“Буянт-Ухаа” ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж буй “Улаанбаатар опен-2025” дэлхийн чансааны оноо олгох тэмцээний 57 кг-ын жинд Монголын бөх Хүрэлхүүгийн Болортуяа аваргын төлөө барилдахаар шалгарлаа. Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальтай манай бөх “А” хэсгийг тэргүүлж, хагас шигшээд Туркийн тамирчин, Европын аваргын мөнгөн медальт, “U23” ангиллын ДАШТ-ий хошой хүрэл, залуучуудын ДАШТ-ий нэг хүрэл, “U23” ангиллын Европын аваргын алт, мөнгөн медальтай Элвира Сулеман Камалоглуг 4:0-ээр буулгаж авсан юм.
Тэрбээр аваргын төлөө Энэтхэгийн бөх, “U17” насны дэлхийн аварга, өсвөр, залуучуудын Азийн аваргын гурван түрүүтэй Неха Нехатай барилдах болно. Харин эмэгтэй чөлөөт бөхийн 50 кг-д Азийн аваргын хүрэл медальт Б.Мөнхнар Энэтхэгийн бөх, өсвөрийн ДАШТ-ий хүрэлтэй, “U23” ангиллын Азийн аварга Нилам Ниламтай хүрэл медалийн төлөө барилдана. Мөн 53 кг-ын жинд Ч.Отгонтуяа, О.Ариунзаяа гэсэн Монголын хоёр бөх хүрэл медалийн төлөө хоорондоо барилдахаар болоод байна. Медалийн төлөөх барилдаанууд 17:00 цагаас эхэлнэ.
| Х.БОЛОРТУЯА АВАРГЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |