэн баталгаажаагүй явсаар ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэнтэй зэрэгцэн гацаанд орсон байдаг.
Зүүн Европт өрнөж буй геополитикийн хүндрэл, дайнтай холбоотойгоор эдийн засгийн хувьд томоохон сорилттой нүүр тулгараад буй ОХУ байгалийн хий экспортлох замаар дайны зарлагаа нөхөхөөр "Сибирийн хүч-2" төслийн яаравчлуулж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлэхээр зэхэж буй нь харагдаж байгаа ч уг төсөлд шууд оролцоотой хоёр орон "тодорхой" хариу өгөхгүй байгаа нь ОХУ, Владимир Путинг "ундууцуулсан" хэрэг болсон. Энэ утга ч ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путины ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын төрийн тэргүүнүүдийн Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан, "Бүс ба зам" санаачилгын ойд зориулсан дээд хэмжээний уулзалт зэрэг хэд хэдэн төрийн болон албан ёсны айлчлал дээр тод томруун харагдаж байв. Тиймийн учир ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ болон Монгол Улсын төрийн тэргүүний оролцож буй дээд хэмжээний уулзалт, хуралдаанд өөрийн биеэр очиж оролцон, гурван талт хэлэлцээ хэд хэдэн удаа хийгээд буй. Харин өнгөрсөн хавар БНХАУ-д өөрийн биеэр айлчилж, тус улсын дарга Ши Жиньпинтэй дээд хэмжээний уулзалт хийсэн ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин зорьж явсан хийн хоолойн төслийн асуудлаа нэг тийш болгочихоод төслөө эцэслэн гүйцээхийн тулд Монгол Улстай шийдвэрийн хувьд нэг талд гарч, бүтээн байгуулалтаа эхлэхийн тулд өөрийн биеэр Монголд айлчилж байгааг гаднын томоохон агентлагууд онцолж байна.

| В.ПУТИНЫ АЙЛЧЛАЛААР ЯРИГДАХ ЧУХАЛ АСУУДЛУУД БА ХӨДӨЛГӨЖ ЭХЛЭХ МЕГА ТӨСЛҮҮД |
|
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
Морьт харваачид олон улсын тэмцээнээс 3 алт, 1 хүрэл медаль хүртэв
2025-12-14 16:11:54
Грек-Ром бөхийн тамирчид Японыг зорилоо
2025-12-14 15:09:33
Волейболын “Бүх-Одод”-ын тоглолтод “POLARIS” тэргүүлэв
2025-12-14 14:56:55
Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан аппликэйшнээс зээл авчээ
2025-12-14 14:09:13
Ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх арга замууд
2025-12-14 12:15:30
Богд Зонховын дүйчэн өдөр буюу Зулын 25 өнөөдөр тохиож байна
2025-12-14 12:10:42
Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайг тохижууллаа
2025-12-14 12:04:40
Хятадын Харбин хотод 19 метр өндөртэй цасан хүн барьж эхэллээ
2025-12-14 11:36:09
“Moon dance” хамтлаг латин бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-14 08:18:23
УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАРЫН НАЙЗ, “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ЫН ДАРГА Г.БАТЧУЛУУНЫ ТЕНДЕРИЙН ТААГҮЙ БАРИМТУУД
2025-12-14 07:30:41
Г.Ган-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртэв
2025-12-14 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-14 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-14 07:00:00
НЭРЭЭ СОЛИХООС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ “ХҮННҮ ХОТ”-ЫН ТӨСВӨӨР М.БАТБАЯР ТУЙЛЖ, 1.3 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТ ХИЙЖЭЭ
2025-12-14 07:00:00
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-14 07:00:00
О.САРАНХҮҮ: MOON DANCE ХАМТЛАГ МОНГОЛ ХҮНИЙ АВЬЯАС ЧАДВАРЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЛЭЭ
2025-12-14 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |