-Дэлхийн ахмад мастеруудын "World Master’s Games-2025" наадмын жүдо бөхийн “F-4” ангиллын 63 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа танд.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Очирбатын Алтантүлхүүр гэдэг.
-Аль аймаг, хотын ямар клуб дээр бэлтгэл сургуулилалтаа хийдэг вэ?
-Би 5-6-р ангид байх үеэсээ эхэлж жүдо бөхөөр хичээллэсэн. Анх “Боржин” клубийн МУГД Ч.Машбат багшийнхаа шавь болж байлаа. Тэр үед манай клуб Спортын төв ордонд хичээллэдэг байсан. Харин одоо “Боржин” клубийн багш дасгалжуулагч Алтантуяа багшийнхаа удирдлага дор тэмцээн, уралдаанд ордог. Би гол төлөв Өмнөд Солонгос Улсд бэлтгэл сургуулилалтаа хийдэг. Жюү жицү болон жүдо бөхийг Солонгос, Монгол хүүхэд, залуус, насанд хүргэгчдэд зааж, олон сайхан шавь нартай болж байгаа.
.jpg)
-Жүдо бөхийн спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Би жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер цолтой.
-Танайх бөхийн удамтай юу?
-Манайх бөхийн удамтай. Хэнтий аймгийн Бяруу заан гээд их сайхан бөх хүн манай удамд байдаг юм билээ. Удахгүй Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас Бяруу зааны хөшөө босгох гэж байгаа. Мөн гурван жилд нэг удаа Бяруу зааны нэрэмжит тэмцээн зохион байгуулах болж байгаа.

–Жүдо бөхийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?
-Бага насандаа жүдогоор тасралтгүй хичээллэж байсан. Тэгээд л амьдралын шаардлагаар Солонгос Улсыг зорьсон. Солонгост очоод эхний хэдэн жил ажил хийсэн. Харин сүүлийн зургаан жил тасралтгүй, жүдо, жюү жицү зааж, хажуугаар нь бэлтгэлээ хийж байна.
.jpg)
-Олон спортын төрөл байхад чухам яагаад бөхийн спортыг сонгосон юм бэ?
-Анх самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Бадамсүрэн эгчийн барилдааныг телевизээр харсан. Дэлхийн аварга болсон барилдаанынхаа талаар ярилцлага өгч байлаа. Тухай үед тэр ярилцлагын их сонирхож үзсэн. Тэгээд л “Эмэгтэй хүн барилдаж болдог юм байна” гэсэн ойлголтыг авсан. Тухайн үед би жаахан хүүхэд байсан болохоор ээжээсээ нуугаад л, аавтайгаа хувилдаад Спортын төв ордон дээр очиж МУГД Ч.Машбат багштайгаа уулзаж шалгалт өгч байлаа. Ээж маань барилдуулахгүй гээд балетын сургуульд явуулах гэж их хичээсэн. Харин миний сонирхол жүдо бөхөд татагдаад болоогүй дээ.

-Яагаад ч юм тэр үед жүдо бөхөөр тив, дэлхийн аварга тамирчин болж чадах юм шиг санагдсан. Гэхдээ одоо ч гэсэн тэр бага насны хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээж явна. Аль болох бэлтгэл сургуулилалтаа таслахгүй л хийхийг хичээдэг. Шагналын тавцанд гараад Монгол гэж зарлуулаад, аавынхаа нэрийг дуудуулах их сайхан санагддаг. Цаанаасаа нэг л хийморь сэргээд сайхан байдаг. Амжилт, ялалтын “Алтан мөч” тэр торгон агшин хамгийн сайхан аз жаргалыг мэдрүүлдэг шүү.
.jpg)
-Жүдо бөхөөс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Миний спортын хамгийн анхны суурь маань жүдо бөх. Харин сүүлийн үед жюү жицүгийн спорт хөгжөөд, давхар хичээллэх болсон. Жюү жицүгийн олон сайхан уралдаан тэмцээнд оролцож байгаа.

-Спортын амжилт гаргах “Алтан үе” залуу насанд байдаг. Тамирчид ихэнхдээ 30 нас хүрээд л их спортоос зодог тайлдаг. Өөрөө зодог тайлаад хэр удаж байгаа вэ?
-Яг амжилт гаргах боломжтой “Алтан үе”, 22 настай байх үедээ Солонгос Улсад руу явсан. Тэгээд хэдэн жил ажил хийж жүдо бөхөөсөө хөндийрч байгаад буцаж ирсэн.
-Залуудаа, эд барилдаж явахдаа тив, дэлхийд алдартай ямар бөхчүүдтэй нэгэн үед барилдаж явав?
-Олон сайхан мундаг тамирчид зөндөө байсан. Одоо олны танил тамирчид гэвэл МУГТ Х.Эрдэнэт-Од , МУГТ Д.Цэрэнханд, МУГД Ш.Цэвэлмаа гээд л байсан.
.jpg)
-Жүдо бөхөө түр завсарлаад, хэдий үеэс дахин хичээллэж эхэлсэн бэ?
-Солонгос Улсад очиж, түр завсарлаж байгаад 2019 оноос хойш тасралтгүй бэлтгэл хийж эхэлсэн.
- Ахмад мастеруудын ангилалд хэд жилдээ барилдаж байна вэ?
-Мастерсын ангилалд 2022 оноос хойш оролцож байгаа. Анх 2022 онд Монголдоо ирж УАШТ-д орж байсан.

- Дэлхийн ахмад мастеруудын "World Master’s Games-2025" наадмаас алтан медаль хүртэх боломж байв уу?
-Ер нь чанга, ширүүн өрсөлдөөнтэй барилдаан болсон шүү. Өшөө жаахан бэлтгэл ээ сайн базаасан бол алтан медаль авах боломж байсан байх. Боломж үргэлж байдаг шүү дээ. Тэр боломжийг зөв ашиглаж чадах уу, үгүй юу гэдэг тухайн хувь тамирчны хичээл зүтгэл, бэлтгэл, сургуулилалт, сэтгэл зүйгээс хамаардаг болов уу.
.jpg)
- “Мастерс”-ын дэлхийн аваргад барилдаж байсан уу?
-2023 онд Польш Улсад болсон “Мастерс”-ын ДАШТ-ий 70 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртэж байсан.
-“Мастерс”-ын улсын аваргад хэдэн удаа түрүүлээд байгаа вэ?
-Түрүү жил бэртэлтэй байгаад “Мастерс”-ын УАШТ-д оролцож чадаагүй. Миний хувьд Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.
-Ирэх наймдугаар сард болох “Мастерс”-ын ДАШТ-д барилдах уу?
-Ер нь бол 2025 оны ДАШТ-д барилдах санаа бол байгаа. Мастерс ангиллын тамирчин бидэнд чинь улсын төсөв, ивээн тэтгэгч гэж байдаггүй. Тийм болохоор өөрсдөө, хувиаса зардлаа 100 хувь гаргадаг. БТСУХ, Үндэсний шигшээ багаас ДАШТ-ий зардлыг гаргадаг бол сайхан л байна. Санхүүгээ шийдчихвэл ДАШТ-д явна даа. “Мастерс” ангиллын тамирчид биднийг дэмжиж ярилцлага авсан танд болон танай “ЭРГЭЛТ.МН” сайтын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
| О.АЛТАНТҮЛХҮҮР: Ээж маань барилдуулахгүй, балетын сургуульд явуулна гэж их хичээсэн |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |