Баян-Өлгий аймгийн эмч нар авилга албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж байгаа талаар бид мэдээлсэн. Тодруулбал, “Нийгмийн даатгалын газрын дарга мэргэжилтнүүдтэй хуйвалдаж, эрүүл саруул хүнээс хахууль авч, хөдөлмөрийн чадвар алдалттай хэмээн худал тогтоож, иргэдийн хэлж заншсанаар групп буюу тахир дутуугийн тэтгэмж олгож байна” гэх гомдол мэдээлэл иргэдээс ирэх болжээ. Тэгвэл бид хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд улсаас олгодог халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг ямар шалгуураар олгодог талаар ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын нийгмийн халамжийн асуудал хариуцсан ахлах шинжээч Д.Гэрэлтуяагаас тодрууллаа.
-Хөдөлмөрийн чадвар алдалтыг хуурамчаар тогтоон тэтгэвэр, тэтгэмж олгосон гэсэн гомдол холбогдох газруудаар шалгагдаж байгаа талаар манай сайтаар мэдээлэл гарсан. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг хэрхэн тодорхойлдог талаар болон тэдэнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Иргэний хөдөлмөрийн чадвараа алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон эсэхийг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах орон нутгийн комиссын хуралдаанаар тодорхойлж шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, энэ комиссын шийдвэрийг үндэслэн нийгмийн даатгалын болон халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсдэг.
Энэхүү комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ тогтоолгосон боловч, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах үүсэх эрх үүсээгүй бол нийгмийн халамжийн сангаас холбогдох хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж авдаг. Тухайлбал, Нийгмийн халамжийн хуулийн хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хүрээнд 15 орчим нэр төрлийн хөнгөлөлт, тусламжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдаж байна.
Харин дээрх гомдолтой холбоотой болон хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй болсон эсэхийг ямар шалгуураар тогтоож, тодорхойлдог талаарх мэдээллийг НДЕГ-ын дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах төв комиссоос тодруулах нь зүйтэй.
-Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах эрх нь үүсээгүй, халамжийн сангаас халамжийн тэтгэвэр авдаг хөгжлийн бэрхшээлтэй хэчнээн иргэн байдаг вэ?
-Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй 45 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр олгож байна. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ тогтмол байдаг бөгөөд хүн амын амьжиргааны доод түвшин болон тухайн жилийн батлагдсан төсөвтэй уялдуулан жил бүр Засгийн газраас тогтоодог. Энэ оны хувьд хоёрдугаар сард Засгийн газраас 188 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Түүнчлэн Соvid-19 цар тахлын үед зорилтот бүлгийн иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү тэтгэмжийн хэмжээг тавдугаар сараас эхлэн он дуустал 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлээд байна. Өөрөөр хэлбэл, он дуустал тэдгээр иргэд 288 мянган төгрөгийн халамжийн тэтгэвэр авна гэсэн үг.
-Жилд ойролцоогоор хэчнээн төгрөг халамжийн санд төсөвлөдөг гэсэн үг вэ?
-Энэ оны хувьд нийгмийн халамжийн нийт хөтөлбөр, арга хэмжээнд нийт 750 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 129 тэрбум нь халамжийн тэтгэвэрт зарцуулахаар төсөвлөсөн бөгөөд халамжийн тэтгэвэрт зарцуулж байгаа энэ хөрөнгийн 70 орчим хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр эзэлдэг.
-Халамжийн мөнгөнд танай яамнаас хяналт тавьдаг уу?
-Халамжийн сангийн төсөв зохих эзэндээ хүрч байгаа эсэх, төсвийг үр дүнтэй, зөв зарцуулж байгаа эсэхэд мэргэжлийн хяналтын чиг үүргийн дагуу улсын МХЕГ-аас хяналт шалгалт хийдэг. Манай салбарын хувьд яам, агентлагийн хяналтын чиг үүрэг бүхий нэгжээс тодорхой аймаг, дүүргийг сонгон төлөвлөгөөт хяналт шинжилгээ, үнэлгээг жил бүр зохион байгуулдаг. Мөн аймаг, дүүргүүдэд хяналт, шинжилгээний нэгж, ажилтнууд ажиллаж орон нутгийнхаа нутаг дэвсгэрийн хүрээнд байнгын хяналт үнэлгээг тогтмол хийж зөвлөмж өгч ажилладаг.
-Сүүлийн жилд халамжийн тэтгэмж авах иргэдийн тоо хэр нэмэгдэж байгаа вэ. Эрс нэмэгдсэн асуудал бий юү?
-Хүн амын хэвийн өсөлтөөс шалтгаалж, жил бүр шинээр нэмж хамрагдах хүний тоо хөтөлбөр тус бүрийн хүрээнд харилцан адилгүй байдаг. Халамжийн хөтөлбөрүүдийн хувьд ялангуяа халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн хөнгөлөлт, тусламжийн зардал тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа ч огцом нэмэгдсэн асуудал байхгүй.
-Та сая халамж авах иргэдийн тоо эрс нэмэгдээгүй гэлээ. Гэтэл яагаад Баян-Өлгий аймагт гэнэт хэт олон хүн халамжийн үйлчилгээ авсан тохиолдолд гарсан юм бэ. Хүн амын тоотой харьцуулсан судалгааг танилцуулж болох уу?
-Ер нь аймаг, дүүргүүдээс тухайн орон нутгийнхаа хүн амын өсөлт болон бусад тоон мэдээлэлтэй уялдуулан дараа жилийн төсвийн саналаа ХХҮЕГ-аар дамжуулан манай яаманд ирүүлдэг. Бидний хувьд орон нутгийн саналыг харгалзан үзэж тухайн жилийн халамжийн сангийн төсвийг боловсруулж батлуулдаг. Батлагдсан төсвийг аймаг, дүүргүүдэд хэрхэн хуваарилсныг ХХҮЕГ-аас тодруулж авах боломжтой.
Яамны зүгээс халамжийн бодлого, хөтөлбөрийн үр нөлөөг үнэлэх хүрээнд нийгмийн халамжийн зарим хөтөлбөрийн төсвийн гүйцэтгэлийг аймаг, нийслэлээр гарган анализ хийж байсан. Тухайлбал, 2019 оны халамжийн сангийн гүйцэтгэлээс харахад Баян-Өлгий аймгаас 5600 орчим хүн нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан байсан. Энэ тоог хүн амын тоотой харьцуулаад аваад үзэхэд хамгийн их хүн амтайд тооцогддог Өвөрхангай, Хөвсгөл аймгуудаас 1.5 дахин их, харин нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хамралттай ойролцоо байгаа юм.
| Д.Гэрэлтуяа: Баян-Өлгий аймгаас 5600 орчим хүн нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг нь бусад аймгийнхаас өндөр тоо |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |