Суррон унаад өөд, уруугүй давхилдах хүүхдүүдийн амийг хэн хариуцаж, ямар зохицуулалт хийх вэ. Хөл нь газар хүрэхтэй үгүйтэй дэнчигнэсэн хүүхдүүд баруун, зүүнгүй шахаж, дараад л урд, хойгуур нь сүлжиж, урсгал сөрж давхиад л жолооч нарыг мөн ч тэвдүүлж байна даа. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”, “Хүннү-2222”, “Маршл таун”, “Ривер гарден”, “Зайсан” хавиар цахилгаан дугуйтай хүүхдүүд бөөгнөрч, түгжрэл багатай автозамаар уралдаж, унаагаараа гайхуулдаг моод хүүхэд, залуучуудын дунд дэлгэрчээ. Цахилгаан дугуйгүй бол найз нь биш мэт бусдадаа жийгдэж, цахилгаан дугуйгаас болж хүүхдүүдийн харилцаа өөрчлөгдөж байгаа гэдгийг эцэг, эх, багш нар нь онцолж байгаа юм.

Тийм учраас хүүхдүүд найздаа гологдохгүй, ангийнхантайгаа салхилж, бусадтай ижилхэн дугуйтай байхын тулд аав, ээждээ сайн хүү байхаа амлаж, өдөр бүр цахилгаан дугуй авч өгөхийг шаардаж, шалгаадаг болжээ. Ялангуяа 9-12 дугаар ангийн хүүхдүүд цахилгаан дугуйнд жинхэнэ донтож, “Болно, бүтнэ, багтана” гээд л автомашины дундуур шахаж орох зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, бусдыг болон өөрийгөө хохироох эрдсэл бий болгож байгаад гол асуудал бий.

Хүүхдээ А үсэг болгохын тулд авлига өгдөг мөнгөтэй эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэнд, амь амьдралыг нь бодож ч үзэлгүй “Миний хүү бусдын хүүхдээс дутуу явж болохгүй. Цахилгаан дугуй уна” хэмээн өөгшүүлж санасан бүхнийг нь авч өгдөг юм байлгүй. Зарим нь аав, ээжийнхээ мөнгөгүйн зовлонг мэдэхгүй өдөр, шөнөгүй суррон “Авч өг” хэмээн нэхэж, уйлж унжсаар дийлдэг гээд л гэр бүлийн маргаан үүсч байгаа нь гарцаагүй. Олон нийтийн сүлжээгээр “Хүүдээ суррон авч өгөх гэсэн юм. Суррон ямар үнэтэй вэ” гэсэн сэтгэгдэл, зарууд дүүрэн байлаа.
Эцэг, эхчүүд 14, 15 настай хүүхэддээ “Замын хөдөлгөөнд оролц” гээд цахилгаан дугуй авч өгөхдөө юу боддог бол. Өсвөр насныхны имиж, гангараа болсон цахилгаан дугуйг хэн бүхэн унах боломжгүй гэдгийг мэдсээр байж хүүхдээ буруу эрхлүүлж, толгойг нь илдэг тэдний буруу. Хүүхдүүд сурронтой болсон. Унаад сурчихлаа гэж хөөрч байхдаа алхаж, гүйж байгаа хүүхдээ салхилуулж яваа ээжүүдийг, скүүтертэй нэгнийгээ дайрчих шахаад эсвэл автомашинд шүргүүлчих гээд байдаг нь хамгийн эрсдэлтэй асуудал болж байгаа юм. Тиймээс хүүхэддээ энэ төрлийн унаа авч өгсөн, авч өгөхөөр төлөвлөж байгаа эцэг, эхчүүд анхааралтай байж, хүүхдийнхээ болон бусдын амийг хамгаалах, аюулгүй байлгах нь чухал үүрэг байдаг.
.jpg)

14-18 насныхан цахилгаан дугуйг ихээр унаж байна. Замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй хүүхдүүд цахилгаан дугуйтай замын хөдөлгөөнд оролцох нь бусад жолооч нартай хүндрэлтэй байгаа тухай жолооч нар ярьсан юм. Тодруулбал, жолооч Н “Зайсангийн автозамаар явж байтал хажуу талаас сурронтой хүүхэд орж ирээд арай л дайруулчихсангүй. Би их сандарлаа. Харин нөгөө хүүхэд юу ч болоогүй юм шиг давхиад явсан. Унадаг дугуйг дугуйн замаар болон автозамын нэгдүгээр эгнээгээр зорчих боломжтой. Харин мотоцикл автозамаар зорчих зориулалттай байдаг. Жолооч нар толиндоо сайн харахгүй бол хэцүү болсон байна. Суррон дуугүй учраас заримдаа толинд хараад ч нэмэргүй юм. Хүүхдүүд явган хүний замаар явж байгаад хажуугаар гэнэт хурдтай орж ирдэг. Замын хөдөлгөөний дүрэм мэддэггүй, мэдсэн ч зөрчдөг жолооч нараас гадна сурронтой хүүхдүүд мөргүүлчих гээд хэцүү юм. Бас хүүхдүүд дугуй, мотоцикл унаж, замын хөдөлгөөнд оролцож байхдаа чихэвч зүүдэг. Үүнийг хатуу хориглох хэрэгтэй” гэсэн юм.

Суррон 6-12 насныхан, 12-с дээш насныхан унах үндсэн хоёр төрөлтэй байдаг. Сурроны сүүлийн үеийн загвар ямар үнэтэй байгаа талаар “Суррон монголиа” гэх цахим худалдааны дэлгүүрийн эзнээс тодрууллаа. Тэрбээр “12-с доош насныхан унах боломжтой суррон 9.5 сая, 12-с дээш насныхан унах боломжтой нь 11 сая төгрөгийн үнэтэй байгаа. Манайх Хятадаас оруулж ирдэг. Манайд дэлгүүрт зарж байсан загварууд дууссан. Зургадугаар сард ирнэ. 2022 оны шинэ загвар өмнөх оны загваруудтайгаа ижил. Гэхдээ электроникийн сайжруулалт нь шинэчлэгдсэн. Сурроныг ихэвчлэн хувь хүмүүс цахимаар зардаг. Олон нийтийн худалдааны төвд байддаггүй” гэлээ. Суррон нь загвараасаа шалгаалж 60-100 км/ц хурдалдаг байна. Тиймээс өсвөр насны хүүхдүүд бартааны хөнгөн цахилгаан дугуй буюу сурроныг унах аюултай.

Хүмүүс суррон түрээслэхдээ барьцаанд нь 100 мянган төгрөг, иргэний үнэмлэх хураан авдаг байна. Харин 24 цагаар түрээслэхдээ 200 мянга, 48 цаг нь 350 мянган төгрөгийн үнэтэй байдаг аж. Мэдээж, эвдэлж, гэмтээвэл түүнийгээ төлөх нөхцөлтэйгөөр түрээсэлдэг байна.

Хүүхэд, залуусын хэрэглээ болсон цахилгаан дугуйны асуудлыг яаралтай шийдэж, тодорхой шаардлага тавих хэрэгтэй гэдгийг жолооч нар онцгойлон анхааруулж байгаа юм. Харин цахилгаан дугуйтай салхилдаг, хичээлдээ явдаг, хувийн ажлаа бөөцийлдөг өсвөр насныханд ямар шаардлага тавьж, анхааруулдаг талаар ТЦА-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодруулсан юм.
-Сүүлийн үед өсвөр насныхан цахилгаан дугуйтай замын хөдөлгөөнд оролцдог боллоо. Үүнд ТЦА-аас ямар хяналт тавьж байна вэ?
-Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хяналт тавьдаг. 0-10 хүртэлх насны хүүхдүүд унадаг дугуй болон явган хүний зам дээр заавал асран хамгаалагчтайгаа явах ёстой байдаг. Харин 10-14 хүртэлх насныхан зөвхөн унадаг дугуйн зам дээр хөдөлгөөнд оролцох боломжтой. 16-18 насныхан унадаг дугуйн зам байхгүй бол зорчих хэсгийн баруун талаар хөдөлгөөнд оролцож болно” гэж замын хөдөлгөөны дүрэмд заасан байдаг. Унадаг дугуйтай автозамын хөдөлгөөнд оролцож байгаа бол саадыг тойрохоос бусад тохиолдолд зүүн гар талын эгнээ рүү орохыг хориглодог. Сүүлийн үед хүүхдүүд автозам болон унадаг дугуйн замаар маш их хөдөлгөөнд оролцож байна. Энэ үед хүүхдийн аюулгүй байдал хамгийн чухал байна. Иймд эцэг, эхчүүд болон замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.
-Цахилгаан дугуй унадаг хүүхдүүдийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хянадаг уу?
-Цагдаагийн байгууллагаас шөнийн цагаар хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгахаас гадна насанд хүрээгүй хүүхдүүд унадаг дугуй, скүүтер, ролктой явж байвал асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэхийг шалгадаг. Замын хөдөлгөөний дүрмийн 25.1-т зааснаар урдаа саарал цацруулагчтай, хойноо улаан, хоёр талдаа улбар шар цацруулагчтай байвал зохино гэж заасан байдаг. Мөн замын хөдөлгөөний дүрмийн 25.2-т шөнийн цагаар дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байгаа бол гэрэл ойлгогч хантааз өмсөх ёстой байдаг. Хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөж, торних, тоглож наадах эрхтэй. Гэхдээ эцэг, эхчүүд хүүхдээ унадаг дугуй скүүтертэй тоглуулахдаа аюулгүй байдлыг нь хангаж, хяналтаа сайжруулах ёстой.
-Цахилгаан унадаг дугуйгаар унадаг дугуйн замаар зорчиж болох уу?
-Цахилгаан унадаг дугуйг стандарт нормынхоо дагуу гудамж, замын хөдөлгөөнд оролцоход хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг ТЦА-аас холбогдох мэргэжлийн байгууллагуудад санал хүргүүлсэн. Цахилгаан унадаг дугуй нь мотоциклын түвшинд байх уу үгүй юу гэдгийг мэргэжлийн байгууллага тогтооно. Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хөдөлгөөний аюулгүгй байдлыг хангах чиглэлээр ажиллаж, хяналт тавьж байгаа. Мөн төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эхийн зөвлөл, ЕБС-уудад нөлөөллийн ажил зохион байгуулж байгаа. Гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа цахилгаан унадаг дугуйн техникийн дүгнэлтийг Автотээврийн үндэсний төвөөс гаргах ёстой.
-Он гарснаас хойш хэчнээн хүүхэд дугуйтай осол гаргасан байна вэ?
-Оны эхний дөрвөн сарын байдлаар унадаг дугуйтай холбоотой 14 осол бүртгэгдсэн. Үүний найм нь бага насны хүүхэд гэрийнхээ ойролцоо унадаг дугайтай явж байгаад осолд орсон байдаг. Өнөөдрийн байдлаар цахилгаан унадаг дугуй, скүүтер, ролктой явж байгаад осол гаргасан тохиолдол бүртгэгдээгүй байна. Хүүхдүүд сурронтой автомашин сүлжих, замын урсгал сөрөх, хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа нь замын хөдөлгөөний дүрмийн 25.2, 25.3 зэрэг заалтыг зөрчиж байгаа юм. Үүнд тээврийн цагдаагийн албанаас хяналт тавьж ажиллаж байгаа. Гудамж замд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцож байвал эцэг, эх асран хамгаалагчтай нь холбоо барьж хүлээлгэн өгч байгаа. Мөн хамгаалалтын малгайгүй, зөрчих хэсгийн зүүн хэсэгт орсон, тээврийн хэрэгслийн голоор явж буй нөхцөлд уулзвараас гаргаж, унадаг дугуйн зам болон явган хүний замаар аюулгүй байдлаа хангаж явахыг зөвлөж байгаа. Мөн хүүхэд багачуудад мэдээлэл өгөх боломжтой хороо, СӨХ, эцэг, эхийн зөвлөл, сургууль, Боловсролын ерөнхий газраар дамжуулж замын хөдөлгөөнд оролцохдоо анхааралтай, зөрчих заавар зөвлөмж хүргүүлсэн. Үүний дагуу бүх шатны боловсролын байгууллагат цахилгаан унадаг дугуйг зөв ашиглах зөвлөмж бичиг хүргүүлж байгаа” хэмээсэн юм.
| ӨСВӨР НАСНЫХАНЫ УНАДАГ ЦАХИЛГААН ДУГУЙГ ХОРИГЛОЁ |
|
Дүүжин замын тээврийн төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
2026-03-03 11:15:18
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1735 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-03 10:52:10
Х.Алимаа дэлхийн зургаан их марафоноос “Зургаан од” медаль хүртжээ
2026-03-03 10:33:15
Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ
2026-03-03 09:53:00
МУБИС-ийн БТС-ийн “Судлаач-Оюутан-2026” эхэллээ
2026-03-03 07:20:00
МАК” компани “Энх-Мэнд” үндэсний хөтөлбөрийг 21 аймаг хэрэгжүүлнэ
2026-03-03 07:10:00
БОДОЛ ДЭЛГЭЦНЭЭ АМИЛАХ МӨЧ…
2026-03-03 07:00:00
“60 ТЭРБУМ”, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ЯЛЛАГДАГЧИД УЛС ТӨРД ЭРГЭН ИРЭХЭЭР МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-03-03 07:00:00
Ц.БЯМБАЖАВ: ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ ХАНАН ДЭЭРЭЭ СИЙРҮҮЛЧиХЭЭД ЭХ ОРНООРОО БАХАРХАЖ БАЙГАА ГЭР БҮЛҮҮДИЙГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН
2026-03-03 07:00:00
Ж.БАЯНМӨНХ: Бусдад туслахын тулд илүү ихийг судалж, мэдэх, суралцах шаардлага урган гарсан
2026-03-03 07:00:00
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
2026-03-03 07:00:00
ХОВДОД Б.ПҮРЭВДОРЖИЙН “ХААНЧЛАЛ” ЭХЭЛЖЭЭ
2026-03-03 07:00:00
ОХУ-д суралцагч Монгол оюутны чуулга уулзалт болжээ
2026-03-03 00:00:00
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |