Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын нарийн бичгийн дарга Т.Лхагвадоржоос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг ямар шалгуураар олгодог хийгээд Баян-Өлгий аймагт хийсэн шалгалтын талаар тодрууллаа.
-Нийгмийн халамжийн үйлчилгээ эзэндээ очихгүй байна гэх гомдол иргэдийн дунд байдаг. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог халамжийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой маргаантай асуудлууд их бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамж олгохдоо ямар шалгуур тавьдаг талаар та мэдээлэл өгөхгүй юү?
-Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс нь 21 аймаг, найман дүүрэгт нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнээс гадна хоёр салбар комисстой. Мэргэжлээс шалтгаалсан өвчний хөдөлмөрийн чадвар алдалтыг шийдвэрлэх, сэтгэцийн өвчний салбар комисс гэж хоёр ангилдаг. Нийслэл, орон нутаг дахь Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс есөн хүний бүрэлдэхүүнтэй. Олон талын оролцоог хангасан бүрэлдэхүүн байдаг. Тодруулбал, нийгмийн даатгалын байгууллага, төрөлжсөн мэргэжлийн эмч нар, нэгдсэн болон эрүүл мэнд төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл комисст бий.
-Тухайн иргэний хөдөлмөрийн чадвараа алдалтыг хэрхэн тодорхойлдог юм бэ?
-Юун түрүүнд төрөлжсөн мэргэжлийн буюу өрхийн эмч нар өвчтөний оношийг тодруулаад Эмнэлэг хяналтын комисст танилцуулдаг. Комиссоос тухайн хүнийг хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох үндэслэлтэй гэж үзвэл, дараа шат болох Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст оруулж, шийдвэрлүүлдэг. Групп тогтоолгох иргэн үндсэндээ хоёр комиссоор дамжин асуудлаа шийдвэрлэдэг гэсэн үг. Эмнэлгийн байгууллагын комиссоос тухайн иргэний эмчилгээ хийсэн эрүүл болсон эсэхэд хяналт тавьж, манайд санал илгээдэг. Ингээд тухайн саналыг үндэслэн бид эцсийн шийдвэрээ гаргадаг. 2020 оны хагас жилийн тоон мэдээллийг харахад улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 110 мянга гаруй иргэн байна.
-Олон шатны хяналт, байдаг ч зорилтод бүлгийн хүндээ халамжийн тэтгэмж очиж чаддаггүй. Яагаад ийм асуудал үүсээд байгаа юм бол?
-Эрүүл хүн группт орчихлоо гэдэг гомдол байнга гардаг. Бид гаднаас нь хараад гар, хөл нь бэртсэн, тахир, дутуу хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй гэж харахаас дотрын өвчтэй хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй гэж хардаггүй. Гэтэл ходоодны шархлаа, элэгний церрозтой, хавдартай хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй гэж үзэж, халамжийн үйлчилгээнд хамруулдаг. Тиймээс төрөлжсөн мэргэжлийн эмчийн оношилгоогоор нь үүнийг нь баталгаажуулдаг.
-Гэтэл хэлтэй хүнийг хэлгүй, дүлий гээд оношилсон жишээ байна шүү дээ. Танайхаас эмчийн дүгнэлтийг хянадаггүй юм уу?
-Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах төв комисс нь нийслэл, орон нутгийн дахь 32 комиссоо мэргэжил арга зүйгээр хангаж, тайлан мэдээлэл авдаг. Төв комисс нь 15 хүний бүрэлдэхүүнтэй. Дарга, нарийн бичгийн дарга, магадлагч эмч, орон тооны бус шинжээч эмч нар, үйлдвэрчний эвлэлийн байгууллага, ажил, олгогч эздийн холбооны төлөөл зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй ажилладаг. Бид орон даяар байнгын шалгалт хийх боломжгүй учраас бүрдмэл болон дахин магадлалын шалгалт хийдэг. Тодруулбал, төв комиссын 1-2 эмч аймаг орон нутгийн комиссыг шалгах боломжтой байдаг бол бүрдмэл магадлалын шалгалтаар Эрүүл мэндийн яамны мэргэжлийн салбар зөвлөлүүдээс тухайн аймагт ямар өвчин хөдөлмөрийн чадвар алдалтад өндөр байгааг тодорхойлж, яамны мэргэжлийн салбар зөвлөлийн эмч болон манай шинжээч эмч зэрэг 7-8 хүний бүрэлдүүнтэй ажлын хэсэг түүвэрчилсэн магадлал хийдэг. Баян-Өлгий аймгийн тухайд бид хамгийн сүүлд 2013 онд дахин магадлал, 2018 онд бүрдмэл магадлал хийсэн. Харин энэ онд АТГ, Эрүүл мэндийн яам болон манай байгууллагаас хамтарсан шалгалт хийсэн.
-Шалгалтаар эмч нар нь хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэсэн зөрчил илэрсэн байна. Энэ үнэн үү?
-Тухайн зөрчил нь энэ шалгалтаар илэрсэн үү, үүнээс өмнө гарсан зөрчил үү гэдгийг бид мэдэхгүй.
-Танайхаас хамтарсан шалгалт хийсэн хэрнээ яагаад зөрчлийн мэдээлэл нь ирээгүй юм бэ?
-Сүүлийн шалгалтын нэгдсэн мэдээлэл нь АТГ-т байгаа. Энэ шалгалтад би оролцоогүй учраас сайн мэдэхгүй байна. Шалгалтын ажил бүрэн дуусаагүй.
-Баян-Өлгийн аймагт халамжийн тэтгэвэр авдаг иргэдийн тоо бусад аймгаас өндөр байдаг гэсэн. Үүнд танайхаас урьд нь яагаад хяналт тавьдаггүй байсан юм бэ?
-Баян-Өлгий аймагт тэтгэвэр авдаг иргэн 2015 онд 6900 гаруй байсан бол 2016 онд 7800, 2017 онд 8200 болж нэмэгдсэн байгаа юм. Харин 2019, 2020 онд харьцангуй буурч 2020 оны хагас жилд 5900 хүн болсон байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог хүн амд нь харьцуулахад энэ аймаг харьцангуй өндөр байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог нийт хүн амд харьцуулахад улсын дунджаар 3.5-3.6 хувьтай байдаг. Тэгэхэд Баян-Өлгий аймгийг хүн амын тоотой харьцуулахад 6-7 хувьтай буюу харьцангуй өндөр гардаг.
-Ийм өндөр үзүүлэлттэй байна гэдэг нь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үг юм биш үү?
-2018 онд хийсэн бүрдмэл магадлалаар 1000 гаруй хүнийг түүвэрлэн дахин магадлал хийсэн. Үүнээс хэд хэдэн иргэний группийг цуцалж байсан. Гэхдээ цуцалсан иргэдийн дунд үндэслэлгүйгээр орсон иргэн байгаагүй. Өвчин нь эдгэрсэн, сайжирсан, групп тогтоолгох заалтад тохирохгүй зарим хүний халамжийг цуцалсан.
| Т.Лхагвадорж: Баян-Өлгий аймагт АТГ-тай хамтарсан шалгалт хийсэн шалгалтын хариу бидэнд ирээгүй байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |