Хамтарсан Засгийн газарт хадаг, сүүтэй уригдаж ирсэн АН-ын найман сайд төрхөмдөө буцахаар боллоо. Дараагийн Засгийн газрын тэргүүн хэн байх, АН-ын найман сайдын сууж асан сэнтийд хэн, хэн залагдах тухай төлгө, таамаг саарал ордон ч, сошиал орчинд ч ид хөвөрч байна. Сайдын сэнтийнүүд ч яах вэ, МАН-ын томчууд л хувааж авцгаана.
Гол нь, одоо МАН-ын багачууд алгаа үрэн баярлаж суугаа. Бас өнгөрөгч 2024 оны УИХ, НИТХ-ын сонгуулиар сонгогчдод гологдож, хоосон хоцорсон “ажилгүйчүүд” одоо захаа мушгицгааж байгаа. Яагаад гэхээр, Засгаас “жийгдсэн” АН-ын найман сайдын “тавиул”-ууд одоо яам, агентлагууд дахь өрөөгөө суллацгаана. Тооцож үзвэл, АН-ын найман сайдыг дагаад лавтай 68 хүн төрийн албанаас төрхөмдөө буцах билетээ захиалж, ачаагаа баглахаар байна. Тэгэхээр доор дурдах АН-ын томилгооны 68 албан тушаалтны өрөө МАН-ын багачуудынх болно. Бас сонгуулиар хоосон хоцрогсдынх болно.
Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр
Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга бөгөөд Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Ц.Эрдэнэбат- Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед зөвлөх нь байсан.
Эдийн засаг, хөгжлийн сайдын Зөвлөх Б.Баттөмөр- 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ын жагсаалтаар нэр дэвшээд унасан.
Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа “Үндэсний хөгжлийн хүрээлэн” УТҮГ-ын захирал Г.Дэнзэн- УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хүргэн.
“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨҮГ-ын захирал М.Амгаланбаатар- АН-ын ҮБХ-ны гишүүн. 2023 онд Л.Гантөмөр М.Амгаланбаатарыг АН-ын дэргэдэх Залуучуудын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байсан.
Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал- Э.Энхпүрэв АН-ын Нарийн бичгийн дарга
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа- АН-ын УТЗ-ийн гишүүн
Хөгжлийн банкны Тэргүүн Дэд захирал Х.Эрдэнэбаатар- 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшээд унасан.
Хөгжлийн банкны Захиргаа, удирдлагын газрын захирал Н.Гансүх- АН-ын Нарийн бичгийн дарга
Хөгжлийн банкны Стратеги төлөвлөлт, бизнес хөгжүүлэлтийн газрын захирал Л.Болормаа- 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ын жагсаалтаар нэр дэвшээд унасан.
Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал Д.Басбиш- АН-аас НИТХ-д нэр дэвшээд унасан.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын Зөвлөх Г.Өлзийбүрэн- Сайд С.Одонтуяагийн нөхөр
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Сагараадорж- Ц.Тувааны дүү, Төв аймгийн Баян сумын АН-ын дарга байсан.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ц.Батцайз- 2020, 2024 оны УИХ-ын сонгуулиар АН-ын штабт ажилласан.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Инновац, түншлэл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Отгонхүү- АН-аас БЗД-ийн ИТХ-д нэр дэвшээд унасан.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга А.Бүдээ- АН-ын гишүүн, Ц.Тувааны ойрын хүн.
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Д.Оюунцэцэг- 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ын жагсаалтаар нэр дэвшээд унасан.
Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Ганхуяг- Ц.Тувааны сонгуулийн менежер, “Туваан сан”-гийн тэргүүн.
Үндэсний геологийн албаны дарга П.Батцацрал- Ц.Тувааны туслах
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь
Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Төмөрхүү- Ж.Батсуурийн 10 жилийн ангийн найз.
Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга- С.Батзаяа АН-ын ҮБХ-ны Тамгын газрын дарга
Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Мөнхбаяр- АН-ын Намын байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан.
Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны Хуулийн хэлтсийн дарга Б.Сүхбат- АН-аас Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан.
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын дарга Т.Пүрэвхатан- АН-ын дэд дарга
Түгжрэлийн сайд буюу 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн
20 минутын хот Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Ц.Оюундарь- АН-ын УТЗ-ийн гишүүн
20 минутын хот Үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Батболд- 2012-2016 онд АН-ыг засаглаж байх үед Э.Бат-Үүлийн удирдлага доор “Гудамж төсөл”-ийг удирдаж байсан.
Хяналтын сайд буюу Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр
Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж- АН-ын ХЭГ-ын дарга
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр- АН-ын Дэд дарга
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тамгын газрын дарга Г.Бүүвэйхүү- Ц.Элбэгдоржийн туслах байсан.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан- АН-ын дэд дарга
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Дэлгэрбат- АН-аас БГД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батцогт- 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшээд унасан.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Х.Мөнхзул- С.Одонтуяаг БГД-ийн Засаг дарга байх үед доор нь ажиллаж байсан.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ү.Энхтайван- 2012-2016 онд АН-ыг засаглаж байх үед Э.Бат-Үүлийн удирдлага доор Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын орлогч дарга байсан.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Орчны бохирдлын хэлтсийн дарга Э.Урантогос- С.Одонтуяагийн туслах байсан.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Ногоон технологи, инновацын хэлтсийн дарга А.Чинбат- С.Одонтуяаг БГД-ийн Засаг дарга байх үед доор нь ажиллаж байсан.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хуулийн хэлтсийн дарга М.Солонго- С.Одонтуяаг БГД-ийн Засаг дарга байх үед доор нь ажиллаж байсан.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Санхүүгийн хэлтсийн дарга Д.Оюун-Эрдэнэ- С.Одонтуяаг БГД-ийн Засаг дарга байх үед доор нь ажиллаж байсан.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга С.Энхболд
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Ч.Хандсүрэн
Байгаль орчин, уур амьсгалын сангийн захирал Ё.Цацралтуяа- АН-ын ҮБХ-ны гишүүн
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн дарга Х.Пүрэвсүрэн- АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Хүүхэд, гэр бүлийн бодлогын хорооны дарга
“Орхон-Онги” ус дамжуулах төслийн захирал О.Чулуунбилэг- 2024 онд АН-ын жагсаалтаар нэр дэвшээд унасан
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Болормаа- 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшээд унасан.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхуяг- О.Алтангэрэлийн найз
Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал Н.Одонгуа- 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшээд унасан.
Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга У.Болдхүү- 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ын жагсаалтаар нэр дэвшээд унасан.
Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Дотоод хэргийн их сургуулийн захирал О.Зоригт- О.Алтангэрэлийн ойрын хүн.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Од- 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ын жагсаалтаар нэр дэвшээд унасан.
“Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-ын захирал Ж.Энхбат- Ц.Баатархүүг НИТХ дахь АН-ын бүлгийн дарга байх үед доор нь ажиллаж байсан.
ЗГХЭГ-ын Дэд дарга Б.Саруул- Х.Баттулгын туслах байсан. 2024 онд АН-аас НИТХ-д нэр дэвшээд унасан.
Засгийн газрын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд А.Гансүх- АН-ын гишүүн, Зам тээврийн сайд асан.
Засгийн газрын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд З.Энхболд- АН-ын гишүүн, УИХ-ын дарга асан.
Засгийн газрын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, АН-ын дэд дарга Р.Амаржаргал- АН-ын гишүүн, Ерөнхий сайд асан.
Засгийн газрын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд М.Энхсайхан- АН-ын гишүүн, Ерөнхий сайд асан.
БНСУ-ын Бусан дахь Консул- Ц.Жадамбаа- АН-ын дэд дарга
АНУ-ын Чикаго дахь Дэд консул С.Эрдэнэ- АН-ын дарга асан
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Хяналтын менежер Н.Пунцаг- 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшээд унасан.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хяналтын менежер Н.Жавзанпагма- АН-ын УТЗ-ийн гишүүн, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ын жагсаалтаар нэр дэвшээд унасан.
Нийслэлийн Бүтээмжийн менежер Д.Бадарсан- АН-аас сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч
“Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Хяналтын менежер И.Мөнхжаргал- АН-ын дэд дарга
“Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн Хяналтын менежер Э.Тамир- 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшээд унасан.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Засаглалын менежер П.Нүрзэд- 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ын жагсаалтаар нэр дэвшээд унасан.
“МИАТ” ТӨХК-ийн Хяналтын менежер Д.Болорсүрэн- АН-ын ҮБХ-ны гишүүн
“Эрчист Монгол” ХХК-ийн Засаглалын менежер Б.Энхболд- АН-аас СБД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, даргаар нь ажиллаж байсан.
“Багануур” ХК-ийн Хяналтын менежер Ц.Одонтунгалаг- 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшээд унасан.
Хуучин нэрээр “Монголросцветмет” буюу “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын Хяналтын менежер Б.Даваацэрэн- АН-ын гишүүн
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Хяналтын менежер Г.Одхүү- АН-ын гишүүн
“Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв” ТӨҮГ-ын Хяналтын менежер Р.Дамдин- АН-ын гишүүн
ЗАСГААС “ЖИЙГДСЭН” НАЙМАН САЙДЫГ ДАГАЖ ТӨРӨӨС “ХӨӨГДӨХ” 68 ДАРГЫН ЖАГСААЛТ |
ЗАСГААС “ЖИЙГДСЭН” НАЙМАН САЙДЫГ ДАГАЖ ТӨРӨӨС “ХӨӨГДӨХ” 68 ДАРГЫН ЖАГСААЛТ |
|