• Өнөөдөр 2025-05-31

"Тамгагүй төр" жүжгийн Цэцэр хатны дүрийг Б.Одончимэг бүтээнэ

2025-05-30,   528

                  “Тамгагүй төр” жүжгийн Цэцэр хатны дүрийг бүтээсэн МУГЖ У.Уранчимэг тус жүжигт дахин тоглохгүй гэдгээ албан ёсоор зарлаж, түүний бүтээж байсан дүрд мисс Б.Баярцэцэг тоглож эхэлсэн билээ.Тэгвэл өнөөдрөөс Цэцэр хатны дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулахаар болсон байна. Түүний хувьд 2009 оноос хойш УДЭТ-т 13 жил ажиллаж, “Яаж амьдрах юм” жүжгийн Кира, ”Сарны цагаан хус” жүжгийн шоронгийн бүсгүй, “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн Сильвия, “Буруугүй буруутан” жүжгийн Навчаа, “Хэлж зүрхлээгүй хайр” жүжгийн Жавхаа, Э.Оюуны “Би эндээс явахгүй” жүжгийн Сэрчмаа тэргүүтэй олон сайхан дүрийг тайзнаа амилуулсан билээ.
 

"Тамгагүй төр" жүжгийн Цэцэр хатны дүрийг Б.Одончимэг бүтээнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188