Хил хамгаалах ерөнхий газар Монголын хамгийн олон толгой малтай байгууллагаар шалгараад байна. Отряд, заставуудын малын тоо жилээс жилд өсөж, үржих болжээ. Үүнээс үүдэн хил хамгаалах үндсэн үүргээ умартаж шинээр татагдан ирсэн цэргүүдийг мал хариулах ажилд дайчилдаг болсон аж. Хил хамгаалах ерөнхий газар өөрөө малын суурь ангитай. Төв аймгийн Эрдэнэ сумаас авхуулаад олон анги буй. Тэр дундаа хилийн цэргийн ангиудад малчин цэрэг бий болгож хил хамгаалах биш мал хариулуулахаар дайчлан татдаг гэхэд болохоор байна. Тодорхой хэлбэл, цэргүүдийн гол зорилго хил хамгаалахаас илүүтэй мал маллах болсон гэсэн үг. Цэргийн албанд мордсон залуус хилийн багана, зурвас, улсын хил гэдгийг ч мэдэхгүй шахуу, үхэр, малын хашаа, бэлчээрээс холдож үзэлгүй, саалийн хувингаас салахгүйгээр жилийг барж байна. Тэд цэргийн алба хаах, хил манах гэдгийг үнээ сааж, тугал хариулж, адуу, мал сургах, хариулахаар л төсөөлж байна гэхээр харамсалтай. Хилийн цэргийн ангиуд мал аж ахуйтай болсон бөгөөд цэргүүд сүү сааль саалиар ангиа тасралтгүй хангаж, тоо толгойг нь өсгөж үржүүлдэг гэнэ. Үүнийг нотлох баримт нь, ХХЕГ 2020 онд 80 гаруй мянган толгой мал тоолуулсан бол энэ онд 100 мянга хол давсан малтай болжээ. Гэхдээ “баян” нь дэндсэн, ардын хүүхдүүдийг алба хаалгах биш, мал маллахад зарцалсан хилийн цэргийнхэн цэргийн ангиудыг мах, сүү сүүн бүтээгдэхүүнээр бүрэн хангаж чадаж байна уу гэдэг нь мөн л эргэлзээтэй. Учир нь, цэргүүд өглөөний ундандаа хар цай, талх масло хэрэглэж байх жишээтэй. Харин мах, сүү нь дарга, ажилчдад зориулагдсан байхыг үгүйсгэхгүй.
Хилийн цэрэгт алба хаасан цэргүүд “Хилийн хайчинд цөөхөн явдаг байлаа. Бидний өдөр тутмын ажлын нэг нь мал хариулах юм. Байнга мал хариулна. Хариулахаас гадна цагаан идээ бэлтгэнэ.Гүү, үхрээ саана. Ингээд цагаан идээ боловсруулдаг. Заставын бүх айлуудыг цагаан идээгээр хангах гэж үнээний дэлэн шувтарч, халуунд халж, хүйтэнд хөрж нэгэн жилийг туулдаг байна.
-ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР 100 ГАРУЙ МЯНГАН ТОЛГОЙ МАЛТАЙ-
Хил хамгаалах байгууллага 100 гаруй мянган малтай. Хилийн анги бүр мал аж ахуй эрхлэн, алба хаагчдын хүнсний хэрэгцээг хангах, орчин үеийн мал аж ахуйн шинжлэх ухаан технологийн дэвшлийг ашиглан өндөр ашиг шимт малын тоо толгойг олшруулах, авах ашиг шимийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж буй талаар олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Мөн ХХЕГ, Монголын үндэсний мал эмнэлгийн холбоо, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран энэ оны тавдугаар сарын 13-20-ны өдрүүдэд Монгол Улсын мал эмнэлгийн төв лаборатори болон ХХЕГ-т сургалтыг зохион байгуулж хилийн 26 ангийн 50 гаруй хөдөө аж ахуйн албаны дарга, малын их эмч мэргэжилтэй мал зүйчид оролцсон байна.
Одоогоор Хил хамгаалах ерөнхий газар хэдэн малтай нь улсын нууцад ордог хэмээж байгаа хэдий ч олон нийтийн сүлжээнд албан хаягаар нийтэлснээр 80 гаруй толгой малтай гэнэ. Түүнийг нь уналга эдэлгээнээс гадна ямар зорилгоор өсгөж үржүүлдэг талаар ямар нэгэн мэдээлэл иргэдийн дунд хомс байдаг. Тэгвэл Хил хамгаалах ерөнхий газрын мал маллагааны цэргүүдийн дунд аварга саальчин, ногоочин, малчин зэрэг байхаас гадна мөнгөн төлийн эзэд байдаг байна. Тухайлбал “Цөөвөр” хэмээх XVII жарны цагаагчин үхэр жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан Хил хамгаалах байгууллагын хөдөө аж ахуйн 2020 оны үйл ажиллагааны үр дүнгээр хилийн 0168 дугаар ангийн хөдөө аж ахуйн алба “Аварга алба”-аар шалгарчээ. Мөн Хилийн 0245 дугаар ангийн хөдөө аж ахуйн албаны дарга, хошууч Ш.Хүрэлбаатар “Аварга мэргэжилтэн”, хилийн 0164 дүгээр ангийн малын суурийн ахлагч, ахлах ахлагч Р.Батсуурь “Аварга малчин”, хилийн 0146 дугаар ангийн саальчин Д.Саруултуяа “Аварга саальчин”, хилийн 0257 дугаар ангийн ногоочин Н.Цэрэндорж “Аварга ногоочин”, хилийн 0108 дугаар ангийн малын суурийн ахлагч, ахлагч Э.Дүгэрсүрэн “Мөнгөн ботгоны эзэн”, хилийн 0285 дугаар ангийн агтны суурийн ахлагч, дэд ахлагч О.Батчулуун “Мөнгөн унаганы эзэн”, хилийн 0132 дугаар ангийн малын суурийн ахлагч, ахлагч М.Энхбаяр “Мөнгөн тугалны эзэн”, хилийн 0184 дүгээр ангийн малын суурийн ахлагч, ахлах ахлагч Б.Төмөрбаатар “Мөнгөн хурганы эзэн”, хилийн 0311 дүгээр ангийн малын суурийн ахлагч, ахлах ахлагч Х.Серикболат “Мөнгөн ишигний эзэн”-ээр тус тус шалгарч байжээ. Үүнээс гадна Хилийн 0166 дугаар ангийн гэрээт хилчин, ахлах түрүүч Г.Лувсандондов “Сайн малчин гэрээт хилчин” болсон байна. Түүнчлэн Хил хамгаалах байгууллагын хэмжээнд 2020 оны жилийн эцсийн мал, амьтдын тооллогоор хилийн 28 ангийн 188 суурьт 82087 толгой мал, 17 ангийн туслах аж ахуйд 404 толгой амьтан тоологдсон байна. Үүнээс төллөх насны 31.564 толгой эх малаас 23.444 толгой төл хүлээн авч 98.5 хувьтай бойжуулсан гэх албан мэдээлэл байгаа юм.

-ЦЭРГИЙН АНГИЙН УДИРДЛАГУУД ЦЭРГИЙН АМЬ, ЭРҮҮЛ МЭНДЭЭР МАЛАА ХАРУУЛЖ, ӨГСГӨЖ, БАЯН БОЛЖ БАЙНА-
Хилийн цэргийнхэн байлдагчдыг зарцалдаг гэдэг нь зүгээр ч нэг яриа биш. Тэд олон аавын хүүг мал хариулж, ажил сургах нэрийдлээр эрэмдэг, зэрэмдэг болгож байгаа. Хамгийн сүүлийн жишээ дурдахад, Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь хилийн 0168 дугаар ангид 2020 оны нэгдүгээр ээлжээр Өмнөговь аймгаас татагдан ирсэн байлдагч Х 2021 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 22:00 цагийн орчимд амиа егүүтгэсэн хэрэг гарсан байдаг. Байлдагч Х нь цэргээс халагдахад долоо хоног дутуу байсан бөгөөд малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан билээ. Амиа алдсан байлдагч Х “Малаа эргээд ирье” хэмээн гараад малын хашаанд хоолойгоо боомилсон байдалтай олдсон байдаг. Ажил сургахын хажуугаар харж хандаж, сургаж байх ёстой дарга нар нь хайхрамжгүй хандсаны улмаас 20-хон настай байлдагч амиа алдаж, ар гэрийнхэн нь цогцсыг нь аваад гэр рүүгээ явж байлаа.
Үүгээр ч зогсохгүй хоёр ч эрүүл саруул цэргийн албанд мордсон хоёр байлдагч тахир дутуу болж, эмнэлгийн орон дээр үхэл, амьдралын заагт тарчилж байна. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард Говь-Алтай аймгийн Төгрөг сумаас Алтан суманд байрлах хилийн 0214 дүгээр ангид цэрэгт татагдсан байлдагч А.Алтангэрэл хүзүү нь хугарч, нуруу нь бяцарч, хөл, гар нь мэдээгүй болсон байдаг. Тэрбээр тус ангийн байлдагч н.Дагвадоржтой барилдаж, хүнд бэртсэн гэх. Байлдагчийн аавын хэлснээр “Гэмтэл согог судлалын үндэсний төвд 20 гаруй хоног эмчлүүлж байна. Яаралтайгаар хэд хэдэн удаа хагалгаанд орж, хүзүүгээ хоёр удаа хадуулсан. Хүзүү нь хугарч, нуруу нь бяцарсан. Хүү минь насаараа асаргаанд байхаар боллоо. Ганц хүүгээ эрүүл саруул цэргийн албанд явуулсан шүү дээ. Хүзүү нь хугараад машинд хүлүүлж, 1500 км туулж Улаанбаатар хотод очсон. Хүү минь тухай үед үхэр сааж байсан юм билээ. Гэтэл нэг байлдагч барилдъя гэж шалсаар байгаад хүүг минь унагаж, хүнд бэртээсэн” гэж харамсал дүүрэн ярьсан юм.
авын хүүгийн амь, хоёр байлдагчийн эрүүл мэндээр малаа маллуулж, хэдэн мянга болгож өсгөж байна
Мөн төд удалгүй буюу наймдугаар сарын 11-нд Сүхбаатар аймгийн Онгон сумын хилийн цэргийн 0184 дүгээр ангийн заставын малчин цэрэг байлдагч Б мориноос унаж бэртсэн хэрэг гарсан байдаг. Байлдагчийн биеийн байдал муу байгаа бөгөөд түүнийг ГССҮТ-д нисдэг тэргээр авч ирж, эмчилгээ хийж байгаа. Ердөө гуравхан жишээг дурдахад ийм байна. Хилийн цэрэг ганцхан жилийн хугацаанд нэг аавын хүүгийн амь, хоёр байлдагчийн эрүүл мэндээр малаа маллуулж, хэдэн мянга болгож өсгөж байна. Угтаа бидэнд хилийн цэргийн байгууллагын баян, ядуу, мал сүрэг нь хэдэн мянга болж өсөх нь огтхон ч хамаагүй. Харин байлдагч, залуучуудын минь амь, эрүүл мэнд юу юунаас илүү чухал билээ.
| ХХЕГ МОНГОЛЫН ХАМГИЙН ОЛОН МАЛТАЙ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЧ, ЦЭРГҮҮД ХИЛЭЭ МАНАХ БИШ МАЛ ХАРИУЛДАГ БОЛЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |