Минжийн хангайн хилчид хууль бусаар хандгай агнасан хулгайн анчдыг илрүүлжээ. Хулгайн анчид алт хайх зорилготой Минжийн хангай руу явсан гэх. Хангайн гүн рүү орж чадахгүй, алт олохгүй болохоор нь хүдэр, хандгай агнаж байгаад газар дээрээ хилчдэд баригджээ. Бүрэн тоноглосон автомашинтай хулгайн анчдыг Минжийн хангайн хилчид илрүүлж, цагдаагийн газар шилжүүлсэн байна. Хилчид хулгайн анчдаас амьтдаа хамгаалж, хууль бус анчдыг илрүүлдэг гэнэ. Ойд хандгайн цавчаа гэж айхтар зүйл байдаг гэх. Заставын дарга Б.Мөнхтүвшин “Хандгай руу хэр баргийн амьтан дайрахгүй. Хандгайн цавчаанд орсон ямар ч амьтан амьд үлдэхгүй. Тэр том амьтны хурц ирмэгтэй туурайнд өртвөл тас татуулах нь тодорхой биз. Амьтад хандгайн цавчаанаас айж явдаг гэх юм билээ. Тэгэхээр хандгайн гол дайсан хулгайн анчин, баавгай хоёр л байж таарна. Сүүлийн үед хүмүүс самар түүх нэрээр өөрсдийгөө халхавчилсан янз бүрийн хүн хангайгаар их явах болсон. Тэднээс тайгын амьтдаа хамгаалахын тулд хамгаалалтын захиргааныхантай хамжиж тэмцээд байгаа. Заримыг нь чадахгүй алдчих юм. Урд шөнө гэхэд хандгай агнасан дөрвөн хүнтэй таарч байгаа юм. Тийм сайхан амьтныг унагачихдаг мөн ч бөх зүрхтэй хүмүүс байгаа биз. Манай хилчид хилээ манахаас гадна байгалиа хамгаална, заставынхаа ажлыг хийнэ бас хулгайн анчидтай хэдэн жил тэмцэж байгаа хүмүүс” гэв.
Минжийн хангайд хууль бусаад хандгай агнасан дөрвөн иргэнийг Экологийн цагдаагийн газраас шалгаж байгаа аж. Иймд иргэд, та бүхэн зөвшөөрөлгүй ан амьтан агнахгүй байх, хориглосон болон хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэхгүй байх, бусдаас дайвар зүйлс авахгүй байхыг хуулийн байгууллагаас анхааруулж байна.
Ховор ан амьтныг хууль бусаар агнасан тохиолдолд, Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5.4- 27 саятай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг заалттай.
Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дэх хэсэгт “...амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ”-гээр нөхөн төлүүлэхээр заасан байдаг.
МИНЖИЙН ХАНГАЙД ХҮДРИЙН ЗААР ХАЙЖ ЯВСАН ХУЛГАЙН АНЧИД ХАНДГАЙ АГНАСНЫГ ХИЛЧИД ИЛРҮҮЛЖ, ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБА ШАЛГАЖ БАЙНА |
|
2025-05-30 21:30:01
2025-05-30 21:21:37
2025-05-30 21:14:36
2025-05-30 21:07:27
2025-05-30 20:56:28
2025-05-30 20:46:34
2025-05-30 20:24:10
2025-05-30 17:12:10
2025-05-30 16:17:47
2025-05-30 16:12:21
2025-05-30 15:37:48
2025-05-30 15:31:52
2025-05-30 14:59:04
2025-05-30 14:58:00
2025-05-30 14:56:57
2025-05-30 14:43:10
2025-05-30 14:21:17
2025-05-30 14:09:11
2025-05-30 13:58:36
2025-05-30 13:39:02
2025-05-30 13:11:33
2025-05-30 12:04:38
2025-05-30 12:00:59
2025-05-30 11:48:04
2025-05-30 11:34:46
2025-05-30 11:22:02
2025-05-30 10:54:24
2025-05-30 10:44:43
2025-05-30 10:39:27
2025-05-30 10:05:14
2025-05-30 08:43:57
2025-05-30 08:03:14
2025-05-30 08:00:00
2025-05-30 07:10:43
2025-05-30 07:00:00
2025-05-30 07:00:00
2025-05-30 07:00:00
2025-05-30 06:00:00
2025-05-30 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |