• Өнөөдөр 2025-04-02

Энэтхэгийн парламентын сонгуульд Нарендра Модигийн нам ялалт байгуулав

2024-06-05,   172

Дэлхийн хамгийн олон сонгогчтой сонгууль гэдгээрээ олон улсын анхаарлыг татаж байсан тэрбум орчим сонгогч санал өгөх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын сонгууль өнгөрсөн амралтын өдөр болж өндөрлөсөн. Тэгвэл санал хураалтын дүнгээр тус улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн тэргүүлдэг BJP буюу Бхаратия Жаната нам парламентын 543 суудлын 290-ийг авчээ. Харин сөрөг хүчин болох Энэтхэгийн Үндэсний Конгресс нам 52 суудлын зорилтоо давуулж 99 суудал авсан байна.

                         Энэтхэгийн парламентын сонгуулийн өмнө дэлхийн улс төр шинжээч, судлаачид Нарендра Модигийн Бхаратия Жаната нам олонхын санал авч, парламентын танхимын дийлэнх суудлыг авна гэж таамаглаж байсан. Гэсэн ч тус там 400 суудлын зорилтоо биелүүлж чадаагүй ч нийт суудлын талаас илүү хувь буюу 543-аас 290 суудал авсанд тус намын тэргүүлэгч, Ерөнхий сайд Нарендра Моди баяртай байгаагаа илэрхийлж “Ойрын 10 жилд төлөвлөсөн ажлуудаа гүйцэтгэх боломжтой боллоо” хэмээн мэдэгдсэн байна.

 

 


Энэтхэгийн парламентын сонгуульд Нарендра Модигийн нам ялалт байгуулав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188