Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хоёр сая гаруй хүн амтай, нийт хүн амын талаас илүү хувь нь хотод амьдардаг. Энэ хүн ихтэй хотын хувьд машин зам нь түгжрээтэй, эмнэлэг нь ачаалал ихтэй, сургууль нь багтаамж хэтрэлттэй гээд олон асуудал дунд “92 хувь нь аз жаргалтай амьдардаг” гэсэн тоон үзүүлэлттэй байгааг нийслэлийн удирдлагууд танилцуулж байсан билээ. Гэтэл гэрээсээ гараад хотын гудамжаар алхах үед аз жаргалтай амьдрах нөхцөл 92 хувь бус, алхаж яваад аюулд өртөх магадлал нь 92 хувь байгаа мэт санагдана. Учир юу вэ гэвэл Монгол Улсад явган хүний замын асуудлыг хүн бүр мэддэг ч шийддэггүй, шийдсэн ч түрхэн зуурын “нүд хариулсан” засварын ажил хийдэгтэй холбоотой юм. Зам дээр тавьсан чулуун хавтан нь хагарч гэмтсэн, цөөн хэд эсвэл бүр тэр чигтээ хөрснөөс яарагдаж хаягдсан, явган хүний замын дунд нүх ухсан гэх мэт тоочоод байвал дуусахгүй их асуудалтай. Хөгжиж буй хотын иргэд хавар намрын улиралдаа шавар, шороо болоогүй гуталтай явна гэж харин ч нэг байхгүй дээ. Зам засах гэсэн эсвэл зүгээр л тэнд шалтгаангүй үлдсэн хэсэг сул шороо тав алхахад л ямар ч сайхан гутлыг бор, саарал тоосоор будаж, шавар нь таны гуталд дахин нэг зузаан ул нэмнэ. Дээрээс нь эвдрэлтэй явган хүний зам дээр зогссон автомашин,тэг дунд нь хийсэн муу усны нүх гээд явган хүний замыг аюултай, тухгүй болгож байгаа олон асуудал бий.
.jpg)
Сайд дарга нарын үзүүлэн зургаас харсан, үзэмжийг нь харж сонгосон гялтганасан сайхан боржин чулуун зам бий. Энэхүү үзэмж төгөлдөр явган хүний зам өвлийн улиралд иргэдийн хувьд үнэгүй мөсөн гулгуурын талбай болдог. Хэчнээн орсон цасыг нь шүүрдээд ч толь шиг гялтганах зам дээр иргэд нэг нэгээрээ халтирч унацгаана. Өвлийн улиралд хараагүй хүнд зориулсан хөтөч хавтан дээр өдрийн цагаар нүд нь хардаг хүн ч халтирч унаад гэмтлийн эмнэлэгт үзүүлэх хүний оочир нэмнэ. Анхны цас орсон мөчөөс эхлэн ГССҮТ-д халтиргаанаас болж хөл , гар нь хугарсан, тархи нь доргиж гэмтсэн иргэдийн цуваа тасрахгүй.
.jpg)
Харин зуны улиралд энэ тэнд ухсан нүх, сул шороон зам дээр жинхэнэ ”уртын харилтын тэмцээн” болно. Борооны дараах тогтоол усан дээгүүр эм, эр хүүхэд хөгшидгүй харилгацгаана. Зарим эцэг эхчүүд үсэрч чадахгүй балчир үрээ тэврээд нарийхан замын дунд үүссэн тогтоол ус, шавхай дээгүүр үсэрцгээнэ. Тэвэрт нь байх жаалууд асуудлыг нь бус энгэрт нь тэврүүлж хэсэгхэн хугацаанд өндөрт гарсандаа баярлацгаах бол эцэг эхчүүд нь өөрөө шавхай дээр нь халтирахгүй, тооцоо алдаж усан дээр гишгэхгүй , жаахан хүүхдээ тэврээсээ унагаахгүйн тулд физикийн хичээлээс таталцлын хуулийг хүртэл санаж тооцоолох хэрэгтэй болно. Зарим иргэд хажуугаар нь хурдтай өнгөрөх машины хэсэгхэн завсрыг хайж тогтож үлдсэн усыг тойрно.
Явган хүний замын стандартад чанарын шаардлага дунд 3.2.2.3 дугаар заалт буюу "Явган хүний зам нь явган хүний зорчих чөлөөний нэг хэсэг бөгөөд зөвхөн явган зорчигчдод зориулсан байна. Энэ нь ялангуяа харааны бэрхшээлтэй хүмүүс аюулыг тойрч гарах, мэдрэх боломжгүй байдаг учир саад тотгор болох ил цухуйсан мөргөцөг зэрэг зүйлээс бүрэн чөлөөтэй байна. Явган зорчигчдын замын хамгийн бага өргөн 1500 мм байх бөгөөд энэ нь хоёр зорчигч зэрэгцэн явах эсвэл зөрөх тохиромжтой хэмжээ юм” гэсэн нэг заалт бий. Гэтэл тухайн заалт дээр байгаа “Явган хүний зам нь явган хүний зорчих чөлөөний нэг хэсэг бөгөөд ЗӨВХӨН явган зорчигчдод зориулсан байна” гэсэн заалтын автомашины зогсоолгүй газарт зогсоол хайсан жолоочид автомашин аа тавьснаар зөрчиж байна. Нарийнхан замын тэг голд байрлуулсан машиныг тойрч гарах гэж иргэд ногоон байгууламж эсвэл автомашины зам дээр хөл тавих хэрэг гарна. Насан хүрсэн иргэд эвийг тааруулаад аюулгүй гарч болох ч балчир үрс нь хэрхэн цааш явах ухаанаа ойлгохгүй зогсоцгооно. Манай улсын хувьд зай завсаргүй барьсан барилга, түгжрэл шийдэх гэж сунгасан машин замын дундуур хэсэг гарсан сул талбайн нарийнхан хэсэгт ногоон байгууламж, дугуйн зам, явган хүний замыг цогцоор нь шийддэг гайхалтай улс билээ. Хажуугаар явсан машин салхи татуулаад өнгөрөх нь мэдрэгдэх хэмжээний ойрхон машин замтай ч хүчтэй салхилахад л нураад унамаар төмөр хашаагаар хааж явган хүний замыг тусгаарлана. Харин дугуйн замын төсвийг маш хялбараар шийдсэн шийдэл бий. Багадаа үздэг байсан “Рат Мат хоёр” хүүхэлдэйн кинон дээр бүтэлгүй хоёр найз нэг юм хийж бүтээхдээ бүтэн байгаагаа эвдэж, дахиад эвдсэн зүйлээ янзлах арга хайдаг талаар гардаг байсан юм. Монгол Улсад тус хүүхэлдэйнээс санаа авч дугуйн замыг бүтээсэн гэлтэй. Угаас иргэд зөрөх гэж хэсэг “мунгинадаг” нарийхан явган хүний замын талыг өөр өнгөөр будаж, дугуй унаж байгаа хүний зураг нааж түүнийгээ дугуйн зам хэмээгээд гайхалтай амжилт хийсэн мэт нээлт хийж байсан юм даг.
.jpg)
Энэ зам дээр тэргэнцэртэй иргэд хэрхэн зорчдог талаар дурдаад ч илүүц биз. “Нүгэлд нүд дасна” гэдэг шиг иргэд нь өдөр бүр эвдэрсэн замаар алхсаар асуудалд дасаж, шийдвэр гаргах түвшний хүмүүс нь явган хүний замын эвдрэлийг авч хэлэлцэхээ больжээ. Ингэж олон жилийн турш засвараас, засварын хооронд явсаар явган хүний замын эвдрэл гэмтэл цаашдаа ч бүрэн шийдэгдэх эсэх нь тодорхойгүй. Жил бүр явагддаг явган хүний замын засварын ажил энэ жил ч хийгдэнэ. Харин зассан зам нь хэр үр дүнтэй байх нь эргэлзээтэй.
.jpg)
| ХӨНДӨХ СЭДЭВ: "Уран гулгалт"-ын улирал дуусаж, "уртын харайлт"-ын улирал эхэллээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |