Дэлхийн сонгуулийн жил гэгдэж буй 2024 онд 80 орчим оронд Ерөнхийлөгчийн, парламентын, орон нутгийн сонгууль болно. Манай гаригийн нийт хүн амын 40 гаруй хувь, дөрвөн тэрбум гаруй хүн санал өгөх дэлхийн сонгуулийн жилд олон улсад өрнөж буй геополитикийн хурцадмал байдал, дайн, тулаан ч нөлөөлнө. Тухайлбал, сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн түүхий эдийн нийлүүлэлт, газрын тосонд хүчтэй нөлөө үзүүлж байсан ОХУ, Украины дайнаас гадна Палестины хэт даврагч “ХАМАС”, Израилын дайн, Ираны дайралт зэрэг олон улсын анхаарал татсан дайн, тулаан, мөргөлдөөнүүд олон улсын харилцаа, геополитикийн өрсөлдөөн, улс төрийн нам, эвслүүдийн байр суурьт хүчтэй нөлөө үзүүлж байгаа гэнэ.
Ардчиллын индексийн мэдээллээр дэлхийн 167 орон ардчилсан тогтолцоотой. Дээр дурдсан сонгууль болох 80 орчим орон ардчилсан тогтолцоогоор саналаа хураана. Гэхдээ өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд олон улсад тогтвортой байр сууриа хадгалж ирсэн социал либертари, демократ үзэлтнүүд дээр либерал буюу ногоон үзэлтнүүд нэмэгдэж, олон улсын улс төрд хүчирхэгжиж буй. Үүнтэй зэрэгцэн ардчилсан нийгэмд амьдрахыг хүсэж байгаа ч “Ардчилал зөв зам мөн үү”, “Дэлхийд ардчилал хэрэгтэй юү” зэрэг эргэлзээ төрүүлсэн асуулт дэлхийн улс төрд гарч ирж байгаа бөгөөд сонгуулийн жил гэгдэж буй 2024 онд сонгуулиа хийж буй улс, оронд “Ардчилсан системээс илүү байж болохуйц бодлого, тогтолцооны шийдэл гаргасан нам, эвсэл, нэр дэвшигч ялалт байгуулах өндөр магадлалтай байгааг шинжээч, судлаачид онцолж байна.

2020 оны сонгуулиас хойш үр дүнгийн асуудлаар хэд хэдэн маргаан дагуулсан АНУ-ын ээлжит Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сард болно. Ээлжит сонгуульд одоогийн байдлаар хоёр нэр дэвшигчийн нэр баталгаатай болоод байгаа нь одоогийн Ерөнхийлөгч Жо Байден Ардчилсан намаас нэр дэвших бол экс Ерөнхийлөгч Дональд Трамп “Трамп эвсэл”-ээсээ нэр дэвшихээр байгаа аж. Харин тэдэнтэй өрсөлдөж болохуйц гэж яригдаж байгаа нь Бүгд Найрамдах намын Рон ДеСантис, Никки Хейли нар. Хэдий экс Ерөнхийлөгч Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж болзошгүй хоёроосоо рейтинг өндөр байгаа ч Америкийн Дээд шүүхийн шийдвэрийн хүлээлттэй холбоотой асуудлаар нэр дэвших эсэх нь одоо ч тодорхойгүй байна. Түүнчлэн Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд дэд Ерөнхийлөгч Камала Харрис болон Ерөнхийлөгч асан Барак Обамагийн гэргий Мишель Обама нэр дэвших магадлалтай талаар барууны хэвлэлүүд мэдээлж буй.
Мөн АНУ-д энэ жил Ерөнхийлөгчийн сонгуулиас гадна Төлөөлөгчдийн танхимын бүс суудал, Сенатын гуравны нэгийг шинэчлэх сонгууль болно. Ирэх хэдэн сарын турш хүлээгдэж буй Америкийн шат шатны сонгуулиудад Бүгд Найрамдах нам болон Ардчилсан нам хүч түрэх бөгөөд мужийн Амбан сайд нараас хэд хэд нь Сенатын суудалд суух өндөр магадлалтай байгаа аж.

БНЭУ-ын төрийн эрхийг 2014 оноос хойш буюу 10 жилийн турш барьж буй Ерөнхий сайд Нарендра Модигийн ирээдүйг шийдэх сонгууль ирэх хавар болно. Өмнө хоёр ч удаа улиран сонгогдоод байсан Нарендра Моди болон түүний Засгийн газрын эсрэг хүчтэй сөрөг хүчин гарч ирсэн. Тодруулбал, сүүлийн хэдэн жилийн хугацаанд Энэтхэгийн нам, эвслийг өөртөө нэгтгэж, 28 намын нэгдэл болсон Үндэсний хөгжлийн нэгдсэн холбоо буюу Энэтхэг нэртэй нам. Хэдий ч хүчирхэгжиж байгаа ч Энэтхэгийн Үндэсний Конгресс намыг тэргүүлдэг Рахул Гандигаас өөр толгойгүй байгаа Энэтхэг нам санасандаа хүрч чадахгүй талаар орон нутгийн хэвлэлүүд бичих болжээ. Түүнчлэн Энэтхэгийн хүн амын дунд явуулсан судалгаагаар тус улсын 10 иргэн тутмын найм нь Ерөнхий сайд Нарендра Модигийн үйл ажиллагааг дэмждэг гэсэн дүр гарсан бөгөөд энэтхэгчүүд Нарендра Модиг гурав дахь удаа нь улираан сонгох магадлал өндөр байгаа талаар мэдээлсэн байна.
Хэдий сөрөг хүчнээс хурдацтай өсөж буй Энэтхэгийн эдийн засгийг илүү хүчирхэгжүүлж, дэлхийн хэмжээний үйлдвэрлэл, технологийн төв байгуулж, зах зээлд БНХАУ-ын орлох байр суурьтай болох өндөр зорилт тавьсан ч энэтхэгчүүд Нарендра Модид итгэл хүлээлгэсэн хэвээр байгаа аж. Үүгээр ч зогсохгүй удахгүй болох Энэтхэгийн сонгуульд хэрэв Ерөнхий сайд Нарендра Моди албан тушаалаасаа буухаар болбол тус улсын улс төрийн нөхцөл байдал хурцадмал түвшинд шилжиж болзошгүй гэж Шинэ Дели үзжээ.

Европын парламент буюу Европын холбооны төлөөлөгчдийг сонгох сонгууль ирэх зургадугаар сард болно. Таван жилийн хугацаанд Европын холбоог төлөөлөх Европын парламентын сонгуульд холбооны 27 орноос 720 гишүүн сонгодог. Өмнө сонгуульд том хохирол амсаж, ялагдал хүлээсэн зүүн төвийн болон баруун төвийн үзэлтнүүд энэ сонгуульд идэвхтэй оролцоно. Мөн Их Британид байгуулагдсан даруйдаа огцом хүчирхэгжсэн Брексит нам ч энэ удаад хүчтэй байх аж. Харин өмнөх сонгуульд нийт гишүүний суудлын дийлэнхийг нь авсан либерал буюу ногоон үзэлтнүүд байр сууриа хадгалахыг зорьж байгаа бөгөөд ирэх таван жилд Европын холбоонд сэргээгдэх эрчим хүчийг илүү дэмжих зорилт тавьжээ.
Түүнчлэн Европын парламентын гишүүдийг сонгохоос гадна холбооны тэргүүнийг сонгох бөгөөд энэ удаад өмнөх сонгуульд ялагдал хүлээсэн Францын төрийн тэргүүн Эммануэл Макроны нэр дээгүүр жагсах талаар шинжээчид онцолсон байна.

Их Британийн ээлжит парламентын сонгууль ирэх 2025 онд болох хуваарьтай байсан. Гэсэн ч Ерөнхий сайд Риши Сунак өөрийнх нь ирээдүйг “шийдэх” парламентын сонгуулийг 2024 оны намар зохион байгуулах тухай мэдэгдээд буй. Одоогийн байдлаар сонгуулийн тов тодорхой болоогүй байгаа ч Британийн нам, эвслүүд хэдийнэ бэлдэж, сонгуулийн кампанит ажлаа эхлүүлээд байгаа гэнэ. Харин Их Британид улс төр, эдийн засгийн томоохон уналттай тулгарсантай холбоотойгоор 2010 оноос хойш төрийн эрхийг барьж байгаа Ерөнхий сайд Риши Сунакын Консерватив нам энэ сонгуульд ялалт байгуулах боломж бага байх аж. Гэхдээ Ерөнхий сайдын парламентын товыг зарлахгүй хүлээлгэж байгаа нь намдаа рейтингээ өсгөх хугацаа гаргаж өгч байж болзошгүйг Британийн хэвлэлүүд бичээд эхэлжээ. Харин эсрэгээрээ Кейр Стармер тэргүүтэй Британийн Хөдөлмөрийн нам парламентын сонгуульд ялалт байгуулж, засгийн эрхэнд гарах өндөр магадлалтай байгаа юм байна. Түүнчлэн Хөдөлмөрийн намын гэнэтийн хүчирхэгжилт, Консерватив намын уналтыг ОХУ, Украины дайнтай ч холбон тайлбарлаж байгаа аж.
Их Британийн сонгууль дээр дурдсан орнуудынхаас арай бага нөлөөтэй байгаа ч сүүлийн жилүүдэд тогтворгүй байдалтай байгаа эдийн засгаа сэргээн босгох шинэ шат тавигдахаараа онцлог болж байна. Учир нь, Их Британийн Засгийн эрхийг сөрөг хүчин авах өндөр магадлалтай байгаа зүүний үзэлт намууд тус улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлж байсан Европын холбооноос татгалзаж, Европын холбоотой ойрын харилцаатай орнуудын нэг болох тухай ярьж байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна. Тухайлбал, Европын холбооны хамгийн томоохон орнуудын нэг гэгдэж байсан Их Британи тус холбооноос салан тусгаарлахаар болбол Европын холбоо, Их Британи хоёуланд нь эдийн засгийн маш том цохилт өгнө. Улмаар эдийн засгаа сэргээн босгохоор ажиллаж буй тус улсад гадаадын санхүүжилт багасаж, өр, зээлийн үлэмж асуудалтай нүүр тулгарах эрсдэлтэй байгаа аж.

| АРДЧИЛАЛД ЭРГЭЛЗСЭН ЖИЛ БУЮУ УЛС ТӨРИЙН НАМ, ЭВСЛҮҮД ШИНЭ БОДЛОГО, ТОГТОЛЦООНЫ “ЭРЭЛ”-Д ГАРСАН ДЭЛХИЙН СОНГУУЛЬ |
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |