Монголын улстөрч “Манайд мазаалай байдаг юм уу” гэж асууж байсан цаг саяхан. Тэгвэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мазаалай баавгайг хамгаалах ажилд 1.6 тэрбум төгрөгийн төсөвтэй 10 гаруй төрлийн тендер зарлажээ.
Хэдхэн сарын өмнө мазаалайн нутгаас сонгогдож, төрийн түшээ болсон УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Нарансэвстэй”-н боомтыг нээх ажлыг дэмжүүлэхээр улайрч явахдаа “алиалагч” шиг байлаа. Тэр сүүлийн хэдэн жилийн хугацаанд Нарансэвстэйн боомтыг сэргээхээр улайрч, УИХ-ын гишүүний сэнтийд заларсан даруйдаа хуульд тусгуулсан байдаг. Гишүүн болсноосоо хойш Нарансэвстэйн боомтыг сэргээж, Мазаалайг устгах ажиллагаа нь эрчимжүүлсэн гэсэн үг л дээ. Тэр санасандаа хүрч, хэдэн мазаалайн амь хутганы ир, зэрлэг ан, амьтны сүүлчийн өлгий нутаг сүйрэх замдаа орсон юм. Хэдийгээр Нарансэвстэйн боомтыг сэргээх ажил эсэргүүцэлтэй тулж, хугацаа нь хойшилсон ч нээх нь цаг хугацааны асуудал болсон гэсэн үг.
О.Амгаланбаатар гишүүн Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзалт хийх үедээ “Та нар дунд мазаалай харсан хүн байна уу. Нарансэвстэйн боомтыг нээж, автозам тавьснаар хавтай, мазаалай сүйд болно гэж эрдэмтэд ярьж байгаа юм. Яах вэ дээ, мазаалайгаар тэжээлгэж, гадаад, дотоодоос санхүүжилт авдаг хэдэн эрдэмтэн байдаг юм шиг байна. Яг үнэндээ мазаалайгаа өөрсдөө ч хараагүй. Би Цогт сумын иргэдээс асуусан. Мазаалай харсан хүн байхгүй байна лээ. Энэ дотор сууж байгаа хүмүүсээс хэд нь мазаалай харсан бэ. Гараа өргөцгөө дөө. Ганцхан хүн л байх шиг байна. Энэ хүн чинь Цогт сумын Баянтоорой багийн захирагчаар насаараа ажиллаж байгаа юм чинь аргагүй байх. Харин Цогт сумын Засаг даргаар хоёр, гурван удаа улирч ажиллаад, одоо аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуянгаас асуухад “Насаараа би Засаг даргаар ажилласан. Нэг ч мазаалай хараагүй” гэж байна лээ. Хэдэн жилийн өмнө тоо толгой нь 2000 гарч байсан хавтгай өнөөдөр 600 толгой болоод байна. Дархан цаазат газрыг хамгаалаад байгаа юм бол яагаад хавтгай, ан амьтны тоо буураад байгаа юм бэ” гэж ярьсан нь иргэдийн эгдүүцлийг хүргэж байлаа.

Тэр энэ үгээрээ Монголд мазаалай байдаг эсэхэд эргэлзэж, иргэдийн толгойг тоомжиргүйгээр “угаачихна” гэж санасан. Угтаа тэр мазаалайг хүн, амьтны хөлөөс дайжиж, эзгүй хээр говийн гүнд амьдардаг гэдгийг мэддэг баймаар. Гэтэл өөрийнхөө хүслийг гүйцээж, “захиалагч”-ийнхаа захиалгыг биелүүлж л байвал гэсэн шиг аашилсан. Хань, хамсаатнуудаа ч үүнд бэлтгэсэн. Учир нь, түүний цохож нэрлэсэн, баримт болгож дурдсан Цогт сумын Засаг даргаар ажиллаж байсан Л.Насанбуянаас тодруулахад “Мазаалай харсан уу” гэж асуулаа. Би мазаалай нэг ч удаа харж байгаагүй. Үзээгүй, хараагүй юм чинь худлаа ярилтай нь биш дээ. Харин зурагт, сонин, камераас харсан уу гэвэл харсан. Тэрийг би ч, чи ч харсан байлгүй дээ. Би Цогт сумын Засаг даргаар найман жил ажилласан.Би Нарансэвстэйн боомтыг сэргээн нээхийг дэмжиж байгаа” гэж хэлсэн байдаг.
Тэд үг, үйлдлээ нийлүүлээд ч Монголын мазаалайг үгүйсгэчихнэ гэвэл эндүүрэл биз ээ. О.Амгаланбаатар гишүүний гар, хөл Говь-Алтай аймагт ажиллаж, харин тэр өөрөө Улаанбаатар, урд хөршийн дунд ажиллаж байгаа мэт хардлагыг төрүүлж байна. Монголын эдийн засаг Алтайн нуруунд санаархаж, алтанд шунасан улстөрчдийн “захиалга”-аар зэрлэг ан, амьтдыг аюулд оруулахаар улайрч байгаа тод илрэл нь энэ. Говийн их Дархан цаазат газрын А хэсгийн урд хилээр автозам байгуулж, Нарансэвстэйн боомтыг сэргээх ажил ид өрнөж байгаа. 32 жилийн өмнө нээгдээд, хаагдсан Нарансэвстэйн боомтыг сэргээх нь хавтгай, мазаалай тэргүүтэй амьтдыг “чихмэл” болгохтой адил хэрэг л дээ, үнэндээ. Энийг улстөрчид ойлгохгүй, орон нутгийн удирдлагууд хөхүүлэн дэмжиж байгаа нь тун ч харамсалтай.
Харин УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын эргэлзсэн, төөрөгдүүлсэн асуултад хариулт өгөхөөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мазаалай баавгайг хамгаалах ажилд 1.6 тэрбум төгрөгийн төсөвтэй 10 гаруй төрлийн тендер зарласан баримтыг хүргэж байна. Зөвхөн энэ оны тавдугаар сард мазаалайг хамгаалах хүрээнд дараах тендерүүдийг зарлажээ.
-Мазаалай баавгайн идэш тэжээлийн бүтцийг эсийн түвшинд тодорхойлох судалгаа хийх- 45 сая төгрөг
- Мазаалай баавгайн гадаад, дотоод шимэгчдийн судалгаа- 40 сая төгрөг
- Автомат камер байршуулах, камерын дата-г боловсруулах- 120 сая төгрөг
-Уст цэгийн орчинд бодит цагийн хяналт хийх боломжтой камер суурилуулах- 120 сая төгрөг
-Мазаалай баавгай амьдардаг ялгаатай хэв шинж бүхий зарим баянбүрдийн экосистемийн иж бүрэн судалгаа хийх (ус, хөрс, ургамал, амьтан, цаг уур гэх мэт)- 192 сая төгрөг
- Мазаалай баавгайн нэмэлт тэжээлийн чанарыг сайжруулах, туршилт хийх, идэш тэжээлийн нөөц бэлтгэх- 192 сая төгрөг
-Мазаалайн баавгайн амьдрах орчин болсон баянбүрдүүдэд идэш тэжээлийн ургамал тарих- 60 сая төгрөг
-Мазаалайн баавгайн амьдрах орчин болсон баянбүрдүүдэд идэш тэжээлийн ургамал тарих- 100 сая төгрөг
-Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг илэрхийлсэн дурсгалын зүйл хийх /баримал, чихмэл загвар зохион бүтээх/- 100 сая төгрөг
-Мазаалай баавгайд сансрын дохиололтой хүзүүвч зүүж, холбоос нутгийг тодорхойлж, амьдрах орчны загварчлалыг боловсруулах- 60 сая төгрөг
-Мазаалай баавгайн генетик судалгааны тоног төхөөрөмж худалдан авах- 437 сая төгрөг
-Мазаалай баавгайг олон нийтэд таниулах контент бэлтгэх- 49.5 сая төгрөг
-Мазаалай баавгайн гадаад, дотоод шимэгчдийн судалгаа- 40 сая төгрөг
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үндэсний бахархалт амьтныг таниулах хөтөлбөр хэрэгжүүлэх- 250 сая төгрөг
-Мазаалай баавгайн нэмэлт тэжээлийн чанарыг сайжруулах, туршилт хийх, идэш тэжээлийн нөөц бэлтгэх- 150 сая төгрөг зэрэг тендер зарлажээ.
| САЙД С.ОДОНТУЯА МАЗААЛАЙН НУТАГТ 1.6 ТЭРБУМААР УРГАМАЛ ТАРЬЖ, УИХ-ЫН ГИШҮҮН О.АМГАЛАНБААТАР “НАРАНСЭВСТЭЙ” БООМТЫГ НЭЭЖ, МАЗААЛАЙГ “УСТГАНА” ГЭВ ҮҮ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |