Дулааны улирал болж байгаатай холбоотойгоор иргэд шинэ шөл ууж ядаргаагаа тайлах, хотоос гарч аялж, зугаалахдаа хорхог хийх зорилгоор шинэ хонь, ямаа худалдан авах нь нэмэгддэг билээ. Тэгвэл бид иргэдийн хамгийн ихээр зорьж очиж үйлчлүүлдэг Эмээлт зах дээр хонь, ямаа болон бусад малын мах хэдэн төгрөгийн үнэтэй байгааг сурвалжиллаа.
Нийслэлчүүдийн зорин очиж, махны худалдаа эрхэлдэг Эмээлт зах дээр амьд хонь 270-550 мянган төгрөгийн үнэтэй байна. Эр хонь килограммаасаа хамаарч үнэ нь 370 мянган төгрөгөөс эхэлнэ. Харин ямааны үнэ 180-290 мянган төгрөгийн хооронд үнэтэй байгаа бол иргэдийн ихээр авдаг хязаалан ямааны үнэ 200 мянган төгрөгөөс эхэлнэ. Тэгвэл бид Эмээлт дээр наймаа эрхлэхээр ирсэн иргэнээс хэдэн төгрөгөөр худалдаж байгааг лавлахад ямаа амьдаараа 260 мянган төгрөг, төхөөрөх бол 275 мянган төгрөг болохоор болж байгааг хэллээ.
Иргэд гулууз болон амьдаар нь авахаас гадна хэрэглээндээ тохируулан махыг жижиглэнгээр нь авдаг. Тус худалдааны төвд хонины гулууз нэг килограмм нь 11500 төгрөг, жижиглэнгээр 12500-14500 төгрөг бол хуйхтай шинэ хонины мах 17500 мянган төгрөгийн үнэтэй байна.
.jpg)
Эмээлтээс мал худалдаж авсан иргэд заавал төхөөрүүлж, гэдэс гүзээг нь угаалгаж авдаг. Тэгвэл нэг хонийг 25000 төгрөгөөр төхөөрч, гүзээг нь 3000 төгрөгөөр угаадаг бол толгой, шийрийг нь 10 мянган төгрөгөөр хуйхалдаг байна. Мөн ямаа килограммаасаа шалтгаалаад 150-200 мянган төгрөгийн үнэтэй байна. Төхөөрөмж, бэлдүүлж авах нь дээрх үнэтэй адил. Мөн хуйхалсан ямааны мах гурван килограмм нь буюу 45-50 мянга, хонины хуйхалсан мах 60 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн хонины годон килограмм нь 6500 төгрөг, сүүл нь 7500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
(1)(1).jpg)
Эмээлт худалдааны төвөөр мах авах гэсэн иргэд очихоос гадна, хэдэн малаа зарах гэсэн малчдын хөлч тасардаггүй. Зарим малчид хэдэн өдрөөр байрлаж, авчирсан хэдэн малаа иргэдэд борлуулдаг бол дийлэнх нь махны ченж нарт зардаг. Эмээлт болон бусад худалдааны төвүүдэд ажиллаж малчдаас байнга мах худалдан авдаг ченж нарын үнийг сонирхлоо. Тэд килограммаар тооцон үнэлэх бөгөөд хонины махыг 10.5-12.5 мянган төгрөгөөр үнэлэн авдаг.
Эр үхрийн мах
220 кг дээш 14500 төгрөг
180-219 kr 13500 төгрөг
130-179 кг 12000 төгрөг
110-130 кг 11000 төгрөг
Сувай үнээ
160 кг дээш 12500 төгрөг
160 кг доош 11000 төгрөг
Саамгай үнээ
120 кг дээш 9500 төгрөг
120 кг доош 9000 төгрөг
Хонь тарган
25 дээш кг бол 12500 төгрөг
23-25kr 11500 төгрөг
20с доош 10500 төгрөг
Ямаа
21 кг дээш 9000 төгрөг
21 кг доош 8500 төгрөг
Мөн малаас гарах түүхийн эд болох ямааны арьсыг 1000 төгрөг, хонины нэхий, өлөнг 2500 төгрөг, үхрийн ширийг 5000 төгрөг, тэмээний ширийг 40000 төгрөг, сарлагийн шир, сүүл 25 мянга, бухын шир 25 мянга, бол адууны шир сүүлтэйгээ 8000 төгрөг, сүүл 8000 төгрөг, цагаан шир нь 50 мянган төгрөгийн үнэтэй байлаа.
.jpg)
Мөн "Хүчит Шонхор-Дэнжийн 1000" дээр ямааны ястай мах 13000, цул нь 13000-15000 төгрөг, хонины ястай мах 14000-15000 төгрөг, ястай нь 15 мянга, үхрийн цул мах 20-21 мянга, ястай нь 19-20 мянган төгрөг, адууны цул мах 11.5-12 мянга, ястай нь 11-11.5 мянган төгрөгийн дундаж үнэтэй байна.
| ЭМЭЭЛТ ЗАХАД ХОНЬ 270-550 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |