- УЙТГАР ТӨРҮҮЛСЭН МОНГОЛЫН ЯРУУ НАЙРАГЧИД -
Харин Монголын яруу найрагчдыг заримаас нь өнгөцхөн харвал эх орон, эцэг эх, хайр дурлал зэрэг амьдралын бодит энгийн зүйлсийг л байнгын дурдах болжээ.
Гэвч нэгэн цаг үед эх орон, эцэг эх, хайр дурлалыг хамгийн уянгалаг агаад яруу тодоор илэрхийлэн, Монгол хүний оюун санааны сод бүтээл болтол туурвиж чадсан хүмүүс бий. Тэдний уран үгс тухайн цаг үед зохицож, нийтийн сэтгэлгээ төсөөлөлд нийцэж байсан болоод ч тэр үү, төдийгөөс өдийг хүртэл хуучраагүй, үнэ цэнээ алдаагүй иржээ. Өөрөөр хэлбэл цаг үеийн яруу найраг гэж байдаг бололтой. Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч До.Цэнджав Монголын яруу найргийг таван цаг үеийн таван шинэчлэлд хувааж үзсэн байдаг аж. Эхний шинэчлэлийг говийн V догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа хийсэн гэж үздэг бол хоёр дахь шинэчлэлийг XX зууны эхэн үеэр Монгол Үндэстний их яруу найрагч Дашдоржийн Нацагдорж цоо шинэ үзэл санаа, хүн байгалийн хоршил, өвөрмөц содон дүрслэл зэрэг шинэ утга зохиолын хэлийг бий болгосон гэж үзжээ. Энэ мэт цаг үеийг хэлхсээр яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн Монгол үг, хэллэгийн хэвт ёсны сэтгэлгээг эвдэж, үг хоорондын утгат харилцааг сөргөлдүүлэн зөрчилдүүлж, зүйрлэмгүй, адилтгаж болшгүй юмсаас ч утгажилт үүсгэх аргазүйн шинэ төрхийг бий болгосон аж. Үүнээс үзэхэд тухайн хүмүүс цаг үедээ яруу найргийн шинэчлэлтүүдийг өөрсдийн ур, авьяас, мэдрэмжээр бий болгосон нь олон нийтийн хайр хүндэтгэлийг хүлээхэд хүргэсэн.
-ЭЦЭГ ЭХ, ЭХ ОРОН, ХАЙР ДУРЛАЛЫН УЛИГ БОЛСОН СЭДВҮҮДЭЭС САЛАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ-
Шинэ цагийн яруу найрагт тэс өөр үзэл бодол, оюун санааны хувьсгал тээсэн залуучууд байх боловч нөгөө талд туйлширсан сэдэвт яруу найрагчид ард түмнийг уйдааж байна. Цаг үе өөрчлөгдөж, амьдралын бодит юмс илүү өргөн хүрээнд бий боллоо. Тайзан дээр гарахаараа л ээж аав, эхнэр нөхөрөө магтан шүлэглэж “Улиг” болсоор л байх уу.
Зориудаар жишээ аван дурдвал Монгол туургатны яруу найргийн наадам гэгдэх “Ярууслын чуулган-2022” наадамд 21 аймгийн яруу найрагчид өөрсдийн бүтээлийг уншин нийтэд цацжээ. “Эх хэл минь” “Бурхан минь” “Хайр минь” гээд л хэдхэн сэдэв дээр хамаг уран сайхнаараа уншаад ч яруу найраг гэхэд хэцүү. Хэдийнээ үзэгчдийн чихэнд хүрч, дадал болсон үгс, сэтгэлд нь хэзээ ч хүрэхгүй нь ойлгомжтой. Дээрээс нь хэн хүний эвлүүлчихдэг үгсийн чуулган бол яруу найргийн талбар биш гэдгийг уншиж судалж, жинхэнэ гүн утга санааг таньсны үндсэн дээр сая нэг шүлэг эвлэх бизээ. Нэгэн шүлэгчийн нэгдүгээр шатны шалгаруулалтад уншсан бүтээлээс:
Говийнхоо элсэн ширхэгийг тоолж
Голиог нь хүртэл нооллоо
Талынхаа өвсөн ширхэгийг тоолж
Танхил зээрийг дүрэвтэл тоосрууллаа
Хангайнхаа чулууг тоолж
Харгиатай булаг болгоныг амсаж
Халгиайтай нуур бүхэнд нь умбалаа
Жимс самартай моддоо тоолж
Жиргэсэн шувуухайн дууг нотолж
Жилдээ ургах вансэмбэрүүгээ үнэрлэж
Жинхэнэ эзэн нь юм шиг замгаа сөхөж
Загасаа ч тооллоо
гэх мэтээр зорьсон зорилгогүй үгс ар араасаа ундарсаар. Үзэл бодол өөр байж болох ч яруу найргийн төв цэг нэг л зүйлд ижил зорьдог аж. Үнэндээ утга уянга, хэлний шинэ төрх, үг, найруулгын шийдэл зэрэг бие хүний ухаан, сэтгэл зүрхнээс урган гарах мөртүүдээр шүлэг төрдөг атал чухам юуг хэлэх гээд байгаа нь үл мэдэгдэх толгой холбосон мөртүүд энэ мэт байх болжээ. Орчин үеийн яруу найрагчид хэзээнээс уншихыг илүүд үзсээр ирсэн тул сайн бүтээл төрөн гарах нэгэн шалтгаан болдог байв. Харин “Уншихгүй бол сэтгэхгүй” гэж үг бий. Толгой холбосон л бол шүлэг болчихно гэж ямар бурхан нь шивнэснийг ойлгохгүй юм. Эсхүл бусдын л адил эх орон, хайр дурлалаар мөр холбочихвол яруу найрагч болох юм шиг эндүүрсэн байх. Тэдгээр дундаас “Нутаг минь сайхан”
Нутгийн бараа харагдахад
Салхи нь хүртэл илбэж
Нуурынхаа дэргэд очход
Агаар нь хүртэл сэлгэж
Бидрийн голынхоо уснаас амсахад сэргэж
Ийм л сайхан нутагтаа зорин очход сайхан
Тэлмэн нуурынхаа хөвөөнд амарч хонох нь жаргал
Тэгшийн голынхоо усанд шумбаж сэлэх нь баясал
Отгонтэнгэр хайрхандаа очиж мөргөх нь хишиг
Очирваань хайрхан уулаа шүтэж явах нь буян
Ногоо чулуу хад минь мөнхийн домогт уул
Морин туурайгаар тамгалагдсан хүрэн талын хөндий...
Дуртай цаасан дээрээ, дуртай үгээ өрж бичсэн найрагчид эхнээсээ ийн шүлэглэж ярууслын чуулганд бүтээлээ ирүүлжээ. Энэ нь ярууслын чуулганаар дуусахгүй нэгэн хэвшмэл байдал аль хэдийн бий болсныг илтгэнэ.
Монголын уран зохиолын түүхэн өв уламжлал, энэ их түүхийн явцад хөгжиж боловсорч ирсэн уран сайхны туршлагыг уламжлан хөгжүүлэх, салбарлан баяжуулах үндсэн чиглэл зогсолтгүй явах нь залуусын шинэ сэтгэлгээ, уран үгсээс хамааралтай болжээ . Уран зохиолын маргааш нар мандаж, “Улиг” болсон уйтгарт үгсээс хэзээ нэг өдөр хагацана гэдэгт итгэж байна…
| ТУЙЛШИРСАН СЭДЭВТ ЯРУУ НАЙРАГЧДААС АРД ТҮМЭН УЙДАЖ БАЙНА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |