Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээний сонгомол бөхийн 97 кг-ын жинд Киргизстаны бөх, “Парис-2024” олимпын наадмын хүрэлтэй, Азийн аваргын иж бүрэн медальтай Узер Жузупбеков түрүүллээ. Энэтхэгийн тамирчин, Азийн аваргын хүрэл медальтай Нитеш Нитеш үзүүрлэлээ.
Энэ жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Азийн аваргын болон Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Г.Ганхуяг, залуучуудын ДАШТ-ий хүрэлтэй Б.Бат-Эрдэнэ нар оноолт таарч, хүч сорив.
Энэ барилдаанд Г.Ганхуяг 9:7-оор оноогоор өрсөлдөгчөө буулган авснаар ийнхүү Монголын багийн гурав дахь медалийг атгалаа. Г.Ганхуяг үдээс өмнөх барилдаанд “Парис-2024” олимпын наадмын хүрэл медальтай Узер Жузупбековтой тэнцүүхэн өрсөлдөж, эхэлж зургаан оноо аван тэргүүлж явсан ч эцэст нь 10:6-гаар ялагдсан юм.
97 кг-ын дүн:
1. Узер Жузупбеков (Киргизстан)
2. Нитеш Нитеш (Энэтхэг)
3. Г.Ганхуяг (Монгол).
| Г.Ганхуяг сонгомолын 97 кг-д хүрэл медаль хүртэв |
|
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |