Монголчууд шахмал түлшээр түлдэг болоод яг 17 сар болжээ. Харамсалтай нь, энэ богино хугацаанд хэдэн зуун мянган хүн угаарын хийд хордож, 20 гаруй хүн амиа алдаад байна. Өөрөөр хэлбэл, 17 сарын хугацаанд сард 1-2 хүн амиа алджээ. Түүхий нүүрс түлдэг байсан өмнөх түүхийн хугацаанд жил гаруйхны хугацаанд, бүр эмгэнэлт үйл явдал л биш бол ингэж үй олноороо угаартаж, 20-30-улаа угаарын улмаас амиа алддаггүй байлаа.
Засгийн газрын үүрэг даалгаварыг үг дуугүй биелүүлэгчид болон албаныхан “Түлшээ буруу түлснээс иргэд угаартаж, амиа алдаж байна” гэх гэнэн бөгөөд доромж хариултыг тоть шиг давтсаар жил гаруйн хугацаа өнгөрчээ. Доромж гэсний учир нь монголчуудын хамгийн сайн чаддаг зүйлийн нэг нь гал түлэх. Учир нь аргал, мод, түүхий нүүрс гээд бүх цагийн үед жилийн дотор ийм олноороо амь эрсдэж, эрүүл мэндээрээ хохиролгүй галаа түлж амьдарсаар ирсэн билээ. Гэвч шахмал түлш түлж эхэлснээс хойш угаартсан иргэдийн тоо хоног тутамд өсөх боллоо. Үүний цаана ямар учир байна вэ.
“Тавантолгой түлш” төдийгүй төрийн бусад байгууллагынхан өмөөрөөд байгаа болохоос биш шахмал түлшний барьцалдуулагч бодисыг хүний биед хортой хэмээн учир мэдэх хүмүүс цөөнгүй удаа дуугараад амаа “бариулсан”.
Өнгөрсөн онд хэдхэн хоногийн дотор 200 гаруй хүн угаартаж, долоо хоногийн дотор зургаан хүн угаарын улмаас амиа алдахад барьцалдуулагч бодисыг чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлуулахаар урд, хойд хоёр хөршийн лабораторид илгээж байв. Лабораторийн шинжилгээний хариу хүний эрүүл мэндэд хоргүй, стандартын шаардлага хангасан бодис хэмээн гарч байсан ч ард түмний эргэлзээ, үл итгэх байдал өнөөдрийг хүртэл байсаар байна.
Учир нь, гуравхан хоногийн өмнө таван настай хүүхэд угаартсаны улмаас амиа алдаж, хамт байсан 21 настай залуу эмнэлэгт ухаангүй хоёр хоносон билээ. Энэ нь уг бодис ямар нэгэн байдлаар хүний биед хор хөнөөлтэйг илтгэж байгаа ч холбогдох албаныхан үгүйсгэсээр, өнөөх л “Галлагаа буруу хийснээс” хэмээх үлгэрээ ярьсаар байгаа билээ.
Уг түлшийг хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулахааргүй бодис ялгаруулдаг гэдгийг нотлуулах өөр нэг арга байна. Тэр нь манай урд, хойд хөрш бус Европын аль нэг орны лабораторид шинжлүүлэх. Учир нь, тэд агаарын бохирдлоос аль эрт салж чадсан, лабораториуд нь ч хэн нэгний нөлөө орохоогүй хэмжээний тулхтай, шударга байж чадахаар байж мэдэх юм. Ингэж хэлсний учир нь, Өнгөрсөн өвөл манай сэтгүүлч шахмал түлш борлуулах цэгээс нэг шуудай түлш худалдан авч, нэгэн лабораторид шинжлүүлэхэд “Хариуг нь уншиж, дүгнэлт гаргах эрх бүхий албан тушаалтан нь Тавантолгой түлш компанийн зөвлөх байсан билээ. Иймд улсын лабораторийн мэргэжилтэнд уг дүгнэлтээ уншуулахаар очиход “Энэ дүгнэлтийг хийсэн хүн манай багш байна аа.
Би тэгэхээр өөр юм ярьж болохгүй. Ер нь ингэхэд хэн энэ түлшийг шинжлүүлэх эрх өгсөн юм бэ, чамд” хэмээн өрөөнөөсөө гаргаж байсан удаатай. Өөрөөр хэлбэл, Монголын хэмжээнд шинжлэх, дүгнэх систем нь нэг л хүний гараар ордог. Тэр эрх бүхий хүн нь шахмал түлш борлуулж буй “Тавантолгой түлш” компанийн зөвлөхөөр ажилладаг. Тэгэхээр эндээс ямар ч тохиолдолд нэг л хариу буюу “Стандартын шаардлага хангасан, сайн түлш” гэсэн хариу сонсоно гэсэн үг. Тиймээс шахмал түлшийг хүний эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл учруулах бодис агуулсан уу, үгүй юү гэдгийг Европын холбооны аль нэг улсын төв лабораториор шинжлүүлье.
Шахмал түлштэй холбоотой угаарын хэргүүд ар араасаа бүртгэгдэж, арваад хүний амь нас хохирсны дараа хэвлэл бүхэн шахмал түлшинд аюулын харанга нуугдаж байна хэмээн бичиж эхэлсэн нь Ерөнхий сайд тэргүүтэй түүний хань хамсаатнуудыг ичгэвтэр байдалд оруулсан. Иймд тэд эхлээд хэвлэлийнхний амыг барих арга хэмжээ яаралтай авч байв. Тодруулбал, тухайн үеийн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн Цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газарт хандан Засгийн газраас хэрэгжүүлж байгаа сайжруулсан түлшний талаар санаатайгаар худал мэдээлэл тараасан иргэн, аж ахуй нэгжийг холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахыг үүрэг болгож байлаа.
Үүний дараагаас хэвлэлийнхэн ч торгуулахаас эмээн энэ асуудалд оролцох нь эрс багассан гэж болно. Өөрөөр хэлбэл, төрөөс шахмал түлшийг хортой, эсвэл хүний биед сөрөг нөлөө учруулж байгааг зарласан, илчилсэн хэнд ч хуулийн хариуцлага тооцохоо зарлаж, түүгээрээ айлган сүрдүүлж чадсан гэсэн үг. Тийм ч учраас хэвлэлийнхэн төдийгүй монголчууд өнөөдөр угаартаж нас барсан иргэдээ тоолохоос өөрийг хийж чадахгүй сууна.
.jpg)
| Шахааны шахмал түлшний барьцалдуулагч аминд халтай юу |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |